Монгол Улсын дээд боловсролын салбарт төрөөс үзүүлж буй санхүүгийн дэмжлэг, оюутны тэтгэлэг, сургалтын зээл, буцалтгүй тусламжийн эрх зүйн зохицуулалт, хамрах хүрээ, олгох шалгуур болон эргэн төлөлтийн нөхцөлийг авч үзсэн. Австрали, Их Британи, Турк, Швед, ОХУ, Казахстан, Беларусь, Энэтхэг, Япон, БНСУ-ын дээд боловсролын санхүүжилт, оюутны тэтгэлэг, зээлийн тогтолцоог харьцуулж, Монгол Улсын 1994–2008 оны сургалтын зээл, тусламжийн санхүүжилт, хамрагдалтын статистик мэдээллийг шинжилсэн. Мөн төрийн дэмжлэгийн хүртээмж, зээлийн эргэн төлөлт, шалгуур үзүүлэлтийн тулгамдсан асуудлыг тодорхойлж, эрх зүйн зохицуулалтыг боловсронгуй болгох санал, зөвлөмж боловсруулсан.