Хайлтын үр дүн

1546 илэрц олдлоо.

Электроникс, автоматжуулалтын салбарын бодлогын судалгаа хийх, стратеги боловсруулах

"Цахим орчин дахь насанд хүрэгчдийн хандлага хүүхдийн аюулгүй байдалд нөлөөлөх нь" судалгаа

Төрийн байгууллагуудад Google documents ашиглах боломжийг судлах, тандан судалгаа хийх

Digital nomads олон улсын хөтөлбөрийг Монгол улсад хэрэгжүүлэх боломжийг судлах, нөлөөллийн судалгаа хийх

Өргөн нэвтрүүлгийн үндэсний контент үйлдвэрлэгч, нийлүүлэгч, дамжуулагчийн өнөөгийн байдал болон өргөн нэвтрүүлгийн контентыг амжилттай хөгжүүлж байгаа улс орнуудыг судлан шинжилж, олон улсын хөгжлийн чиг хандлагатай уялдуулан, үндэсний контент үйлдвэрлэлийг хөгжүүлэх бодлогын судалгааг боловсруулна.

Энэхүү судалгааны ажлаар Монгол Улсын Харилцаа холбоо, мэдээллийн технологи (ХХМТ)-н салбарын хүний нөөцийн өнөөгийн нөхцөл байдал, цаашдын чиг хандлагыг тодорхойлох, эрэлт, нийлүүлэлтийн дүн шинжилгээ хийх, олон улсын туршлагыг судлах, дунд болон урт хугацаанд хүний нөөцийг хөгжүүлэхэд баримтлах бодлогын орчин, стратегийн чиглэлийг тодорхойлоход хувь нэмэр оруулахад оршино.

Энэхүү судалгааны зорилго нь эдийн засгийн өсөлтийг эрчимжүүлэх, өндөр технологийн болон өрсөлдөх чадвартай бүтээгдэхүүн үйлдвэрлэх, экспортлох, өндөр үр ашигтай үйлчилгээний төрөл, хэлбэрийг бий болгох, үндэсний инновацын чадавх, нөөцийг оновчтой ашиглах, инновацын талаарх төрийн дэмжлэгийн үр өгөөжийг нэмэгдүүлэхэд чиглэсэн үндэсний инновацын тэргүүлэх чиглэлийн талаар судалгаа хийж, 2026-2030 онд баримтлах үндэсний инновацын үйл ажиллагааны тэргүүлэх чиглэлийн төслийг боловсруулах юм

Энэхүү үнэлгээг Хүнс, Хөдөө Аж Ахуй, Хөнгөн Үйлдвэрийн Салбар (ХХААХҮС)-т 2018- 5 оны хугацаанд хэрэгжүүлсэн салбарын жендэрийн бодлогын хэрэгжилт, үр дүн, тогтвортой байдлыг үнэлэх зорилгоор 2026 оны 1-5 сарын хугацаанд IRIM судалгааны хүрээлэнгийн үнэлгээний баг орон нутгийн ТББ-уудтай хамтран хийж гүйцэтгэлээ. Тус бодлого нь салбар дахь жендэрийн тэгш байдлыг хангах, эмэгтэй, эрэгтэй салбарын иргэдийн тэгш оролцоо, хүртээмжийг дэмжих, салбарын бодлого, үйлчилгээ, хөдөлмөр эрхлэлт, хүний нөөцийн удирдлагад жендэрийн мэдрэмжтэй хандлагыг нэвтрүүлэх зорилгоор батлагдан хэрэгжсэн. Ингэхдээ Монгол Улсын Жендэрийн эрх тэгш байдлыг хангах тухай хууль, үндэсний хэмжээний жендэрийн болон хөгжлийн бодлогын баримт бичгүүдтэй уялдсан бөгөөд салбарын хэмжээнд жендэрийн асуудлыг бодлогын түвшинд авч үзсэн анхны цогц бөгөөд урт хугацааны баримт бичгүүдийн нэг юм. Бодлогыг хэрэгжүүлэх хугацаанд ХХААХҮ-ийн салбар нь уур амьсгалын өөрчлөлт, зуд, цөлжилт, цар тахал, хөдөлмөрийн нөхцөл, шилжилт хөдөлгөөн зэрэг олон хүчин зүйлсийн нөлөөнд өртөж салбарын хүний нөөц, бүтэц, оролцоонд олон сорилтуудтай тулгарсан. Ялангуяа, салбарын хөдөлмөр эрхлэлтэд эмэгтэйчүүдийн оролцоо буурах, техникийн болон удирдах түвшний ажилд хүйсийн ялгарал хадгалагдах, орон нутагт ажиллах боловсон хүчний хомсдол үүсэх зэрэг асуудлууд нь тус бодлогын хэрэгжилт, жендэрийн асуудлыг салбарын тогтвортой хөгжилтэй уялдуулан авч үзэх шаардлагыг улам бүр нэмэгдүүлж байв. Бодлогын хэрэгжилтийн дунд шатны үнэлгээг 1 онд хийсэн бөгөөд үнэлгээгээр бодлого тодорхой ахицуудыг эхлүүлсэн боловч салбарын хэмжээнд жендэрийн асуудлыг бодлого, хөтөлбөрт системтэй нэгтгэх, орон нутгийн онцлог болон малчин, тариаланч эмэгтэй, эрэгтэйчүүдийн ялгаатай хэрэгцээг илүү тусгах шаардлагатай байгааг онцолж байв. Уг үнэлгээнээс хойш хийгдсэн ажлууд, гарсан ахицыг үнэлэх зорилгоор энэхүү үнэлгээг үндэсний болон орон нутгийн түвшний төрийн байгууллага, хөгжлийн түншүүд, иргэний нийгмийн байгууллага, зорилтот үр шим хүртэгчдийн оролцоонд тулгуурлан 89 гаруй талуудын өгсөн мэдээлэлд тулгуурлан хийж гүйцэтгэлээ. Үнэлгээний үр дүнгээр ХХААХҮ-ийн салбарт сүүлийн 8 жилийн хугацаанд хэрэгжсэн жендэрийн бодлого “хэсэгчлэн” буюу 47%-ийн хэрэгжилттэй дүгнэгдлээ.

