Хайлтын үр дүн

1552 илэрц олдлоо.

/ 2013 он

Архины хэрэглээг хязгаарлах бодлого, согтууруулах ундааны худалдаа, үйлдвэрлэлд тавих хориг, хяналт, хуурай хуулийн үр нөлөөг шинжилсэн. АНУ, ЗХУ, Исланд, Канад, Чех зэрэг улсын архины эсрэг тэмцлийн түүхэн туршлага, эрх зүйн арга хэмжээг харьцуулсан

/ 2013 он

Газрын тос боловсруулах үйлдвэрийн хүчин чадал, бүтээгдэхүүний гарц, боловсруулах технологи, үйлдвэрлэлийн зохион байгуулалтыг шинжилсэн. АНУ, Европын газрын тос боловсруулах технологийн схем, БНСУ, ОХУ, Перу, Уругвай, Ямайкийн боловсруулах үйлдвэрийн хүчин чадлын жишээ, газрын тосны бүтээгдэхүүний нөөцийн талаарх мэдээллийг нэгтгэсэн

/ 2013 он

Хүн амын орон сууцны хангамжийг нэмэгдүүлэх төрийн бодлого, хөнгөлөлттэй зээл, санхүүжилтийн механизм, орон сууцны барилгын дэмжлэгийг шинжилсэн. Беларусь, ОХУ, Казахстаны хууль тогтоомж, орон сууцны хөтөлбөр, санхүүжилтийн туршлагыг харьцуулсан

/ 2013 он

Дэлхийн газрын тосны нөөц, олборлолт, импортын хэмжээ, газрын тосны бүтээгдэхүүний гадаад худалдааны бодлогыг шинжилсэн. БНХАУ, ОХУ, Швейцарын газрын тос импортлох зохион байгуулалт, төрийн оролцоо, импортын бодлого, арга хэмжээг харьцуулсан

/ 2013 он

Үндэсний хэлийг төрийн албан ёсны хэл болгон хэрэглэх эрх зүйн зохицуулалт, хэлний бодлого, түүхэн уламжлалыг шинжилсэн. БНХАУ, Франц, Казахстан, АНУ-ын төрийн албан ёсны хэлний зохицуулалтыг Монгол Улсын хэлний бодлого, эрх зүйн орчинтой харьцуулсан

/ 2013 он

Монгол Улсын 0–2 насны хүүхэд, амаржсан эхчүүдийн статистик мэдээлэл, хүүхэд асарсны тэтгэмжийг хоёр нас хүртэл олгоход улсын төсөвт үзүүлэх нөлөөллийг тооцсон. ОХУ, Узбекистан, Нидерланд, Чех улсын хүүхэд асарсны тэтгэмжийн эрх зүйн зохицуулалтыг харьцуулсан

/ 2013 он

Ашигт малтмалын нөөц ашигласны төлбөрийг тогтмол болон өсөн нэмэгдэх хувиар ногдуулах хэлбэр, төлбөрийн суурь, эдийн засгийн үр нөлөөг шинжилсэн. Канад, Австрали, Казахстан, Аргентин, Гренланд, Чили, Өмнөд Африк, Дани, Их Британи зэрэг улсын роялтийн тогтолцоо, хувь хэмжээ, ашигт ажиллагаатай уялдах зохицуулалтыг харьцуулсан

/ 2013 он

Хөрөнгө оруулалтын сангийн менежментийн төлбөрийн ойлголт, төлбөр тооцох суурь, хувь хэмжээ, хөрөнгө оруулалтын өгөөжтэй уялдах зарчмыг шинжилсэн. Хамтын сан, хувийн хөрөнгийн сан, хеж сангийн төлбөрийн тогтолцоог олон улсын санхүүгийн практик, Европын Холбооны орнуудын туршлага, хөрөнгө оруулалтын сангуудын мэдээлэлд тулгуурлан тайлбарласан

