Хайлтын үр дүн

1546 илэрц олдлоо.

/ 2023 он

Нийгмийн зөвшилцлийн ойлголт, онолын үндэслэл болон Монгол, Герман, Нидерланд, БНСУ, Япон, Сингапурын нийгмийн зөвшилцлийн үндэсний тогтолцоог харьцуулсан. Зөвшилцөлд оролцогч талууд, холбогдох байгууллагын бүтэц, чиг үүрэг, эрх зүйн орчин болон хоёр, гурав, олон талт яриа хэлэлцээний хэлбэрийг олон улсын байгууллагын зөвлөмжтэй уялдуулан авч үзсэн

/ 2023 он

Цахим орчин дахь мэдээллийн агуулгад шүүлтүүр хэрэглэх олон улсын чиг хандлага болон Эстони, БНСУ, Дани, Польш, Японы бодлого, эрх зүйн зохицуулалтыг харьцуулсан. Хууль бус мэдээллийг хязгаарлах арга хэрэгсэл, хариуцсан байгууллагын чиг үүрэг болон мэдээллийн аюулгүй байдлыг үзэл бодлоо илэрхийлэх эрх чөлөөтэй уялдуулах асуудлыг авч үзсэн.

/ 2022 он

Түгээмэл тархацтай ашигт малтмалын тухай хууль, түүнийг хэрэгжүүлэх тусгай журам болон холбогдох хууль тогтоомжийн уялдааг судалсан. Орон нутгийн тусгай зөвшөөрөл олгох эрх, авто зам, төмөр замын төсөлд ашигт малтмал ашиглуулах зохицуулалт, нөхөн сэргээлт, нөөц ашигласны төлбөрийг авч үзэж, бэлэн мэдээллийн хүрээнд хэрэгжилтийн хүндрэлтэй асуудлыг тоймлон танилцуулсан.

/ 2022 он

Канад, БНСУ, Япон, Нидерландын хүнс, хөдөө аж ахуйн бүтээгдэхүүний үнийг зохицуулах бодлого, арга хэмжээ, эрх зүйн орчныг харьцуулан судалсан. ЭЗХАХБ-ын тайланд тулгуурлан хөдөө аж ахуйг дэмжих бодлогын чиг хандлагыг тоймлож, бүтээгдэхүүний нийлүүлэлт, үнийн тогтвортой байдал, татаас, хөнгөлөлттэй зээл, орлогын даатгал болон төрийн худалдан авалтын арга хэрэгслийг авч үзсэн.

/ 2022 он

Монгол Улс болон АНУ, БНСУ, Япон, Их Британи, Австрали, Шинэ Зеландын хүнсний салбарын бодлого, эрх зүйн орчин, хяналтын тогтолцоог харьцуулан судалсан. Хүнсний хангамж, чанар, аюулгүй байдал, стандарт, импортын бүтээгдэхүүний хяналт болон хууль тогтоомжийн хэрэгжилтийг хангах байгууллагын чиг үүрэг, зохион байгуулалт, хяналтын системийн талаарх мэдээллийг нэгтгэн танилцуулсан.

/ 2022 он

Дуу чимээний бохирдлоос урьдчилан сэргийлэх, орчны аюулгүй байдлыг хангах стандарт, эрх зүйн зохицуулалтыг Монгол Улс болон АНУ, БНСУ, Герман, Энэтхэг, Японы туршлагад тулгуурлан харьцуулсан. ДЭМБ-ын зөвлөмж, бохирдлын эх үүсвэрийн ангилал, хяналт хариуцах байгууллагын бүтэц, чиг үүрэг, дуу чимээний түвшинг хязгаарлах болон зөрчилд хариуцлага тооцох зохицуулалтыг нэгтгэн тайлбарласан.

/ 2022 он

Улс төрийн үндсэн үзэл баримтлал, намуудын хөгжлийн чиг хандлага, гишүүнчлэлийн хэлбэр болон гишүүнчлэл буурах шалтгааны талаарх мэдээллийг нэгтгэсэн. Олон улсын туршлагад тулгуурлан пропорциональ сонгуулийн тогтолцооны намын жагсаалт, саналын босго, суудал хуваарилах аргыг танилцуулж, улс төрийн нам байгуулах эрх, нөхцөлийн талаарх Үндсэн хуулийн зохицуулалтыг харьцуулан авч үзсэн.

/ 2022 он

Дэлхийн улс орнуудын парламентын сонгуулийн тогтолцооны ангилал, түүнийг Үндсэн хуульд тусгасан байдлыг нэгтгэн танилцуулсан. Парламентын гишүүдийн тоог тогтоох “куб язгуурын хууль”, хүн ам болон төлөөллийн харьцааг тооцох зарчмыг тайлбарлаж, улс орнуудын хүн ам, парламентын суудлын тоо, нэг гишүүний төлөөлөх иргэдийн тоог харьцуулсан.

