501
2021 ОНЫ ХҮН НАЙМААЛАХ АСУУДЛЫН ТӨЛӨВ БАЙДЛЫН ТУХАЙ ТАЙЛАН
Судалгааны тайлбар: Монгол Улсын Засгийн газар хүн худалдаалах гэмт хэргийг таслан зогсооход
тавигдах суурь шаардлагыг бүрэн хангаж чадахгүй байгаа хэдий ч энэ чиглэлээр
ихээхэн хүчин чармайлт гаргаж байна. Хүний наймааатай тэмцэх чадавхид Ковид-19
цар тахал нөлөөлснийг харгалзан үзвэл засгийн газар өмнөх жилийн тайлант
хугацаатай харьцуулахад өөрөөс гаргах ерөнхий хүчин чармайлтаа нэмэгдүүлсэн
учраас Монгол Улс II-р шатлалд хэвээр үлдсэн. Тухайлбал, өмнөх тайлант үеийнхтэй
харьцуулбал хүчээр хөдөлмөр эрхлүүлсэн зэрэг дурдахуйц тооны хэргийг мөрдөн
шалгаж, олон хүний наймаачдыг яллаж, яамд, олон улсын гол байгууллагууд болон
төрийн бус байгууллагуудын үйл ажиллагааг уялдуулан зохицуулах замаар олон
хохирогчийг эх оронд нь буцаан авчирсан. Гэсэн хэдий ч, засгийн газар хэд хэдэн гол
чиглэлээр суурь шаардлагыг хангаагүй. Сүүлийн есөн жилийн турш гэхэд л
холбогдох эрх бүхий байгууллага эрэгтэй хохирогчийг албан ёсоор олж
тогтоогоогүй. Цагдаагаас бэлгийн мөлжлөгийн хохирогч хүүхдийг албан ёсоор таньж
илрүүлэн, хамгаалах үйлчилгээний албатай холбон зуучлахын оронд биеэ үнэлэх
гэмт хэргээр шийтгэсээр байна. Хүний наймааны гэмт хэрэгт холбогдсон нь
батлагдсан хууль хяналтын албан хаагчдад эрүүгийн хариуцлага хүлээлгэхийн
оронд захиргааны арга хэмжээ авсан.
Түлхүүр үг:
Монгол улсын хүний наймааны тухай
Судалгааны мэдээлэл
pdf- Дундаж үнэлгээ
- Үзсэн тоо
- 264
- Татсан тоо
- 111
- Файлын хэмжээ
- 222.24 KB
- Оруулсан огноо
- 2024.01.22
- Судалгаа хийгдсэн он
- 2021 он
- Судалгааны салбар
- Бусад нийгмийн шинжлэх ухаан
- Санхүүжилтийн эх үүсвэр
- Гадаад, дотоодын хөрөнгө оруулалт
- Гүйцэтгэгч байгууллага
- АНУ-ын Монгол улс дах Элчин сайдын яам
- Захиалагч байгууллага
-
АНУ-ын Элчин сайдын яам estroestra123@gmail.com