/ 2013 он

Ашигт малтмалын нөөц ашигласны төлбөрийн төрөл, ногдуулах суурь, хувь хэмжээ, менежментийн төлбөрийн эдийн засгийн агуулгыг шинжилсэн. Австрали, АНУ, Бразил, Их Британи, Казахстан, Канад, Мексик, ОХУ, Өмнөд Африк, Перу, БНХАУ, Чили зэрэг улсын роялтийн зохицуулалт болон Оюутолгой төслийн менежментийн төлбөрийг харьцуулсан

/ 2013 он

Улаанбаатар хотын агаарын бохирдлыг бууруулах чиглэлээр 2006–2012 онд хэрэгжүүлсэн төсөл, арга хэмжээний үр дүн, санхүүжилт, зарцуулалтыг шинжилсэн. Агаарын бохирдлын үзүүлэлт, 2000–2011 оны хүн амын өвчлөл, нас баралтын статистик мэдээллийг харьцуулж, хүний эрүүл мэндэд үзүүлэх сөрөг нөлөөллийг үнэлсэн

/ 2013 он

Дэлхийн 72 улсын нэг хүнд ногдох ДНБ, эдийн засгийн өсөлт, дундаж цалингийн үзүүлэлтийг харьцуулж, 18 улсын хамаарлыг эконометрик аргаар шинжилсэн. Тажикстан, Пакистан, Киргизстан, Украин, Гүрж, БНХАУ, Турк, Аргентин, Малайз, Люксембург, АНУ, Швед, Канад, Австрали зэрэг улсын мэдээллийг орлогын дөрвөн бүлгээр харьцуулсан

/ 2013 он

Монгол Улсын Үндэсний аюулгүй байдлын үзэл баримтлалын эдийн засгийн аюулгүй байдалтай холбоотой зорилтуудын хэрэгжилтийг үнэлсэн. Эдийн засгийн бүтэц, хөрөнгө оруулалт, төсөв, санхүү, эрчим хүч, эрдэс баялаг, гадаад худалдааны нөхцөл байдал, эрсдэлийг статистик үзүүлэлтээр шинжилсэн

/ 2013 он

Дэлхийн 97 улсын дөрвөн төрлийн шатахууны жижиглэнгийн үнэ, үнийн бүтцийг харьцуулсан. АНУ, Их Британи, Япон, Канад, ХБНГУ, Франц, Италийн шатахууны үнэ бүрдэлт дэх түүхий нефтийн үнэ, татвар, тээвэрлэлт, даатгал болон бусад зардлын эзлэх хувийг нарийвчлан шинжилсэн

/ 2013 он

Хөрөнгө оруулалтын эрх зүйн зохицуулалт, татварын хөнгөлөлт, урамшуулал, хөрөнгө оруулагчийн эрхийн баталгаа, бүртгэл, хяналтын тогтолцоог шинжилсэн. Вьетнам, Индонез, Казахстан, ОХУ, Бразил, Чили болон Өмнөд Америкийн орнуудын туршлагыг Монгол Улсын эрх зүйн орчин, 1990–2011 оны хөрөнгө оруулалтын статистик мэдээлэлтэй харьцуулсан

/ 2012 он

Монгол Улсын 1911–2012 оны төрийн сонгуулийн тогтолцооны хөгжил, сонгох эрхийн үүсэл, Үндсэн хуулийн өөрчлөлт, парламентын сонгуулийн түүхийг шинжилсэн. 1945 оны тусгаар тогтнолын санал асуулга, ЗХУ болон Дундад Иргэн Улсын хоорондын хэлэлцээний түүхэн нөхцөл, сонгуулийн оролцоо, статистик мэдээллийг авч үзсэн

/ 2012 он

Монгол Улсын 2008–2012 оны хууль тогтоомжийн өөрчлөлттэй холбоотой нийгмийн хамгаалал, боловсрол, эрүүл мэнд, эдийн засгийн салбарын нөхцөл байдал, статистик үзүүлэлтүүдийг шинжилсэн. Нийгмийн даатгалын хамрагдалт, сангийн орлого, зарлага, боловсрол, эрүүл мэндийн үйлчилгээ, төсөв, мөнгөний бодлого, гадаад худалдааны өөрчлөлтийг авч үзсэн

Судалгаа