Хайлтын үр дүн

587 илэрц олдлоо.

/ 2015 он

Төрийн байгууллагын зарим чиг үүрэг, ажил үйлчилгээг төрийн бус байгууллага болон хувийн хэвшлээр гүйцэтгүүлэх арга хэлбэр, эрх зүйн орчныг харьцуулан судалсан. Австрали, Их Британи, Канад, АНУ, ОХУ-ын туршлагыг төрийн салбарын шинэчлэл, төр, хувийн хэвшлийн түншлэлийн хүрээнд авч үзэж, концесс, тендер, аутсорсинг, өөрөө өөрийгөө зохицуулах байгууллагаар чиг үүрэг гүйцэтгүүлэх хэлбэрүүдийг тайлбарласан. Мөн Монгол Улсын холбогдох хууль тогтоомж, бодлогын баримт бичиг, салбарын зохицуулалтыг нэгтгэн, хэрэгжилтийн механизмтай холбоотой асуудлыг хөндсөн. Чиг үүрэг шилжүүлэхэд үйлчилгээний чанар, хүртээмж, үр ашгийг шалгуур болгох, эрх зүйн зохицуулалтыг тодорхой болгох талаар судалгааны дүгнэлтэд тусгасан.

/ 2009 он

Энэхүү судалгаагаар зарим улсын ашигт малтмалын салбарын хөрөнгө оруулалтын болон тогтвортой байдлын гэрээний эрх зүйн зохицуулалт, төрийн оролцоо, татвар, гэрээний хугацаа, ил тод байдлыг харьцуулан судалсан. Мөн Монгол Улсын эрх зүйн орчин, Оюу толгойн гэрээний төслийг шинжилж, гэрээний нөхцөлийг боловсронгуй болгох, төрийн эрх ашгийг хамгаалах чиглэлээр санал, зөвлөмж боловсруулсан бодлогын судалгаа юм.

/ 2009 он

Энэхүү судалгаагаар Эстони, БНХАУ, Их Британи зэрэг улсын хувь хүний орлогын албан татварын тогтолцоо, татвар ногдох орлогын төрөл, татварын хувь хэмжээ, хөнгөлөлт, чөлөөлөлт, татвар төлөгчийн бүртгэлийн систем болон хууль зөрчсөн тохиолдолд хүлээлгэх хариуцлагын механизмыг харьцуулан судалсан. Мөн эдгээр улсын эрх зүйн зохицуулалтыг Монгол Улсын Хүн амын орлогын албан татварын тухай хуультай харьцуулж, татварын тогтолцооны онцлог, ялгаатай зохицуулалтыг тодорхойлсон.

/ 2009 он

Зарим улс орны Засгийн газраас жижиг, дунд үйлдвэрлэлийг дэмжих зорилгоор хэрэгжүүлж буй зээлийн баталгааны тогтолцоо, санхүүжилтийн нөхцөл, баталгааны хэмжээ, хугацаа, шимтгэл болон зээлдэгчид тавигдах шаардлагыг харьцуулан судалсан. Мөн Монгол Улсын жижиг, дунд үйлдвэрлэлийг дэмжих эрх зүйн орчин, Засгийн газрын зээлийн баталгаа гаргахтай холбоотой хууль тогтоомж, бодлого, хөтөлбөрийн зохицуулалтыг авч үзэж, бусад улсын төрийн дэмжлэгийн хэлбэр, хэрэгжүүлж буй арга хэмжээний талаар мэдээлэл нэгтгэсэн харьцуулсан тойм судалгаа юм.

/ 2009 он

Энэхүү судалгаагаар Монгол Улсын валютын зах зээлийн өнөөгийн байдал, валютын ханшийн хэлбэлзэл, гадаад валютын албан нөөц, валютын зохицуулалтын эрх зүйн орчны тулгамдсан асуудлыг судалсан.

/ 2009 он

Энэхүү судалгаагаар БНХАУ, Тайвань, ОХУ, Украин, Беларусь, БНСУ, Унгар зэрэг улсын өрсөлдөөний бодлого, хууль тогтоомжийн зохицуулалт, шинэчлэлийн явцыг харьцуулан судалсан. Мөн Монгол Улсын Шударга бус өрсөлдөөнийг хориглох тухай хууль болон Өрсөлдөөний тухай хуулийн төслийн үзэл баримтлал, зохицуулах харилцаа, хамрах хүрээ, эрх зүйн орчны тулгамдсан асуудлыг шинжилж, хууль тогтоомжийг боловсронгуй болгох санал, зөвлөмж боловсруулсан бодлогын судалгаа юм.

/ 2009 он

Монгол Улсад ипотекээр баталгаажсан үнэт цаасны зах зээлийг хөгжүүлэх эрх зүй, эдийн засгийн урьдчилсан нөхцөл, олон улсын зах зээлийн загвар, тэдгээрийн давуу болон сул тал, эрсдэлийг харьцуулан судалсан.

/ 2026 он

Энэхүү судалгаанд бодлогын судалгаа, шинжилгээний онолын үндэс, хөгжлийн чиг хандлага, арга зүйн онцлогийг авч үзсэн. Түүнчлэн бодлогын судалгаа болон бодлогын шинжилгээний ялгааг тодорхойлж, нийгмийн тулгамдсан асуудлыг шийдвэрлэх бодлогын хувилбар боловсруулах, сонгох, хэрэгжүүлэх, хяналт-шинжилгээ, үнэлгээ хийх үе шатуудыг тайлбарласан. Бодлогын шийдвэрийг шинжлэх ухааны үндэслэлтэй, олон талын оролцоонд тулгуурлан боловсруулахын ач холбогдлыг онцолсон байна.

/ 2009 он

Энэхүү судалгаанд хууль тогтоох, бодлого боловсруулах үйл ажиллагаанд бодлогын судалгаа, шинжилгээний гүйцэтгэх үүрэг, ач холбогдол, парламентын судалгааны нэгжийн хөгжлийн асуудлыг авч үзжээ. Түүнчлэн бодлогын судалгаа болон суурь судалгааны ялгаа, онцлогийг тодорхойлж, бодлогын шийдвэрийн боломжит хувилбар, эрсдэл, эерэг болон сөрөг үр дагаврыг урьдчилан үнэлэх шаардлагыг онцолсон байна. Мөн судалгааны үр дүн, мэргэжлийн байгууллагын дүгнэлт, олон нийтийн санал бодлыг бодлого боловсруулах үйл явцад тусгах нь хууль тогтоомжийн чанар, үндэслэлийг сайжруулахад чухал ач холбогдолтой гэж үзжээ.

/ 2022 он

Гадаадын зарим орны дуу чимээний бохирдлын стандарт, түүнээс урьдчилан сэргийлэх, орчны аюулгүй байдлыг хангахтай холбоотой хяналтын эрх зүйн зохицуулалтын орчныг харьцуулсан судалгаа

Салбарын мэргэшсэн мэргэжилтнүүдийг практик мэдлэг мэдээллийг оюутнуудад заах боломжийг бүрдүүлж цагийн багш хөтөлбөр боловсруулах, судалгаа хийх

Хиймэл оюун ухааны засаглалыг бий болгох судалгаа боловсруулах, төр хувийн хэвшилд шат дараалалтай нэвтрүүлэхэд замын зураглал боловсруулах

Электроникс, автоматжуулалтын салбарын бодлогын судалгаа хийх, стратеги боловсруулах

Судалгаа