Хайлтын үр дүн

1552 илэрц олдлоо.

Төрийн байгууллагуудад Google documents ашиглах боломжийг судлах, тандан судалгаа хийх

Digital nomads олон улсын хөтөлбөрийг Монгол улсад хэрэгжүүлэх боломжийг судлах, нөлөөллийн судалгаа хийх

Өргөн нэвтрүүлгийн үндэсний контент үйлдвэрлэгч, нийлүүлэгч, дамжуулагчийн өнөөгийн байдал болон өргөн нэвтрүүлгийн контентыг амжилттай хөгжүүлж байгаа улс орнуудыг судлан шинжилж, олон улсын хөгжлийн чиг хандлагатай уялдуулан, үндэсний контент үйлдвэрлэлийг хөгжүүлэх бодлогын судалгааг боловсруулна.

Энэхүү судалгааны ажлаар Монгол Улсын Харилцаа холбоо, мэдээллийн технологи (ХХМТ)-н салбарын хүний нөөцийн өнөөгийн нөхцөл байдал, цаашдын чиг хандлагыг тодорхойлох, эрэлт, нийлүүлэлтийн дүн шинжилгээ хийх, олон улсын туршлагыг судлах, дунд болон урт хугацаанд хүний нөөцийг хөгжүүлэхэд баримтлах бодлогын орчин, стратегийн чиглэлийг тодорхойлоход хувь нэмэр оруулахад оршино.

Энэхүү судалгааны зорилго нь эдийн засгийн өсөлтийг эрчимжүүлэх, өндөр технологийн болон өрсөлдөх чадвартай бүтээгдэхүүн үйлдвэрлэх, экспортлох, өндөр үр ашигтай үйлчилгээний төрөл, хэлбэрийг бий болгох, үндэсний инновацын чадавх, нөөцийг оновчтой ашиглах, инновацын талаарх төрийн дэмжлэгийн үр өгөөжийг нэмэгдүүлэхэд чиглэсэн үндэсний инновацын тэргүүлэх чиглэлийн талаар судалгаа хийж, 2026-2030 онд баримтлах үндэсний инновацын үйл ажиллагааны тэргүүлэх чиглэлийн төслийг боловсруулах юм

Судалгааны үр дүн нь өсвөрийн тамирчдын бие бялдрын хөгжил, гүйцэтгэлийн ерөнхий төлөв байдлыг тодорхойлж, цаашдын сургалт дасгалжуулалт, бодлого төлөвлөлтөд ашиглах суурь мэдээллийг бүрдүүлсэн байна. Үүний зэрэгцээ өсвөр насны биологийн өсөлт, хөгжлийн онцлог, хувь хүний ялгаатай байдал нь бие бялдрын хөгжил, гүйцэтгэлд шууд нөлөөлж байгааг харуулж байгаа бөгөөд бэлтгэл дасгалжуулалтыг тухайн насны болон биологийн хөгжлийн үе шатанд нийцүүлэн төлөвлөх шаардлагатайг тодотгож байна.

СЭДЭВ: УЛААНБААТАРААС БАРУУН ТАВАН АЙМГИЙН ЗАМ ДАГУУХ ҮЙЛЧИЛГЭЭНИЙ ГАЗРУУДЫГ НЭМЭГДҮҮЛЭХ БОЛОМЖИЙН СУДАЛГАА ИЛТГЭГЧ: Н.МИШЭЭЛ

ҮНДЭСНИЙ ИННОВАЦЫН ҮЙЛ АЖИЛЛАГААНЫ ТЭРГҮҮЛЭХ ЧИГЛЭЛИЙГ ТОДОРХОЙЛОХ СУДАЛГАА Улаанбаатар хот 2026

1/116 БҮГД НАЙРАМДАХ ХЯТАД АРД УЛСЫН ӨВӨР МОНГОЛЫН ӨӨРТӨӨ ЗАСАХ ОРНЫ НИЙГЭМ, ЭДИЙН ЗАСГИЙГ ХӨГЖҮҮЛЭХ АРВАН ТАВ ДУГААР ТАВАН ЖИЛИЙН ТӨЛӨВЛӨГӨӨНИЙ ОРЧУУЛГА ГХЯ

