Хан-Уул, Сонгинохайрхан, Баянзүрх дүүргийн таримал ургамлын өвчин, хөнөөлт шавж, хог ургамал, тэдгээртэй тэмцэх зөвлөмж

Судалгааны тайлбар: Жилээс жилд хамгаалагдсан хөрсний болон ил талбайн хүнсний ногооны нэр төрөл, тариалалтын хэмжээ, нэгж талбайгаас хураан авах ургацын хэмжээ нэмэгдэж хүн амын хүнсний хэрэгцээнд нийлүүлж байна. Тариалан эрхлэгч иргэн, аж ахуй нэгжийн үйлдвэрлэлд сөрөг нөлөө үзүүлж буй ургамлын өвчин, хортон шавж, хачиг, хог ургамал, мэрэгч амьтдын уршгаар хураан авах ургацын хэмжээ, чанар тодорхой хэмжээнд буурдаг. Ургамлыг өвчин, хөнөөлт шавж, хачиг, хог ургамал, мэрэгч амьтнаас хамгаалах, газар тариалангийн үйлдвэрлэлийг эрчимжүүлж, ургац нэмэгдүүлэх, хураан авах бүтээгдэхүүний чанарыг сайжруулж, хорогдлыг багасгах технологийн үндсэн хэсэг нь Ургамал хамгааллын арга хэмжээ юм. Тухайн жилийн уур амьсгалын нөхцөл, тариалангийн технологи, хөнөөлт организмын төлөв байдлаас улбаалан ургамал хамгааллын арга хэмжээг төлөвлөх, ургамал хамгааллын цогц арга хэмжээг хэрэгжүүлэхэд тариаланчдын мэдлэгийг дээшлүүлэх шаардлага байна. Монгол улсын засгийн газраас хэрэгжүүлж байгаа Тариалангийн үйлдвэрлэлд дэвшилтэт технологийг нэвтрүүлж, ухаалаг технологид суурилсан газар тариаланг хөгжүүлэх, хөрсний үржил шимийг хамгаалж, сайжруулах зорилгоор "Атар-4 тариалангийн тогтвортой хөгжлийн аян"-ны хэрэгжүүлэх арга хэмжээний төлөвлөгөөнд тусгагдсан Ургамлын хөнөөлт организмтай тэмцэх арга, технологийг нэвтрүүлэх ажлын хүрээнд энэхүү зөвлөмжийг боловсруулж тэмцэх арга хэмжээг цаг алдалгүй авч хэрэгжүүлэх шаардлагатай байгааг зөвлөж байна.
Түлхүүр үг: хөнөөлт шавж

Судалгааны мэдээлэл

pdf
Дундаж үнэлгээ
0 (0)
Үзсэн тоо
11
Татсан тоо
2
Файлын хэмжээ
3.57 MB
Оруулсан огноо
2026.09.03
Судалгаа хийгдсэн он
2026 он
Судалгааны арга зүй
Аргачилсан зөвлөмж
Судалгааны салбар
Байгалийн бусад шинжлэх ухаан
Санхүүжилтийн эх үүсвэр
Улсын болон орон нутгийн төсөв
Гүйцэтгэгч байгууллага
Ургамал хамгаалал эрүүл ахуй НҮТББ
Захиалагч байгууллага

Сэтгэгдэл

Нэвтэрсэн хэрэглэгч сэтгэгдэл үлдээх боломжтой!

Хуваалцах

Энэ судалгааны ажлыг хуваалцахын тулд url хаягийг хуулж аваад найз руугаа илгээнэ үү.

Үнэлгээ өгөх

               

Зөрчил мэдэгдэх

Судалгаа