Хайлтын үр дүн

2857 илэрц олдлоо.

/ 2011 он

Парламентын нэгдсэн болон байнгын хорооны хуралдааны нээлттэй, хаалттай зохион байгуулалт, оролцогчдын хүрээ, хэвлэл мэдээллийн оролцоо, хуралдааны мэдээллийг нийтлэх зохицуулалтыг шинжилсэн. Австрали, АНУ, БНХАУ, Япон, ОХУ, Франц, Шинэ Зеланд, ХБНГУ, Туркийн парламентын хуралдааны дэгийг харьцуулж, Монгол Улсын Их Хурлын чуулганы хуралдааны дэгийн тухай хуулийн 7.1 дэх хэсгийн зохицуулалтыг үнэлсэн.

/ 2011 он

ОХУ, Япон, АНУ, ХБНГУ-ын өмгөөллийн байгууллагын тогтолцоо, өмгөөлөгчийн эрх зүйн байдал, эрх, үүрэг, үйл ажиллагааны хэлбэр, мэргэжлийн зохицуулалтыг харьцуулсан. АНУ-ын Техас мужийн хуульчдын холбооны дүрэм, Франц, ХБНГУ-ын өмгөөллийн үйл ажиллагааны зохицуулалтын мэдээллийг ашиглаж, Монгол Улсын Өмгөөллийн тухай хуулийн шинэчилсэн найруулгын төсөлд харгалзан үзэх эрх зүйн онцлогийг тодорхойлсон.

/ 2011 он

Монгол Улсын Их Хурлын гишүүний халдашгүй байдал, бүрэн эрхийн баталгаа, парламентын хэлэлцүүлгийн үеэр хэлсэн үг, илэрхийлсэн байр суурьтай холбоотой хариуцлагын зохицуулалтыг шинжилсэн. АНУ, ОХУ, Австрали, Франц, Унгар, ХБНГУ, Украин, Киргиз, Литва, Латви, Эстони, Румын зэрэг улсын Үндсэн хууль, парламентын дэгийн холбогдох зохицуулалтыг харьцуулж, Улсын Их Хурлын тухай хуулийн 34.3 дахь заалтыг боловсронгуй болгох санал боловсруулсан.

/ 2011 он

Эстони, Польш, Молдова, ХБНГУ, Эквадор, Турк, АНУ-ын улс төрийн намын санхүүжилтийн эх үүсвэр, гишүүний татвар, хандив, төрийн дэмжлэг, санхүүгийн тайлагнал, хяналтын эрх зүйн зохицуулалтыг харьцуулсан. Санхүүжилтийн таван үндсэн эх үүсвэр, төрийн санхүүжилт олгох шалгуур, хувийн хандивын хязгаарлалт, ил тод байдлыг хангах зохицуулалтын онцлогийг тодорхойлсон.

/ 2011 он

Монгол Улсын дүүргийн Засаг дарга, нутгийн удирдлагын байгууллагын эрх хэмжээ, чиг үүргийг зохицуулсан 63 хуулийн холбогдох заалтыг нэгтгэн судалсан. Хот байгуулалт, газрын харилцаа, төсөв, нийгмийн үйлчилгээ, байгаль орчин, захиргааны удирдлага зэрэг салбар дахь дүүргийн байгууллагын бүрэн эрх, хүлээх үүргийн эрх зүйн үндэслэлийг тодорхойлсон.

/ 2011 он

Монгол Улсын нийслэлийн дүүргүүдийн эрх мэдэл, төсөв, татвар, өмч, газрын харилцааны зохицуулалт, эдийн засгийн бие даасан байдлыг шинжилсэн. Нийслэлийн эрх зүйн байдлын тухай хуулийн төсөл болон холбогдох хууль тогтоомжид үндэслэн дүүргийн төсвийн орлогын эх үүсвэрийг өргөжүүлэх, татварын орлогын зохих хэсгийг дүүрэгт төвлөрүүлэх, санхүүгийн бие даасан байдлыг нэмэгдүүлэх санал боловсруулсан.

/ 2011 он

Унгар, Дани, Франц, ХБНГУ, Ирланд, Испани, Английн орон нутгийн сонгуулийн тогтолцоо, санал тоолох аргачлал, нэр дэвшүүлэх эрх, улс төрийн намуудын оролцоо, төлөөлөгчдийн бүрэн эрхийн хугацааг харьцуулсан. Унгар Улсын орон нутгийн сонгуулийн хуулийн шинэчлэл, төлөөлөгчдийн тоо, сонгуулийн холимог тогтолцооны зохицуулалтыг дэлгэрэнгүй шинжилсэн.

