Хайлтын үр дүн

538 илэрц олдлоо.

/ 2014 он

Бүсчилсэн хөгжлийн бодлого, нутаг дэвсгэрийг бүсчлэх шалгуур, хүн амын төвлөрлийг сааруулах арга хэмжээ, бүс нутгийн хөгжлийг дэмжих зохицуулалтыг шинжилсэн. Их Британи, ХБНГУ, ОХУ, Канадын бүсчилсэн хөгжлийн бодлого, арга туршлагыг харьцуулсан

/ 2014 он

Үйлдвэржүүлэлтийн бодлого, стратеги, үйлдвэрлэлийн ангилал, экспортын дэмжлэг, эдийн засгийн шалгуурыг шинжилсэн. Чех, Польш, БНСУ, Тайвань, Сингапурын үйлдвэржилтийн туршлага болон АНУ, ХБНГУ, Франц, Японы бодлогын хэрэгслүүдийг харьцуулсан

/ 2014 он

Үндэсний хөгжлийн бодлого, урт хугацааны стратеги төлөвлөлт, бодлого боловсруулах зарчим, хэрэгжилтийн туршлагыг шинжилсэн. ОХУ, Швейцар, Их Британи, Малайз, БНСУ, БНХАУ, Японы хөгжлийн бодлого, төлөвлөлтийн онцлогийг харьцуулсан

/ 2013 он

Газрын тос боловсруулах үйлдвэрийн хүчин чадал, бүтээгдэхүүний гарц, боловсруулах технологи, үйлдвэрлэлийн зохион байгуулалтыг шинжилсэн. АНУ, Европын газрын тос боловсруулах технологийн схем, БНСУ, ОХУ, Перу, Уругвай, Ямайкийн боловсруулах үйлдвэрийн хүчин чадлын жишээ, газрын тосны бүтээгдэхүүний нөөцийн талаарх мэдээллийг нэгтгэсэн

/ 2013 он

Хүн амын орон сууцны хангамжийг нэмэгдүүлэх төрийн бодлого, хөнгөлөлттэй зээл, санхүүжилтийн механизм, орон сууцны барилгын дэмжлэгийг шинжилсэн. Беларусь, ОХУ, Казахстаны хууль тогтоомж, орон сууцны хөтөлбөр, санхүүжилтийн туршлагыг харьцуулсан

/ 2013 он

Дэлхийн газрын тосны нөөц, олборлолт, импортын хэмжээ, газрын тосны бүтээгдэхүүний гадаад худалдааны бодлогыг шинжилсэн. БНХАУ, ОХУ, Швейцарын газрын тос импортлох зохион байгуулалт, төрийн оролцоо, импортын бодлого, арга хэмжээг харьцуулсан

/ 2013 он

Ашигт малтмалын нөөц ашигласны төлбөрийг тогтмол болон өсөн нэмэгдэх хувиар ногдуулах хэлбэр, төлбөрийн суурь, эдийн засгийн үр нөлөөг шинжилсэн. Канад, Австрали, Казахстан, Аргентин, Гренланд, Чили, Өмнөд Африк, Дани, Их Британи зэрэг улсын роялтийн тогтолцоо, хувь хэмжээ, ашигт ажиллагаатай уялдах зохицуулалтыг харьцуулсан

/ 2013 он

Хөрөнгө оруулалтын сангийн менежментийн төлбөрийн ойлголт, төлбөр тооцох суурь, хувь хэмжээ, хөрөнгө оруулалтын өгөөжтэй уялдах зарчмыг шинжилсэн. Хамтын сан, хувийн хөрөнгийн сан, хеж сангийн төлбөрийн тогтолцоог олон улсын санхүүгийн практик, Европын Холбооны орнуудын туршлага, хөрөнгө оруулалтын сангуудын мэдээлэлд тулгуурлан тайлбарласан