ХИЛ ХАМГААЛАХ БАЙГУУЛЛАГЫН 2025 ОНЫ ҮЙЛ АЖИЛЛАГААНД ХЭРЭГЛЭГЧИЙН ҮНЭЛГЭЭ ХИЙСЭН СУДАЛГААНЫ ТАЙЛАН

ХИЛ ХАМГААЛАХ БАЙГУУЛЛАГЫН 2024 ОНЫ ҮЙЛ АЖИЛЛАГААНД ХИЙСЭН ХЭРЭГЛЭГЧИЙН ҮНЭЛГЭЭНИЙ ТАЙЛАН

Онцгой нөхцөл байдлын үед ЕБС-ийн хичээл, сургалтын үйл ажиллагааг хүртээмжтэй, тасалдалгүй зохион байгуулахад бэлэн байдлыг тандан судлахад судалгааны зорилго оршино. 1. ЕБС нь онцгой нөхцөл байдлын асуудал эрхэлсэн төрийн захиргааны байгууллагын орон нутгийн салбартай хамтран сургуулийн гамшгаас хамгаалах төлөвлөлт (гамшгийн өмнө, үед, дараа)-ийг хэрхэн боловсруулдаг болон төлөвлөлтөд хичээл, сургалтын үйл ажиллагааг цахимаар болон зайнаас сургах талаар тусгасан байдлыг тодруулахаас гадна сайжруулах боломжийг авч үзэх, 2. Онцгой нөхцөл байдлын үед ЕБС-ийн хичээл, сургалтын үйл ажиллагааг тасралтгүй зохион байгуулах талаар орон нутгийн засаг захиргаа бусад холбогдох байгууллага, эцэг эх асран хамгаалагч, харгалзан дэмжигчдийн хамтын оролцоог тодруулах, 3. Онцгой нөхцөл байдал, гамшигт өртсөн сурагчдад зориулан сургуулийн зүгээс авч буй арга хэмжээ, хэрэгжилтийн үйл ажиллагааг тодруулах, 4. Онцгой нөхцөл байдалд өртсөн сургууль, сурагчдад тулгамдаж буй асуудлыг илрүүлж, шийдвэрлэх арга замыг тодруулах.

Энэхүү судалгаагаар Хөвсгөл аймгиин 3-5 насны хүүхдийн дүр төрхийг бие бялдар, танин мэдэхүй, нийгэмшлийн чадваруудыг тодорхойлж, тухайн насны хүүхдийн хөгжилд нөлөөлж буй нийгмийн хүчин зүйлийг тогтоож, хэрхэн дэмжих арга замыг тодорхойлохыг зорив. Судалгаанд аймгийн бүсээс цэцэрлэг, сургуулийг төлөөлүүлэн сонгож, нийт 2500 орчим суралцагчдын чадваруудыг оношлож, тодорхойлов. Ингэснээр Хөвсгөл аймгийн суралцагчдын хөгжлийн онцлог бүсээрээ ямар онцлогтой нь тодорхой болж, нутгийн ард иргэдийн эмпирик таамаглал шинжлэх ухааны үндэстэй батлагдаж байгаа юм.

Судалгаа