/ 2011 он

Хэрэглэгчийн эрхийг хамгаалах байгууллагуудын бүтэц, чиг үүрэг, эрх зүйн байдал, хяналт, мэдээлэл, зөвлөгөө өгөх үйл ажиллагааны онцлогийг шинжилсэн. АНУ, Швед, Их Британи, ХБНГУ, Турк, Ирланд, БНСУ-ын хэрэглэгчийн эрхийг хамгаалах төрийн болон төрийн бус байгууллагын тогтолцоо, хамтын ажиллагаа, хэрэглэгчийн хөдөлгөөний туршлагыг харьцуулж, Монгол Улсын хэрэглэгчийн эрхийг хамгаалах тогтолцоог боловсронгуй болгох санал дэвшүүлсэн.

/ 2011 он

Монгол Улсын эрүүл мэндийн даатгалын байгууллагын бүтэц, удирдлага, санхүүжилт, бие даасан байдлын эрх зүйн зохицуулалт, хуулийн төслийн үр дагаврыг шинжилсэн. Канад, Коста Рика, Киргиз, Колумб, Гана, Унгар, Герман, Франц, Нидерланд, Польш, БНСУ, Тайванийн эрүүл мэндийн даатгалын байгууллагын харьяалал, бие даасан тогтолцооны давуу болон сул талыг харьцуулж, Монгол Улсад тохирох зохион байгуулалтын хувилбарыг авч үзсэн.

/ 2011 он

Монгол Улсын хараа, хяналтгүй хүүхдүүдийн нөхцөл байдал, хүүхэд хамгааллын бодлого, хөтөлбөрийн хэрэгжилт, төрийн болон төрийн бус байгууллагуудын хамтын ажиллагааг шинжилсэн. Хүүхэд хамгааллын чиглэлээр ажилладаг 117 мэргэжилтний саналд тулгуурлан хүүхэд хараа, хяналтгүй болох шалтгаан, халамжийн үйлчилгээний хүндрэл, хүүхэд хамгааллын тогтолцоог сайжруулах арга хэмжээг тодорхойлсон.

/ 2011 он

ОХУ, Япон, Швед, Турк, АНУ, Их Британи, БНХАУ, БНСУ-ын оюутан, судлаачдад төрөөс олгодог тэтгэлэг, сургалтын зээл, буцалтгүй тусламж, төлбөрийн хөнгөлөлт, санхүүгийн дэмжлэгийн төрөл, эрх зүйн зохицуулалтыг харьцуулсан. Дээд боловсролын санхүүжилт, тэтгэлэг олгох шалгуур, зээлийн эргэн төлөлт, төрийн дэмжлэгийн тогтолцооны онцлогийг тодорхойлсон.

/ 2023 он

Эрүүл мэнд, боловсрол, харилцаа холбоо, байгаль орчны чиглэлийн төсвийн гадуурх сангуудын үйл ажиллагааг Казахстан, Австрали, Япон, Арабын Нэгдсэн Эмират Улсын жишээгээр судалсан. СТ-23/209 судалгааны нэмэлт тодруулга болгон сангийн эрх зүйн орчин, удирдлага, орлогын эх үүсвэр, хөрөнгө оруулалтын стратеги, зарцуулалт, хяналтыг харьцуулсан.

/ 2023 он

Нийтийн ариун цэврийн байгууламжаар хангагдах хүний эрх болон байгууламжид тавих нийтлэг шаардлага, олон улсын стандарт, зөвлөмжийг судалсан. Австрали, Их Британи, Сингапур, Япон, БНСУ, Германы эрх зүйн зохицуулалтыг харьцуулж, ариун цэврийн байгууламжийн хүртээмж, чанар, аюулгүй байдал болон ашиглалттай холбоотой шаардлагыг авч үзсэн.

/ 2023 он

Хөдөө аж ахуйн хоршооны ойлголт, үндсэн зарчим, олон улсын хөгжлийн чиг хандлагыг БНСУ, Япон, Казахстан, Герман, Норвегийн туршлагад тулгуурлан судалсан. Хоршоодын үүсэл хөгжил, эрх зүйн орчин, үйл ажиллагаа, менежмент болон хөдөө аж ахуйн бүтээгдэхүүн, түүхий эдийн нэгдсэн борлуулалт, хангамжийн тогтолцоог харьцуулсан.

/ 2023 он

Засгийн газрын төсвийн гадуурх сангийн ойлголт, зориулалт, олон улсын чиг хандлагыг БНСУ, Казахстан, Филиппин, Япон, Австрали, Финланд, Ирландын туршлагатай уялдуулан судалсан. Сангийн эрх зүйн зохицуулалт, удирдлага, зохион байгуулалт, орлогын эх үүсвэр, хөрөнгийн зарцуулалт болон түүнд тавих хяналт, ил тод байдлын зохицуулалтыг харьцуулсан.

/ 2023 он

Байгалийн хий, метан хий олборлодог улс орнуудын мэдээлэл, хайгуул, олборлолтын эрх зүйн орчин, гэрээний хэлбэр болон стандартын талаар тоймлон судалсан. Хайгуул, олборлолтын үйл ажиллагаанаас хүний эрүүл мэнд, байгаль орчин, нийгэм, эдийн засагт үзүүлэх эерэг, сөрөг нөлөөг олон улсын туршлагатай холбон авч үзсэн.

Судалгаа