Хайлтын үр дүн

587 илэрц олдлоо.

/ 2019 он

Ирландын Төсвийн зөвлөх зөвлөл болон Парламентын төсвийн албаны талаарх мэдээллийг танилцуулсан. Голлон Төсвийн зөвлөх зөвлөлийн эрх зүйн үндэс, чиг үүрэг, удирдлага, бүтэц, санхүүжилт, тайлагнал, парламенттай харилцах харилцааг авч үзсэн. Мөн Парламентын төсвийн алба байгуулагдсан байдал, төсөв, орон тооны мэдээллийг оруулсан.

/ 2010 он

Дэлхийн 53 улсын Үндсэн хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах эрх зүйн зохицуулалт, санаачлах эрх бүхий субъект, хэлэлцэн батлах журам, санал хураалтын босго болон хязгаарлалтыг бүс нутгаар харьцуулсан. Парламентын оролцоо, ард нийтийн санал асуулга, Үндсэн хуулийн өөрчилж болохгүй зохицуулалтын онцлогийг нэгтгэн, улс орнуудын эрх зүйн зохицуулалтын ялгааг тодорхойлсон.

/ 2019 он

Парламентын хуралдааны ирц, санал хураалтад хурууны хээ ашиглаж буй улс орнуудын туршлагыг нэгтгэсэн. Биометрийн систем нэвтрүүлсэн болон туршиж буй парламентуудыг ялган харуулж, Болгар, Италийн зохицуулалтыг тайлбарласан. Мөн санал хураалтын төхөөрөмж, системийн техник, зохион байгуулалтын мэдээллийг танилцуулсан.

/ 2010 он

Монгол Улсын 1992–2008 оны Улсын Их Хурлын таван удаагийн сонгуулийн үр дүн, суудлын хуваарилалтыг нэгтгэн, мажоритар, пропорциональ болон холимог сонгуулийн тогтолцооны давуу, сул талыг харьцуулсан. Сонгогчдын төлөөлөл, улс төрийн намуудын оролцоо, парламентын бүтэц, Засгийн газар бүрдүүлэх нөхцөлийг харгалзан Монгол Улсад холимог тогтолцоог хэрэглэх боломжийг авч үзсэн.

/ 2019 он

УИХ-ын хуралдааны дэгийн хууль тогтоомж, цахим тоолуураар санал хураах зохицуулалтын өөрчлөлтийг тоймлосон. Цахим санал хураалт, хурууны хээгээр бүртгүүлэх зохицуулалттай холбоотой 1997, 2010, 2018 оны өөрчлөлтийг авч үзсэн. Эдгээр өөрчлөлтийн өмнөх болон дараах чуулганы гишүүдийн ирц, хуралдаан тасалсан өдөр, цагийн үзүүлэлтийг харьцуулсан.

/ 2010 он

Монгол Улсын Их Хурлын гишүүний мандат, бүрэн эрхийн ялгаа, гишүүний халдашгүй байдал, парламентын байцаан шинжих түр хороо, төсвийн аудит болон омбудсмэний эрх зүйн зохицуулалтыг авч үзсэн. Словак, Люксембург, Турк, Болгар, Унгар, ОХУ болон бусад улсын парламентын хяналт шалгалт, төсвийн аудитын байгууллага, хүний эрхийн омбудсмэний тогтолцоо, эрх хэмжээ, томилгоо, үйл ажиллагааны зохион байгуулалтыг харьцуулсан. Мөн хүний эрхийг хамгаалах, төрийн байгууллагын үйл ажиллагаанд хяналт тавих, авлигатай тэмцэх байгууллагын чиг үүргийн ялгааг тодорхойлж, Монгол Улсын холбогдох эрх зүйн зохицуулалтад анхаарах асуудлыг нэгтгэн дүгнэсэн.

/ 2019 он

Гадаадын парламентуудын стратеги төлөвлөгөөний хугацаа, зорилго, тэргүүлэх чиглэл, хэрэгжүүлэх арга хэмжээг харьцуулсан. Хууль тогтоох, хяналт тавих, төлөөлөх чиг үүрэг, ажлын албаны чадавх, цахим парламент зэрэг асуудлыг төлөвлөгөөнд тусгасан байдлыг авч үзсэн. Австрали, Их Британи, Молдова, Шинэ Зеландын парламентын ажлын албадын стратеги төлөвлөгөөг мөн танилцуулсан.

