Хайлтын үр дүн

516 илэрц олдлоо.

/ 2015 он

Монгол Улсын макро эдийн засгийн үндсэн асуудал болох эдийн засгийн өсөлт, ажил эрхлэлт, инфляц, улсын төсвийн алдагдал, мөнгө, зээлийн нөхцөл болон эдгээрт төрөөс хэрэгжүүлэх зохицуулалтыг шинжилсэн. Эдийн засгийн 2014 оны нөхцөл байдал, ДНБ, төсөв, валютын ханш, төлбөрийн тэнцэл зэрэг үзүүлэлт, холбогдох хууль тогтоомжийг авч үзсэн

/ 2015 он

Монгол Улс, БНХАУ хооронд цөөн нэр төрлийн бараагаар чөлөөт худалдааны хэлэлцээр байгуулах боломж, эдийн засгийн үр нөлөө, тарифын болон тарифын бус зохицуулалтыг шинжилсэн. Нүүрс, синтетик хий, төмөр, ган, хонины махны үйлдвэрлэл, экспорт, БНХАУ-ын зах зээлийн нөхцөлийг судалж, БНХАУ-ын АСЕАН, Чили, Пакистан, Шинэ Зеланд зэрэгтэй байгуулсан хэлэлцээрийн туршлагыг авч үзсэн

/ 2014 он

Парламентын судалгааны албадын эрх зүйн байдал, бүтэц, чиг үүрэг, үйл ажиллагааны зохицуулалтыг шинжилсэн. АНУ-ын Конгрессын судалгааны алба, Австралийн Парламентын номын сан, БНСУ-ын Үндэсний ассамблейн судалгааны алба, Японы Парламентын номын сангийн эрх зүйн зохицуулалтыг харьцуулж, Монгол Улсын Их Хурлын Тамгын газрын судалгааны албаны үйл ажиллагааг авч үзсэн

/ 2014 он

Төрийн удирдлагын онолын хөгжил, шинэчлэлийн зарчим, олон улсын чиг хандлагыг шинжилсэн. XX зууны сүүлч, XXI зууны эхэн үеийн төрийн удирдлагын шинэчлэл, сайн засаглал, цахим засаглал, ухаалаг төрийн үзэл баримтлалыг авч үзэж, Японы сайн засаглал, ХБНГУ, АНУ-ын ухаалаг төрийн туршлагыг харьцуулсан

/ 2014 он

Монгол Улс болон БНХАУ-ын 2015–2025 оны эрчим хүчний хэрэглээний төсөөлөл, Монгол Улсын импортын цахилгааны хэрэгцээ, худалдан авах зардлыг шинжилсэн. Монгол Улсын нар, салхи, усны эрчим хүчний нөөц, БНХАУ-д цахилгаан эрчим хүч экспортлох боломжийг авч үзсэн

/ 2014 он

Монгол Улс, БНХАУ-ын төмөр замын царигийн ялгаанаас үүдэн ашигт малтмалын экспортын бүтээгдэхүүнийг хилийн боомтод шилжүүлэн ачихад гарах зардлыг шинжилсэн. Нүүрс, төмрийн хүдэр, зэсийн баяжмалын экспортын таамаг хэмжээнд үндэслэн 2015–2025 оны шилжүүлэн ачилтын зардлын тойм тооцоог авч үзсэн

/ 2014 он

Хөдөлмөрийн бүтээмжийн онол, тооцох аргачлал, бүтээмж болон цалин хөлсний хамаарлыг шинжилсэн. Монгол Улсын 1995–2013 оны ДНБ, ажиллах хүч, салбарын үйлдвэрлэл, цалин хөлс, хөдөлмөрийн хөлсний доод хэмжээ, инфляцын мэдээлэлд үндэслэн бүтээмжид нөлөөлөх хүчин зүйлсийг улсын болон салбарын түвшинд судалсан