/ 2022 он

Сингапур, Финланд, Эстони, Норвег, Шведийн төрийн тогтолцоо, гүйцэтгэх эрх мэдлийн зохион байгуулалт, Засгийн газрын бүтцийг нэгтгэн судалсан. Ерөнхийлөгч, хаан, Ерөнхий сайд, сайд нарын эрх, үүрэг, яамдын бүтэц, нэг яамыг хэд хэдэн сайд хариуцах, сайд өөр яамны үүргийг хавсрах болон сайд нарын хороогоор ажиллах зохицуулалтыг харьцуулан танилцуулсан.

/ 2022 он

ХБНГУ-ын Веберийн болон АНУ-ын Блэкийн хууль зүйн толь бичгийн үүсэл, хөгжлийн түүх, агуулга, ач холбогдлыг тоймлон танилцуулсан. Толь бичгийн зохиогчдын бүрэлдэхүүн, мэргэжлийн шаардлага, шинэчлэн хэвлэх үйл явц, нэр томьёоны хамрах хүрээ, хэрэглээ болон мэргэжлийн хүрээнд хүлээн зөвшөөрөгдөх байдлыг авч үзэж, Монголын хууль зүйн толь бичгийн талаарх мэдээллийг багтаасан.

/ 2022 он

Монгол Улсын Ерөнхийлөгчийн институц үүссэн түүх, Үндсэн хуулийн хэлэлцүүлэг, Ерөнхийлөгчийг сонгох журмын өөрчлөлтийг тоймлон судалсан. Парламентын засаглалтай орнуудын төрийн тэргүүний нэршил, сонгох, томилох хэлбэрийг ангилан, Ерөнхийлөгчийг бүх нийтийн сонгууль, парламент болон сонгогчдын коллегиос сонгох журам, саналын босго, эдгээр хувилбарын эерэг, сөрөг талыг харьцуулсан.

/ 2022 он

Парламентын гишүүн өөр ажил, албан тушаал хавсран эрхлэхийг зөвшөөрөх, хязгаарлах, хориглох Үндсэн хуулийн зохицуулалтыг тоймлон судалсан. Монгол Улсын Үндсэн хуулийн төслийн хэлэлцүүлэг, нэмэлт, өөрчлөлт, Үндсэн хуулийн цэцийн дүгнэлтүүдийг авч үзэж, парламентын засаглалтай орнуудад парламентын болон Засгийн газрын гишүүний албыг хавсран гүйцэтгэх нөхцөл, ялгааг харьцуулсан.

/ 2022 он

Монгол Улсын парламентын сонгуулийн түүх, Үндсэн хуулийн зохицуулалт, сонгуулийн тогтолцоотой холбоотой Үндсэн хуулийн цэцийн маргааныг тоймлон судалсан. Олон улсын туршлагын хүрээнд ардчилсан сонгуулийн зарчим, мажоритар, пропорциональ, холимог тогтолцооны хувилбар, давуу болон сул тал, Үндсэн хуульд тусгасан зохицуулалт, парламентын гишүүдийг сэлгэн сонгох туршлагыг харьцуулсан.

/ 2022 он

Парламентын гишүүдийн тоог тогтоох зарчим, хүн амын хэмжээ болон парламентын төлөөллийн харьцааг олон улсын туршлагад тулгуурлан судалсан. Монгол Улсын Үндсэн хуулийн хэлэлцүүлэг, гишүүдийн тоог өөрчлөх саналын түүхэн баримтыг нэгтгэж, улс орнуудын парламентын бүрэлдэхүүн, нэг гишүүний төлөөлөх хүн амын тоо болон олон, цөөн гишүүнтэй парламентын онцлогийг харьцуулсан.

/ 2022 он

Дэлхийн улс орнуудын парламентын нэг танхим, хоёр танхим болон хоёр шатлал бүхий бүтцийн онцлог, эерэг, сөрөг талыг тоймлон судалсан. Монгол Улсын Үндсэн хуулийн хэлэлцүүлэг, өмнөх асуулга, зөвлөлдөх санал асуулгын материалыг авч үзэж, парламентын бүтцийг засаглалын болон төрийн байгууламжийн хэлбэртэй холбон харьцуулсан.

/ 2022 он

ОХУ, Франц, Эстонийн шүүхийн шинжээчийн эрх зүйн байдал, томилгоо, дүгнэлтийг үнэлэх зохицуулалтыг харьцуулан судалсан. Шүүхийн шинжилгээний эрх зүйн орчин, шинжээчид тавих шаардлага, дүгнэлт гаргах журам болон шинжээчийн дүгнэлтийг хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаанд нотлох баримтын түвшинд хэрхэн авч үздэгийг нэгтгэн тайлбарласан.

Судалгаа