Хайлтын үр дүн

1552 илэрц олдлоо.

/ 2020 он

Коронавирусийн дэгдэлтийн эхэн үед парламентууд үйл ажиллагаагаа үргэлжлүүлэх, хуралдааныг хойшлуулах, оролцоог хязгаарлах талаар авсан арга хэмжээг нэгтгэсэн. Зайнаас хуралдах, санал өгөхтэй холбоотой хэрэгжүүлсэн болон төлөвлөсөн шийдэл, түр журмыг авч үзсэн. Европын парламент, Австрали, Эстони, АНУ-ын Пенсильвани муж зэрэг жишээгээр ирц, хэлэлцүүлэг, санал хураалтын зохион байгуулалтыг тайлбарласан.

/ 2010 он

“Утаагүй Улаанбаатар” хөтөлбөрийг 2010–2016 онд хэрэгжүүлэхэд шаардагдах 18.2 триллион төгрөгийн санхүүжилтийн эх үүсвэр, төсвийн боломж, эдийн засгийн үндэслэлд дүн шинжилгээ хийсэн. Хүний хөгжил сан, уул уурхайн орлого, улсын төсөв болон нийслэлийн өмчийг барьцаалах замаар санхүүжилт бүрдүүлэх боломжийг тооцож, хөрөнгийн дутагдал, хэрэгжилтийн эрсдэлийг тодорхойлон, хөтөлбөрийг үе шаттай хэрэгжүүлэх санал, зөвлөмж боловсруулсан.

/ 2010 он

Дэлхийн ашигт малтмалын нөөцийн хомсдол, түүхий эдийн үнийн хэлбэлзэл, эрчим хүчний технологийн өөрчлөлт болон Монгол Улсын уул уурхайн бүтээгдэхүүний экспорт, тээвэрлэлт, борлуулалтын тулгамдсан асуудлыг авч үзсэн. БНХАУ, ОХУ, Австрали, Энэтхэгийн түүхий эдийн зах зээл, татвар, тээврийн нөхцөл, ХБНГУ, АНУ-ын нүүрс шингэрүүлэх технологи, Афганистаны ашигт малтмалын нөөц ашиглалтын хүндрэлтэй холбоотой жишээг ашиглаж, Монгол Улсын нүүрсний экспортын эрсдэл, гадаад зах зээлийн хамаарлыг тодорхойлсон.

/ 2020 он

АНУ, БНСУ, БНХАУ, ХБНГУ, Иран, Испани, Итали, ОХУ, Франц, Японы коронавирусийн тархалтын нөхцөл байдал, хариу арга хэмжээг нэгтгэсэн. Хил, хөдөлгөөний хязгаарлалт, онц байдал, эрүүл мэндийн тусламж болон халдварын тархалтыг хязгаарлах арга хэмжээг авч үзсэн. Холбогдох хууль, шийдвэр, төсвийн санхүүжилт, иргэд болон бизнесийг дэмжих арга хэмжээний мэдээллийг танилцуулсан.

/ 2010 он

Оюу толгойн хөрөнгө оруулалтын гэрээ, Хувь нийлүүлэгчдийн гэрээ болон техник, эдийн засгийн үндэслэлтэй холбоотой 2009–2010 оны өдөр тутмын найман сонины 625 нийтлэл, мэдээллийг шинжилсэн. Төрийн эзэмшлийн хувь, татварын зохицуулалт, гэрээний хугацаа, ус ашиглалт, байгаль орчны хамгаалалт, эдийн засгийн үр ашгийн талаарх олон нийтийн шүүмжлэл, санал, зөвлөмжийг нэгтгэсэн. Мөн ОХУ-ын концессын гэрээ, Киргизстан, Канадын хөрөнгө оруулалт, хувьцаа эзэмшлийн холбогдох жишээг дурдсан.

/ 2020 он

БНХАУ-ын Үндэсний хөгжил, шинэчлэлийн хорооны үүсэл, нэршил, бүтцийн өөрчлөлт, Төрийн зөвлөлийн тогтолцоонд эзлэх байр суурийг танилцуулсан. Дотоод нэгжүүд, харьяа байгууллага, макро эдийн засгийн удирдлага, хөгжлийн төлөвлөлттэй холбоотой чиг үүргийг авч үзсэн. Мөн 2018 оны институцийн шинэчлэлээр хорооны бүтэц, чиг үүрэгт орсон өөрчлөлтийг тайлбарласан

/ 2010 он

Монгол Улсын гадаад худалдааны бодлого, эрх зүйн зохицуулалт, экспорт, импортын бүтэц, худалдааны тэнцэл, Дэлхийн худалдааны байгууллагын өмнө хүлээсэн үүрэг, амлалтын хэрэгжилт болон худалдааны чөлөөт бүсийн тулгамдсан асуудлыг шинжилсэн. БНХАУ, ОХУ-тай хийж буй худалдаа, эдийн засгийн харилцаа, Европын Холбооны худалдааны хөнгөлөлтийн тогтолцоог авч үзэж, Герман, АНУ, Япон зэрэг улсын худалдааны үзүүлэлтэд тулгуурлан дэлхийн худалдааны чиг хандлагыг тоймлосон. Гадаад худалдааны бодлого, эрх зүйн орчныг боловсронгуй болгох санал, дүгнэлт боловсруулсан.

/ 2019 он

Нэг танхимтай хууль тогтоох байгууллага бүхий улс, нутаг дэвсгэрийн хүн ам, гишүүдийн тоо, нэг гишүүний төлөөлөх иргэдийн тоог нэгтгэсэн. Нэг гишүүнд ногдох хүн амын хэмжээгээр найман бүлэгт ангилж, улс тус бүрийн үзүүлэлтийг хүснэгтээр харуулсан.