Энэхүү үнэлгээг Хүнс, Хөдөө Аж Ахуй, Хөнгөн Үйлдвэрийн Салбар (ХХААХҮС)-т 2018- 5 оны хугацаанд хэрэгжүүлсэн салбарын жендэрийн бодлогын хэрэгжилт, үр дүн, тогтвортой байдлыг үнэлэх зорилгоор 2026 оны 1-5 сарын хугацаанд IRIM судалгааны хүрээлэнгийн үнэлгээний баг орон нутгийн ТББ-уудтай хамтран хийж гүйцэтгэлээ. Тус бодлого нь салбар дахь жендэрийн тэгш байдлыг хангах, эмэгтэй, эрэгтэй салбарын иргэдийн тэгш оролцоо, хүртээмжийг дэмжих, салбарын бодлого, үйлчилгээ, хөдөлмөр эрхлэлт, хүний нөөцийн удирдлагад жендэрийн мэдрэмжтэй хандлагыг нэвтрүүлэх зорилгоор батлагдан хэрэгжсэн. Ингэхдээ Монгол Улсын Жендэрийн эрх тэгш байдлыг хангах тухай хууль, үндэсний хэмжээний жендэрийн болон хөгжлийн бодлогын баримт бичгүүдтэй уялдсан бөгөөд салбарын хэмжээнд жендэрийн асуудлыг бодлогын түвшинд авч үзсэн анхны цогц бөгөөд урт хугацааны баримт бичгүүдийн нэг юм. Бодлогыг хэрэгжүүлэх хугацаанд ХХААХҮ-ийн салбар нь уур амьсгалын өөрчлөлт, зуд, цөлжилт, цар тахал, хөдөлмөрийн нөхцөл, шилжилт хөдөлгөөн зэрэг олон хүчин зүйлсийн нөлөөнд өртөж салбарын хүний нөөц, бүтэц, оролцоонд олон сорилтуудтай тулгарсан. Ялангуяа, салбарын хөдөлмөр эрхлэлтэд эмэгтэйчүүдийн оролцоо буурах, техникийн болон удирдах түвшний ажилд хүйсийн ялгарал хадгалагдах, орон нутагт ажиллах боловсон хүчний хомсдол үүсэх зэрэг асуудлууд нь тус бодлогын хэрэгжилт, жендэрийн асуудлыг салбарын тогтвортой хөгжилтэй уялдуулан авч үзэх шаардлагыг улам бүр нэмэгдүүлж байв. Бодлогын хэрэгжилтийн дунд шатны үнэлгээг 1 онд хийсэн бөгөөд үнэлгээгээр бодлого тодорхой ахицуудыг эхлүүлсэн боловч салбарын хэмжээнд жендэрийн асуудлыг бодлого, хөтөлбөрт системтэй нэгтгэх, орон нутгийн онцлог болон малчин, тариаланч эмэгтэй, эрэгтэйчүүдийн ялгаатай хэрэгцээг илүү тусгах шаардлагатай байгааг онцолж байв. Уг үнэлгээнээс хойш хийгдсэн ажлууд, гарсан ахицыг үнэлэх зорилгоор энэхүү үнэлгээг үндэсний болон орон нутгийн түвшний төрийн байгууллага, хөгжлийн түншүүд, иргэний нийгмийн байгууллага, зорилтот үр шим хүртэгчдийн оролцоонд тулгуурлан 89 гаруй талуудын өгсөн мэдээлэлд тулгуурлан хийж гүйцэтгэлээ. Үнэлгээний үр дүнгээр ХХААХҮ-ийн салбарт сүүлийн 8 жилийн хугацаанд хэрэгжсэн жендэрийн бодлого “хэсэгчлэн” буюу 47%-ийн хэрэгжилттэй дүгнэгдлээ.

Судалгаа