Монгол Улсын нийгмийн халамжийн тогтолцоо, эрх зүйн зохицуулалт, хуулийн хэрэгжилтийн өнөөгийн байдал болон халамжийн үйлчилгээний хүртээмж, санхүүжилтэд тулгамдаж буй асуудлыг авч үзсэн. Япон, Франц, БНСУ-ын нийгмийн халамжийн тогтолцоо, үйлчилгээний төрөл, хамрах хүрээ, удирдлага, зохион байгуулалтыг харьцуулж, Монгол Улсын нийгмийн халамжийн сангийн орлого, зарцуулалт, зорилтот бүлгийн хамрагдалт, төсвийн зардлын өөрчлөлтийг шинжилсэн. Мөн халамжийн үйлчилгээг зорилтот бүлэгт чиглүүлэх, санхүүжилт, удирдлага, эрх зүйн зохицуулалтыг боловсронгуй болгох санал, зөвлөмж боловсруулсан.