/ 2014 он

ДНБ-ий хэмжээгээр дэлхийд тэргүүлэгч 30 улс болон Монгол Улсын ДНБ, нэг хүнд ногдох ДНБ, төсвийн зарлага, гадаад өр, татварын орлого, улсын зээлийн ДНБ-д эзлэх хувь хэмжээг харьцуулсан. Улс орнуудыг ДНБ-ий нийт хэмжээ болон нэг хүнд ногдох хэмжээгээр эрэмбэлсэн хүснэгт боловсруулсан

/ 2014 он

Хөрөнгө оруулалтын шингээх чадварын онол, түүнд нөлөөлөх хүний капитал, технологийн хөгжил, санхүүгийн зах зээл, эдийн засгийн хүчин зүйлсийг шинжилсэн. Монгол Улсын хөрөнгө оруулалтын нөхцөл, технологийн чадавхыг авч үзэж, Япон, АНУ, ХБНГУ, БНСУ, БНХАУ, Сингапур, Өмнөд Африкийн эдийн засаг, технологийн үзүүлэлтийн жишээг ашигласан

/ 2014 он

Бүсчилсэн хөгжлийн бодлого, нутаг дэвсгэрийг бүсчлэх шалгуур, хүн амын төвлөрлийг сааруулах арга хэмжээ, бүс нутгийн хөгжлийг дэмжих зохицуулалтыг шинжилсэн. Их Британи, ХБНГУ, ОХУ, Канадын бүсчилсэн хөгжлийн бодлого, арга туршлагыг харьцуулсан

/ 2014 он

Үйлдвэржүүлэлтийн бодлого, стратеги, үйлдвэрлэлийн ангилал, экспортын дэмжлэг, эдийн засгийн шалгуурыг шинжилсэн. Чех, Польш, БНСУ, Тайвань, Сингапурын үйлдвэржилтийн туршлага болон АНУ, ХБНГУ, Франц, Японы бодлогын хэрэгслүүдийг харьцуулсан

/ 2014 он

Үндэсний хөгжлийн бодлого, урт хугацааны стратеги төлөвлөлт, бодлого боловсруулах зарчим, хэрэгжилтийн туршлагыг шинжилсэн. ОХУ, Швейцар, Их Британи, Малайз, БНСУ, БНХАУ, Японы хөгжлийн бодлого, төлөвлөлтийн онцлогийг харьцуулсан

/ 2013 он

Монгол Улсын Засгийн газрын тогтоол, шийдвэрийн төсөл боловсруулах, санал авах, хэлэлцэн батлах үе шат, зарцуулах хугацааг шинжилсэн. Яам, агентлагуудаас ирүүлсэн албан мэдээлэл, Засгийн газрын архивын баримтад тулгуурлан шийдвэр гаргах үйл явцын зураглал, хугацааны харьцуулалтыг боловсруулсан

/ 2013 он

Газрын тос боловсруулах үйлдвэрийн хүчин чадал, бүтээгдэхүүний гарц, боловсруулах технологи, үйлдвэрлэлийн зохион байгуулалтыг шинжилсэн. АНУ, Европын газрын тос боловсруулах технологийн схем, БНСУ, ОХУ, Перу, Уругвай, Ямайкийн боловсруулах үйлдвэрийн хүчин чадлын жишээ, газрын тосны бүтээгдэхүүний нөөцийн талаарх мэдээллийг нэгтгэсэн

/ 2013 он

Хүн амын орон сууцны хангамжийг нэмэгдүүлэх төрийн бодлого, хөнгөлөлттэй зээл, санхүүжилтийн механизм, орон сууцны барилгын дэмжлэгийг шинжилсэн. Беларусь, ОХУ, Казахстаны хууль тогтоомж, орон сууцны хөтөлбөр, санхүүжилтийн туршлагыг харьцуулсан

/ 2013 он

Дэлхийн газрын тосны нөөц, олборлолт, импортын хэмжээ, газрын тосны бүтээгдэхүүний гадаад худалдааны бодлогыг шинжилсэн. БНХАУ, ОХУ, Швейцарын газрын тос импортлох зохион байгуулалт, төрийн оролцоо, импортын бодлого, арга хэмжээг харьцуулсан

Судалгаа