2021 ОНЫ ХҮН НАЙМААЛАХ АСУУДЛЫН ТӨЛӨВ БАЙДЛЫН ТУХАЙ ТАЙЛАН

Судалгааны тайлбар: Монгол Улсын Засгийн газар хүн худалдаалах гэмт хэргийг таслан зогсооход тавигдах суурь шаардлагыг бүрэн хангаж чадахгүй байгаа хэдий ч энэ чиглэлээр ихээхэн хүчин чармайлт гаргаж байна. Хүний наймааатай тэмцэх чадавхид Ковид-19 цар тахал нөлөөлснийг харгалзан үзвэл засгийн газар өмнөх жилийн тайлант хугацаатай харьцуулахад өөрөөс гаргах ерөнхий хүчин чармайлтаа нэмэгдүүлсэн учраас Монгол Улс II-р шатлалд хэвээр үлдсэн. Тухайлбал, өмнөх тайлант үеийнхтэй харьцуулбал хүчээр хөдөлмөр эрхлүүлсэн зэрэг дурдахуйц тооны хэргийг мөрдөн шалгаж, олон хүний наймаачдыг яллаж, яамд, олон улсын гол байгууллагууд болон төрийн бус байгууллагуудын үйл ажиллагааг уялдуулан зохицуулах замаар олон хохирогчийг эх оронд нь буцаан авчирсан. Гэсэн хэдий ч, засгийн газар хэд хэдэн гол чиглэлээр суурь шаардлагыг хангаагүй. Сүүлийн есөн жилийн турш гэхэд л холбогдох эрх бүхий байгууллага эрэгтэй хохирогчийг албан ёсоор олж тогтоогоогүй. Цагдаагаас бэлгийн мөлжлөгийн хохирогч хүүхдийг албан ёсоор таньж илрүүлэн, хамгаалах үйлчилгээний албатай холбон зуучлахын оронд биеэ үнэлэх гэмт хэргээр шийтгэсээр байна. Хүний наймааны гэмт хэрэгт холбогдсон нь батлагдсан хууль хяналтын албан хаагчдад эрүүгийн хариуцлага хүлээлгэхийн оронд захиргааны арга хэмжээ авсан.

Судалгааны мэдээлэл

pdf
Дундаж үнэлгээ
0 (0)
Үзсэн тоо
233
Татсан тоо
97
Файлын хэмжээ
222.24 KB
Оруулсан огноо
2024.01.22
Судалгаа хийгдсэн он
2021 он
Судалгааны салбар
Бусад нийгмийн шинжлэх ухаан
Санхүүжилтийн эх үүсвэр
Гадаад, дотоодын хөрөнгө оруулалт
Гүйцэтгэгч байгууллага
АНУ-ын Монгол улс дах Элчин сайдын яам
Захиалагч байгууллага

Сэтгэгдэл

Нэвтэрсэн хэрэглэгч сэтгэгдэл үлдээх боломжтой!

Хуваалцах

Энэ судалгааны ажлыг хуваалцахын тулд url хаягийг хуулж аваад найз руугаа илгээнэ үү.

Үнэлгээ өгөх

               

Зөрчил мэдэгдэх

Судалгаа