/ 2010 он

Монгол Улсын Их Хурлын гишүүний мандат, бүрэн эрхийн ялгаа, гишүүний халдашгүй байдал, парламентын байцаан шинжих түр хороо, төсвийн аудит болон омбудсмэний эрх зүйн зохицуулалтыг авч үзсэн. Словак, Люксембург, Турк, Болгар, Унгар, ОХУ болон бусад улсын парламентын хяналт шалгалт, төсвийн аудитын байгууллага, хүний эрхийн омбудсмэний тогтолцоо, эрх хэмжээ, томилгоо, үйл ажиллагааны зохион байгуулалтыг харьцуулсан. Мөн хүний эрхийг хамгаалах, төрийн байгууллагын үйл ажиллагаанд хяналт тавих, авлигатай тэмцэх байгууллагын чиг үүргийн ялгааг тодорхойлж, Монгол Улсын холбогдох эрх зүйн зохицуулалтад анхаарах асуудлыг нэгтгэн дүгнэсэн.

/ 2019 он

Армен, ОХУ, Монтенегро, БНСУ, АНУ, Украины холбогдох мөрдөн шалгах байгууллагын харьяалал, чиг үүрэг, эрх хэмжээ, эрх зүйн баталгааг судалсан. Монгол Улсын мөрдөн байцаах албаны үүсэл, хөгжил, бүтцийн өөрчлөлтийг тоймлосон. Армены Мөрдөн шалгах тусгай албаны тухай хуулийн албан бус орчуулгыг оруулсан.

/ 2010 он

Монгол Улсын Их Хурлын хянан шалгах бүрэн эрх, түүний хэрэгжилтийн өнөөгийн байдал, эрх зүйн зохицуулалт болон хяналт шалгалтын үр нөлөөнд тулгамдаж буй асуудлыг авч үзсэн. ОХУ, АНУ, ХБНГУ болон Европын бусад улсын парламентын хяналт, шалгалтын эрх зүйн зохицуулалт, хэрэгжүүлэх механизм, тусгай комиссын үйл ажиллагааны туршлагыг харьцуулсан. Мөн Улсын Их Хурлын 1996–2009 оны хяналт шалгалтын ажлын хэсгүүдийн үйл ажиллагаа, үр дүнг шинжилж, парламентын шалгалтыг бие даасан хуулиар зохицуулах, хяналт-шинжилгээ, үнэлгээний тогтолцоог бүрдүүлэх, олон нийтийн оролцоог нэмэгдүүлэх, парламентын хяналтын үр нөлөөг дээшлүүлэх санал, зөвлөмж боловсруулсан.

/ 2019 он

Хүний эрхийн комисс, омбудсмэн, холимог байгууллага, зөвлөх хороо, хүрээлэн болон тодорхой асуудлаар дагнасан байгууллагын загваруудыг тайлбарласан. Омбудсмэний үүсэл, хөгжил, томилгоо, бүрэн эрх, үйл ажиллагааны хамрах хүрээг дэлгэрүүлэн авч үзсэн. Иргэдийн өргөдөл, гомдлыг шалгах, зөвлөмж гаргах, тайлагнах болон хараат бус байдлыг баталгаажуулах зохицуулалтыг танилцуулсан.

/ 2010 он

Монгол Улсын Их Хурлын тухай хууль тогтоомжийн өөрчлөлт, парламентын байнгын, дэд, түр хороодын бүтэц, бүрэлдэхүүн, бүрэн эрх, үйл ажиллагааны зохион байгуулалт болон нам, эвслийн бүлэг, олонхи, цөөнхийн эрх зүйн зохицуулалтыг авч үзсэн. Монгол Улсын 1992–2006 оны хууль тогтоомжийг 2009 онд өргөн мэдүүлсэн Улсын Их Хурлын тухай хуулийн төсөлтэй харьцуулж, Франц, Турк, ХБНГУ, Их Британи, АНУ болон бусад улсын парламентын зохион байгуулалтын туршлагыг шинжилсэн. Мөн парламентын хяналтын бүрэн эрх, байнгын хороодын үйл ажиллагаа, улс төрийн нам, эвслийн бүлгийн эрх зүйн байдлын зохицуулалтад тулгамдаж буй асуудлыг тодорхойлж, хуулийн төслийг боловсронгуй болгох санал, дүгнэлт боловсруулсан.

