2023 ОНЫ ХҮН НАЙМААЛАХ АСУУДЛЫН ТӨЛӨВ БАЙДЛЫН ТУХАЙ ТАЙЛАН

Судалгааны тайлбар: Монгол Улсын Засгийн газар хүн худалдаалах гэмт хэргийг таслан зогсооход тавигдах суурь шаардлагыг бүрэн хангаж чадахгүй байгаа хэдий ч энэ чиглэлээр ихээхэн хүчин чармайлт гаргаж байна. Хүний наймаатай тэмцэх чадавхад Ковид-19 цар тахал нөлөөлснийг харгалзан үзвэл Засгийн газар өмнөх жилийн тайлант хугацаатай харьцуулахад өөрөөс гаргах ерөнхий хүчин чармайлтаа нэмэгдүүлсэн учраас Монгол Улс II-р шатлалд хэвээр үлдсэн. Өмнөх жилийн тайлангийн хугацаатай харьцуулбал илүү олон тооны хүний наймааны хэргийг мөрдөн шалгаж хуулийн хариуцлага хүлээлгэж, илүү олон хохирогсдыг илрүүлсэн байна. Засгийн газраас яамд болон олон улсын түншүүдтэй үйл ажиллагааг уялдуулан зохицуулан мэдээлэл солилцоог сайжруулж; хүний наймааны хохирогч болсон хүүхдүүд болон насанд хүрэгсдэд эрх зүйн туслалцаа үзүүлэхэд чиглэгдсэн холбогдох хууль тогтоомжуудад нэмэлт өөрчлөлт оруулсан. Хүний наймааны хохирогчид нөхөн төлбөр олгох шүүхийн шийдвэр гаргахыг шүүхээс түлхүү хэрэглэх болсон. Гэсэн хэдий ч, Засгийн газар хэд хэдэн гол чиглэлээр суурь шаардлагыг хангаагүй. Холбогдох эрх бүхий байгууллагууд цөөн тооны хүний наймааны гэмт хэргийг мөрдөн шалгаснаас гадна албадан хөдөлмөр эрхлүүлэхтэй холбогдох ганц ч гэмт хэргийг мөрдөн шалгаагүй ба шүүхээс сүүлийн гурван жилийн хугацаанд албадан хөдөлмөр эрхлүүлэхтэй холбогдох хэрэгт ял оноогоогүй байна. Сүүлийн арван нэгэн жилийн турш гэхэд л холбогдох эрх бүхий байгууллага эрэгтэй хохирогчийг албан ёсоор олж тогтоогоогүй. Давхардсан, заримдаа хоорондоо зөрчилдөх Эрүүгийн хуулийн зүйл заалтууд нь хүний наймаатай холбоотой шүүхийн процессуудыг хүндрүүлж, бага ялтай зүйл ангиар зүйлчлэн доогуур ял оноосоор байна.

Судалгааны мэдээлэл

pdf
Дундаж үнэлгээ
0 (0)
Үзсэн тоо
483
Татсан тоо
111
Файлын хэмжээ
242.52 KB
Оруулсан огноо
2024.01.22
Судалгаа хийгдсэн он
2023 он
Судалгааны салбар
Бусад нийгмийн шинжлэх ухаан
Санхүүжилтийн эх үүсвэр
Гадаад, дотоодын хөрөнгө оруулалт
Гүйцэтгэгч байгууллага
АНУ-ын Монгол улс дах Элчин сайдын яам
Захиалагч байгууллага

Сэтгэгдэл

Нэвтэрсэн хэрэглэгч сэтгэгдэл үлдээх боломжтой!

Хуваалцах

Энэ судалгааны ажлыг хуваалцахын тулд url хаягийг хуулж аваад найз руугаа илгээнэ үү.

Үнэлгээ өгөх

               

Зөрчил мэдэгдэх

Судалгаа