2020 ОЛОН УЛСЫН ШАШНЫ ЭРХ ЧӨЛӨӨНИЙ ТАЙЛАН – МОНГОЛ УЛС

Судалгааны тайлбар: Нэгдсэн хураангуй Монгол улсын Үндсэн хуульд “шашин шүтэх, эс шүтэх эрх чөлөөг” иргэний үндсэн эрх хэмээгээд хүнийг шашин шүтлэгийн байдлаар нь ялгаварлан гадуурхахыг хориглосон ба төр, шашны үйл ажиллагаа тусдаа байх ёстойг заасан. Төр, сүм хийдийн харилцааны тухай хуулиар шашны байгууллагууд төрийн байгууллагад бүртгүүлэх шаардлагатай бөгөөд шаардагдах бичиг баримтыг дэлгэрэнгүй хуульчилсан ч хэрэгжилттэй холбоотой нарийвчилсан журмыг орон нутгийн эрх баригчдын мэдэлд үлдээсэн. Шашин шүтэх, эс шүтэх эрхийг хэрэгжүүлэхэд саад учруулахыг хуулиар хориглосон ч шашинд элсүүлэх зохицуулалт хязгаарлагдмал. Аймгуудын бүртгэлийн журам харилцан адилгүй байх, бүртгэлийн үйл ажиллагаа тодорхойгүй байх, ажилтнууд нь ойр ойрхон солигдох, эсвэл нэг шашны бүлгийн салбар бүрийг тусад нь бүртгүүлэх шаардлага зэргээс болж бүртгүүлэхэд хүндрэл учрах, удаан хүлээх зэрэг асуудал буй талаар зарим христийн болон буддын шашны бүлэг мэдээлсэн. Хэд хэдэн орон нутгийн захиргаа дээрх хүндрэл, удаашрал байгааг хүлээн зөвшөөрч, шалтгааныг нь Үндэсний аюулгүй байдлын зөвлөлөөс өгсөн удирдамжтай холбоотой, эсхүл бүртгэл, сунгалтын үйл явцыг илүү тодорхой болгох зорилготой шашны эрх чөлөөний хууль батлагдахгүй удаж буй зэрэгтэй холбож тайлбарласан. Нийслэлийн иргэдийн төлөөлөгчдийн хурал (НИТХ) Улаанбаатар хотын Налайх дүүрэг дэх Ёховагийн гэрчүүдийн шашны нийгэмлэгийн салбарыг үндэсний аюулгүй байдалд хор хохирол учруулж болзошгүй номлол явуулж байна гэсэн шалтгаанаар бүртгэлийг нь цуцалсныг хүчингүй болгосон 2017 оны шүүхийн шийдвэр хэрэгжээгүй, уг байгууллагын бүртгэл хийгдээгүй хэвээр байна. Төр, шашны үйл хэрэг тусдаа байх Үндсэн хуулийн зарчмыг алдагдуулах магадлалтай гэсэн болгоомжлолоос үүдэн Ерөнхийлөгчийн тамгын газар Ерөнхийлөгчийн соёл, шашны бодлого хариуцсан зөвлөхийн орон тоог наймдугаар сард байхгүй болгосон. Хамгийн сүүлд уг албыг хашиж байсан зөвлөх “гадны” шашны талаар хэд хэдэн удаа олон нийтэд хандсан мэдэгдэл хийсэн.
Түлхүүр үг: Шашны эрх чөлөөний

Судалгааны мэдээлэл

pdf
Дундаж үнэлгээ
0 (0)
Үзсэн тоо
262
Татсан тоо
161
Файлын хэмжээ
153.77 KB
Оруулсан огноо
2024.01.15
Судалгаа хийгдсэн он
2020 он
Судалгааны салбар
Нийгэм судлал
Санхүүжилтийн эх үүсвэр
Гадаад, дотоодын хөрөнгө оруулалт
Гүйцэтгэгч байгууллага
АНУ ын Монгол улс дах элчин сайдын яам
Захиалагч байгууллага

Сэтгэгдэл

Нэвтэрсэн хэрэглэгч сэтгэгдэл үлдээх боломжтой!

Хуваалцах

Энэ судалгааны ажлыг хуваалцахын тулд url хаягийг хуулж аваад найз руугаа илгээнэ үү.

Үнэлгээ өгөх

               

Зөрчил мэдэгдэх

Судалгаа