/ 2010 он

Монгол Улсын аймгийн төв хотуудын үүсэл, хөгжлийн түүхэн үе шат, хүн амын төвлөрөл, нийгэм, эдийн засгийн өөрчлөлтийг авч үзсэн. Дархан, Чойбалсан, Ховд, Эрдэнэт, Цэцэрлэг хотуудын хөгжлийн нөхцөл, дэд бүтцийн хүртээмж, санхүүгийн бие даасан байдал, удирдлагын тогтолцоог харьцуулж, хотуудын хөгжилд тулгамдсан асуудлыг тодорхойлсон.

/ 2010 он

Дэлхийн хотжилтын чиг хандлага, хотын хөгжлийн бодлого, хүн амын төвлөрөл, байгаль орчны хамгаалалт, хотын эдийн засаг, санхүүгийн бие даасан байдлыг авч үзсэн. БНХАУ, Тайвань, Япон, БНСУ, Турк улсын хотын ангилал, байгуулах шалгуур, засаг захиргааны бүтэц, эрх зүйн зохицуулалтыг харьцуулж, Монгол Улсын хотжилтын бодлого, бүсчилсэн хөгжлийн төлөвлөлтөд анхаарах асуудлыг тодорхойлсон.

/ 2010 он

Монгол Улсын хот, тосгоны хөгжлийн бодлого, бүсчилсэн хөгжлийн төлөвлөлт, хүн амын төвлөрөл, засаг захиргаа, нутаг дэвсгэрийн зохион байгуулалт болон холбогдох эрх зүйн зохицуулалтыг авч үзсэн. Орон нутгийн эдийн засаг, санхүүгийн бие даасан байдал, хот, хөдөөгийн хөгжлийн ялгаанд тулгамдсан асуудлыг шинжилж, засаг захиргааны нэгжийг оновчтой зохион байгуулах, төсөв, санхүүгийн эрх мэдлийг нэмэгдүүлэх шаардлагыг тодорхойлсон.

/ 2019 он

Парламентын хуралдааны ирц, санал хураалтад хурууны хээ ашиглаж буй улс орнуудын туршлагыг нэгтгэсэн. Биометрийн систем нэвтрүүлсэн болон туршиж буй парламентуудыг ялган харуулж, Болгар, Италийн зохицуулалтыг тайлбарласан. Мөн санал хураалтын төхөөрөмж, системийн техник, зохион байгуулалтын мэдээллийг танилцуулсан.

/ 2019 он

Европ, Ази, Номхон далайн зарим орны ерөнхий боловсролын хүрээнд ёс суртахуун, иргэний боловсрол олгодог туршлагыг судалсан. Хичээлийн агуулга, сургалтын түвшин, бие даасан болон бусад хичээлтэй уялдуулан заах хэлбэрийг авч үзсэн. Мөн ОХУ, Казахстан, АНУ-ын хүмүүжил, төлөвшлийн боловсролыг хууль, бодлогын баримт бичиг, хөтөлбөрөөр зохицуулсан байдлыг танилцуулсан.

/ 2018 он

Санхүүгийн жилийн ойлголт, хуанлийн болон татварын жилтэй холбогдох онцлогийг тайлбарласан. Санхүүгийн жилийн хугацааг сонгоход нөлөөлдөг засгийн газрын үйл ажиллагааны мөчлөг, орлого, зарлагын урсгал, цаг агаар, түүхэн нөхцөл зэрэг хүчин зүйлийг авч үзсэн. Дэлхийн 151 улсын санхүүгийн жил эхлэх, дуусах хугацааг хүснэгтээр нэгтгэсэн.

/ 2010 он

Монгол Улсын дээд боловсролын салбарт төрөөс үзүүлж буй санхүүгийн дэмжлэг, оюутны тэтгэлэг, сургалтын зээл, буцалтгүй тусламжийн эрх зүйн зохицуулалт, хамрах хүрээ, олгох шалгуур болон эргэн төлөлтийн нөхцөлийг авч үзсэн. Австрали, Их Британи, Турк, Швед, ОХУ, Казахстан, Беларусь, Энэтхэг, Япон, БНСУ-ын дээд боловсролын санхүүжилт, оюутны тэтгэлэг, зээлийн тогтолцоог харьцуулж, Монгол Улсын 1994–2008 оны сургалтын зээл, тусламжийн санхүүжилт, хамрагдалтын статистик мэдээллийг шинжилсэн. Мөн төрийн дэмжлэгийн хүртээмж, зээлийн эргэн төлөлт, шалгуур үзүүлэлтийн тулгамдсан асуудлыг тодорхойлж, эрх зүйн зохицуулалтыг боловсронгуй болгох санал, зөвлөмж боловсруулсан.

/ 2019 он

Орон сууцны санхүүжилтийн бодлогыг хэрэгжүүлэх арга хэрэгсэл, татаас, хөнгөлөлтийн хэлбэрүүд болон тэдгээрийн давуу, сул талыг авч үзсэн. АНУ, БНСУ, Сингапур, ОХУ, Японы зорилтот бүлгийн иргэдийг орон сууцаар хангах тогтолцоо, төрийн болон орон нутгийн байгууллагын оролцоог судалсан. Төрийн орон сууцны байгууллагын бүтэц, санхүүжилтийн эх үүсвэр, түрээсийн орон сууцны сан бүрдүүлэх, ашиглах зохицуулалтыг танилцуулсан.

Судалгаа