/ 2010 он

Монгол Улсын Шүүхийн ерөнхий зөвлөлийн эрх зүйн байдал, бүтэц, бүрэлдэхүүн, удирдлага, чиг үүрэг болон шүүхийн бие даасан, шүүгчийн хараат бус байдлыг хангахад тулгамдаж буй асуудлыг авч үзсэн. ОХУ, БНХАУ, Япон, Сингапур, Израил, Турк улсын ижил төстэй байгууллагын эрх зүйн зохицуулалт, шүүгчийг томилох, шүүхийн захиргааг удирдах тогтолцоог харьцуулсан. Мөн Шүүхийн ерөнхий зөвлөлийн даргыг томилох эрх бүхий субъект, байгууллагын бүрэлдэхүүн, төсөв, санхүүгийн бие даасан байдалд шинжилгээ хийж, эрх зүйн зохицуулалтыг Үндсэн хуулийн зарчимд нийцүүлэн боловсронгуй болгох боломжит хувилбаруудыг тодорхойлсон.

/ 2019 он

Япон, Сингапур, ОХУ, БНСУ, ХБНГУ-ын орон сууцны дундын өмчлөлийн эд хөрөнгийн ашиглалт, хамгаалалт, засвар үйлчилгээний зохицуулалтыг судалсан. Сууц өмчлөгчдийн холбоо болон ижил чиг үүрэгтэй байгууллагын эрх зүйн байдал, удирдлага, гишүүнчлэл, санхүүжилтийг авч үзсэн. Өмчлөгчдийн эрх, үүрэг, төлбөр хураамж, мэргэжлийн байгууллагаар үйлчилгээ гүйцэтгүүлэх харилцааг танилцуулсан.

/ 2010 он

Монгол Улсын төрийн одон, медаль, цол, шагналын тогтолцоо, эрх зүйн зохицуулалт, түүхэн уламжлал болон шинэчлэлийн шаардлагыг авч үзсэн. ОХУ, Казахстан, Польш, Чех, Турк, Их Британи, ХБНГУ, АНУ-ын төрийн шагналын төрөл, олгох журам, эрх бүхий байгууллага, шагналд нэр дэвшүүлэх, гардуулах болон шагналын эрхийг хасах зохицуулалтыг харьцуулсан. Мөн Монгол Улсын төрийн шагналын тогтолцооны хөгжлийн онцлог, тулгамдсан асуудлыг шинжилж, одон, медалийн төрөл, эрх зүйн зохицуулалтыг боловсронгуй болгох санал, дүгнэлт боловсруулсан.

/ 2010 он

Монгол Улсын жендэрийн эрх тэгш байдлыг хангах эрх зүйн зохицуулалт, хөдөлмөр эрхлэлт, улс төрийн оролцоо, нийгмийн харилцаанд тулгамдаж буй асуудлыг авч үзсэн. Япон, БНХАУ, Норвеги, Австрали, Дани, Швед улсын жендэрийн тэгш байдлыг хангах хууль тогтоомж, төрийн бодлого, хяналтын тогтолцоо, хэрэгжилтийн туршлагыг харьцуулж, Монгол Улсын Жендэрийн эрх тэгш байдлыг хангах тухай хуулийн төсөлд шинжилгээ хийсэн. Мөн олон улсын байгууллага, төрийн бус байгууллагуудын үнэлэлт, зөвлөмж болон жендэрийн тэгш бус байдлын статистик мэдээлэлд тулгуурлан эрх зүйн зохицуулалтыг боловсронгуй болгох шаардлага, үндэслэлийг тодорхойлсон.

Судалгаа