/ 2013 он

Ашигт малтмалын нөөц ашигласны төлбөрийн төрөл, ногдуулах суурь, хувь хэмжээ, менежментийн төлбөрийн эдийн засгийн агуулгыг шинжилсэн. Австрали, АНУ, Бразил, Их Британи, Казахстан, Канад, Мексик, ОХУ, Өмнөд Африк, Перу, БНХАУ, Чили зэрэг улсын роялтийн зохицуулалт болон Оюутолгой төслийн менежментийн төлбөрийг харьцуулсан

/ 2013 он

Дэлхийн 72 улсын нэг хүнд ногдох ДНБ, эдийн засгийн өсөлт, дундаж цалингийн үзүүлэлтийг харьцуулж, 18 улсын хамаарлыг эконометрик аргаар шинжилсэн. Тажикстан, Пакистан, Киргизстан, Украин, Гүрж, БНХАУ, Турк, Аргентин, Малайз, Люксембург, АНУ, Швед, Канад, Австрали зэрэг улсын мэдээллийг орлогын дөрвөн бүлгээр харьцуулсан

/ 2013 он

Монгол Улсын Үндэсний аюулгүй байдлын үзэл баримтлалын эдийн засгийн аюулгүй байдалтай холбоотой зорилтуудын хэрэгжилтийг үнэлсэн. Эдийн засгийн бүтэц, хөрөнгө оруулалт, төсөв, санхүү, эрчим хүч, эрдэс баялаг, гадаад худалдааны нөхцөл байдал, эрсдэлийг статистик үзүүлэлтээр шинжилсэн

/ 2013 он

Дэлхийн 97 улсын дөрвөн төрлийн шатахууны жижиглэнгийн үнэ, үнийн бүтцийг харьцуулсан. АНУ, Их Британи, Япон, Канад, ХБНГУ, Франц, Италийн шатахууны үнэ бүрдэлт дэх түүхий нефтийн үнэ, татвар, тээвэрлэлт, даатгал болон бусад зардлын эзлэх хувийг нарийвчлан шинжилсэн

/ 2013 он

Хөрөнгө оруулалтын эрх зүйн зохицуулалт, татварын хөнгөлөлт, урамшуулал, хөрөнгө оруулагчийн эрхийн баталгаа, бүртгэл, хяналтын тогтолцоог шинжилсэн. Вьетнам, Индонез, Казахстан, ОХУ, Бразил, Чили болон Өмнөд Америкийн орнуудын туршлагыг Монгол Улсын эрх зүйн орчин, 1990–2011 оны хөрөнгө оруулалтын статистик мэдээлэлтэй харьцуулсан

/ 2012 он

Монгол Улсын 2012 оны I улирлын эдийн засгийн өсөлт, төсвийн орлого, зарлага, инфляци, мөнгөний нийлүүлэлт, банкны зээл, хадгаламж, гадаад худалдааны үзүүлэлтүүдийг шинжилсэн. АНУ, ОХУ, Япон, БНХАУ болон Европын Холбооны орнуудын эдийн засгийн нөхцөл байдал, хөрөнгийн болон валютын зах зээлийн мэдээллийг нэгтгэсэн

/ 2012 он

Монгол Улсын 2011 оны эдийн засгийн өсөлт, гадаад худалдаа, төсвийн тэнцэл, мөнгөний бодлого, инфляци, ажилгүйдлийн үзүүлэлтүүдийг шинжилсэн. АНУ, БНХАУ, Япон, Индонез, Малайз болон Европын орнуудын эдийн засгийн өсөлт, хямралын нөлөө, хөгжлийн чиг хандлагыг авч үзсэн

/ 2012 он

Монгол Улсын 2008–2012 оны макро эдийн засаг, төсөв, мөнгөний бодлогын асуудлаарх эдийн засагчид, эрдэмтэн судлаачид, мэргэжилтнүүдийн хэвлэлд нийтлүүлсэн санал, шүүмжлэлийг шинжилсэн. Инфляци, төсвийн зарлага, эдийн засгийн өсөлт, ядуурал, ажилгүйдэл, бодлогын хэрэгжилтийн асуудлаарх нийтлэл, ярилцлагыг нэгтгэсэн

Судалгаа