2022 ОЛОН УЛСЫН ШАШНЫ ЭРХ ЧӨЛӨӨНИЙ ТАЙЛАН – МОНГОЛ УЛС

Судалгааны тайлбар: Нэгдсэн хураангуй Монгол улсын Үндсэн хуулинд “шашин шүтэх, эс шүтэх эрх чөлөөг” иргэний үндсэн эрх хэмээгээд, хүнийг шашин шүтлэгийн байдлаар нь ялгаварлан гадуурхахыг хориглож, төр, шашны үйл ажиллагаа тусдаа байх ёстойг заасан. Төр, сүм хийдийн харилцааны тухай хуулиар шашны байгууллагууд төрийн байгууллагад бүртгүүлэх шаардлагатай бөгөөд шаардагдах бичиг баримтыг дэлгэрэнгүй хуульчилсан ч хэрэгжилттэй холбоотой нарийвчилсан журмыг орон нутгийн эрх баригчдын мэдэлд үлдээсэн. Шашин шүтэх, эс шүтэх эрхийг хэрэгжүүлэхэд саад учруулахыг хуулиар хориглосон ч шашинд элсүүлэх зохицуулалт хязгаарлагдмал. 2018 онд засгийн газраас Төр, сүм хийдийн харилцааны тухай тухай хуулийг шинэчлэн найруулна гэж байсан боловч оны эцсийн байдлаар хуулийн төслийн явц, агуулгын талаар олон нийтэд хандсан мэдээлэл байхгүй байсан. Хуулийн шинэчилсэн найруулгын төслийг таван жилийн өмнө танилцуулснаас хойш НИТХ шашны үйл ажиллагаа эрхлэх зөвшөөрлийг шинээр олгоогүй бөгөөд оны эцсийн байдлаар НИТХ дээр нийт 59 өргөдөл хүлээгдэж байв. Тэдэн дунд хэдэн жил хүлээгдэж буй өргөдөл ч бий. Шашны зургаан бүлэг нэгдэн одоогийн хуулийг хэрэгжүүлж, шашны үйл ажиллагаа эрхлэх зөвшөөрөл олгохыг хүссэн албан бичгийг НИТХ-д дөрөв болон зургаадугаар сард явуулсан байна.
Түлхүүр үг: Шашны эрх чөлөө

Судалгааны мэдээлэл

pdf
Дундаж үнэлгээ
0 (0)
Үзсэн тоо
517
Татсан тоо
174
Файлын хэмжээ
223.74 KB
Оруулсан огноо
2024.01.15
Судалгаа хийгдсэн он
2022 он
Судалгааны салбар
Нийгэм судлал
Санхүүжилтийн эх үүсвэр
Гадаад, дотоодын хөрөнгө оруулалт
Гүйцэтгэгч байгууллага
АНУ-ын Монгол улс дах элчин сайдын яам
Захиалагч байгууллага

Сэтгэгдэл

Нэвтэрсэн хэрэглэгч сэтгэгдэл үлдээх боломжтой!

Хуваалцах

Энэ судалгааны ажлыг хуваалцахын тулд url хаягийг хуулж аваад найз руугаа илгээнэ үү.

Үнэлгээ өгөх

               

Зөрчил мэдэгдэх

Судалгаа