Хайлтын үр дүн

1542 илэрц олдлоо.

/ 2013 он

Банк, санхүүгийн байгууллагын хямрал, дампуурлаас үүссэн хохирлыг барагдуулах, байгууллагын үйл ажиллагааг сэргээх, эрсдэлээс урьдчилан сэргийлэх зохицуулалтыг шинжилсэн. АНУ, Японы санхүүгийн хямралын үед хэрэгжүүлсэн төрийн бодлого, эрх зүйн арга хэмжээг харьцуулсан

/ 2013 он

Шүүх, прокурор, Үндсэн хуулийн хяналтын болон авлигатай тэмцэх байгууллагын төсөв боловсруулах, өргөн мэдүүлэх, хэлэлцэн батлах, тайлагнах зохицуулалтыг шинжилсэн. АНУ, ХБНГУ, ОХУ, Япон, Шинэ Зеландын төсвийн тогтолцоо, байгууллагуудын эрх хэмжээг харьцуулсан

/ 2013 он

Франчайзийн харилцааны эрх зүйн зохицуулалт, гэрээний нөхцөл, мэдээлэл өгөх үүрэг, бүртгэлийн тогтолцоо, давуу болон сул талыг шинжилсэн. БНХАУ, Итали, Бразилын франчайзийн хууль тогтоомжийг харьцуулсан

/ 2013 он

Дэлхийн 150 улсын парламент дахь эмэгтэйчүүдийн төлөөллийн 2012 оны статистик, эмэгтэй парламентчдын бүлгийн зохион байгуулалт, хамтын ажиллагааны туршлагыг шинжилсэн. Швейцар, Финланд, Литва, Бельги, Шведийн парламент дахь эмэгтэйчүүдийн бүлэг, жендэрийн тэгш байдлын асуудал эрхлэх хороодын үйл ажиллагааг авч үзсэн

/ 2013 он

Парламентын хуралдааны танхимд гишүүдийн суудлыг хуваарилах журам, Спикерийн эрх хэмжээ, маргаан шийдвэрлэх зохицуулалтыг шинжилсэн. Австрали, Шинэ Зеланд, Энэтхэг, ОХУ, БНСУ, Норвеги, Канад, Сингапур, Финланд, Испанийн парламентын туршлагыг харьцуулсан

/ 2013 он

Парламентын хэлэлцүүлэг, сонсголд оролцох гэрчийн эрх зүйн хамгаалалт, мэдүүлэг өгөх журам, урамшуулал, замын болон байрлах зардлын нөхөн олговрыг шинжилсэн. Австрали, АНУ, Канадын парламентын холбогдох хууль, дэг, журам, гэрчийн хамгаалалтын зохицуулалтыг харьцуулсан

/ 2013 он

ХБНГУ-ын холбогдох хууль дахь гэрчийн мэдүүлэг өгөхөөс татгалзах эрх, эрүүгийн хэргийн мэдээлэл олгох, хавтаст хэрэгтэй танилцах зохицуулалтыг шинжилсэн. Хуулийн 53, 474 дүгээр зүйлийн герман эх, монгол орчуулгыг зэрэгцүүлэн харьцуулсан

/ 2013 он

Парламентын сонсголын төрөл, сонсгол даргалагч, гэрчийн эрх, үүрэг, мэдүүлэг өгөх журам, хариуцлагын зохицуулалтыг шинжилсэн. АНУ, Их Британи, Австрали, ХБНГУ, Македон зэрэг улсын парламентын сонсголын зохицуулалт, туршлагыг авч үзсэн

/ 2013 он

Парламентын үйл ажиллагаанд саад учруулах, худал мэдүүлэг өгөх, гэрчид нөлөөлөх зэрэг үл хүндэтгэх үйлдлийн агуулга, хариуцлагын зохицуулалтыг шинжилсэн. Австрали, АНУ, Их Британи, ХБНГУ, ОХУ-ын хууль тогтоомж, шийтгэлийн хэлбэрийг харьцуулсан

/ 2013 он

Парламент дахь намын бүлгийн үйл ажиллагааг зогсоох, тараах эрх зүйн үндэслэл, гишүүдийн тоонд тавих шаардлагыг шинжилсэн. Казахстан, Узбекистан, Молдов, Киргизстан, Армен, Шинэ Зеланд, Испани, Аргентин, ОХУ, Франц, Сербийн парламентын дэг, холбогдох хуулийг харьцуулсан

/ 2013 он

БНСУ-ын Үндэсний ассамблейн бүтэц, хууль тогтоох үйл ажиллагаа, парламентын ажлын албадын зохион байгуулалтыг шинжилсэн. Тамгын газар, Төсвийн шинжилгээний алба, Үндэсний ассамблейн номын сан, Судалгааны албаны бүтэц, чиг үүрэг, эрх зүйн зохицуулалтыг танилцуулсан

/ 2013 он

Парламентын байнгын хороодын ажлын албаны бүтэц, чиг үүрэг, мэргэжил, арга зүй, зохион байгуулалтын дэмжлэгийг шинжилсэн. Швейцар, Нидерланд, Норвеги, Серби, Аргентин, Узбекистан, Австрали, Финланд, Шведийн парламентын ажлын албадын туршлагыг харьцуулсан

/ 2013 он

Парламентын өргөдлийн хорооны чиг үүрэг, өргөдөл хүлээн авах, шийдвэрлэх журам, нээлттэй сонсгол, гэрчийн хамгаалалт, парламентыг үл хүндэтгэх үйлдэлд хүлээлгэх хариуцлагыг шинжилсэн. Австрали, ХБНГУ, Энэтхэгийн парламентын зохицуулалтыг харьцуулсан

/ 2013 он

Улсын Их Хурлын Төрийн байгуулалтын байнгын хорооны эрхлэх асуудлын хүрээ, чиг үүрэг, холбогдох хууль тогтоомжийн уялдааг шинжилсэн. Польш, Их Британи, Энэтхэг, Япон, ХБНГУ, Австрийн парламентын дотоод ажил хариуцсан байнгын хороодын эрх зүйн зохицуулалтыг харьцуулсан

/ 2013 он

Төрийн албаны нээлттэй, хаалттай загвар, байгууллагын бүтэц, хүний нөөцийн удирдлага, эрх зүйн орчин, шинэтгэлийн бодлогыг шинжилсэн. Унгар, Латви, Тайланд, Ботсван улсын туршлагыг Монгол Улсын төрийн албаны тогтолцоо, шинэтгэлийн нөхцөл байдалтай харьцуулсан

/ 2013 он

“Чингис хаан” нэр, хөргийг гадаад улсад ашиглах, барааны тэмдгээр бүртгүүлэх, эрх зүйн хамгаалалт тогтоох боломжийг шинжилсэн. Мадридын хэлэлцээр, түүний протокол, Парисын конвенц болон Дэлхийн оюуны өмчийн байгууллагын холбогдох зохицуулалтыг авч үзсэн

Судалгаа