КОВИД-19 ВАКЦИНЖУУЛАЛТ БОЛОН ХАЛДВАРЫН ДАРААХ SARS-CoV-2 ВИРУСИЙГ СААРМAГЖУУЛАХ ИДЭВХИЙН СУДАЛГАА
             Судалгааны тайлбар: SARS-CoV-2 вирусээр үүсгэгдсэн КОВИД-19 халдвар дэлхий нийтэд цар тахлын хэмжээнд тархаж, нийгмийн эрүүл мэндэд ноцтой аюул учруулж буй тул өвчнөөс урьдчилан сэргийлэх, өвчний хүндрэл, нас баралтыг бууруулахын тулд дэлхийн улс орнууд КОВИД-19 халдварын эсрэг вакцинжуулалтын хөтөлбөрийг эхлүүсэн. Монгол улс 2021 оны 2 дугаар сарын 23-ний өдөр КОВИД-19 халдварын эсрэг вакцинжуулалтыг эхлүүлсэн бөгөөд Вероцелл (BBIBP), АстраЗенека (ChAdOx1n-CoV-19), Спутник V (Gam-COVID-Vac), Пфайзер (BNT162b2) гэсэн 4 төрлийн вакциныг хэрэглэсэн. 2023 оны 3 дугаар сарын байдлаар нийт хүн амын 89.6% буюу 2,284,136 хүн вакцины I тун, 85.7% буюу 2,185,597 хүн вакцины II тунд хамрагдсан байна.
Иймээс Монгол улсын хүн амд КОВИД-19 өвчний хүндрэлийг тооцох бодит цаг хугацааны мэдээллийг хуримтлуулах, КОВИД-19-ийн эсрэг вакцинжуулалт болон халдварын дараах дархлааны хамгаалах идэвхийг саармагжуулах эсрэг биеийн түвшинг тодорхойлох шаардлагатай байна.
          
                              
            Түлхүүр үг: 
            КОВИД-19
          
                  
        Судалгааны мэдээлэл
pdf- Дундаж үнэлгээ
 - Үзсэн тоо
 - 222
 - Татсан тоо
 - 79
 - Файлын хэмжээ
 - 3.19 MB
 - Оруулсан огноо
 - 2025.09.18
 - Судалгаа хийгдсэн он
 - 2024 он
 - Судалгааны салбар
 - Суурь анагаах ухаан
 - Санхүүжилтийн хэмжээ
 - 512,030,000.00₮
 - Санхүүжилтийн эх үүсвэр
 - Улсын болон орон нутгийн төсөв
 
- Гүйцэтгэгч байгууллага
 - Г.Цогзолмаа- Био-анагаах судлаач, АУ-ы доктор, Эрдэм шинжилгээ, сургалтын албаны эрдэм шинжилгээ, төсөл хариуцсан мэргэжилтэн, ХӨСҮТ
 - Захиалагч байгууллага
 - Судалгааны баг
 Төслийн зөвлөх (Нэр, эрдмийн зэрэг цол, харъяалагдах байгууллага): П.Нямдаваа- Анагаахын шинжлэх ухааны доктор, Академич, Монголын анагаах ухааны академи Б.Дармаа- АУ-ы доктор, дэд профессор, Вирус судлалын лабораторийн зөвлөх, ХӨСҮТ Төслийн багийн гишүүд (Нэр, эрдмийн зэрэг цол, харъяалагдах байгууллага): Б.Пүрэвбат- ХУ-ы магистр, Судалгааны багийн гишүүн, ХӨСҮТ Ц.Билэгтсайхан- АУ-ы доктор, дэд профессор, Ерөнхий захирал, ХӨСҮТ Б.Наранцэцэг- Клиник химийн лабораторийн техникч, ХӨСҮТ Ц.Даариймаа- ХӨТСА-ны сувилагч, ХӨСҮТ Ц.Наранзул- АУ-ы доктор, Вирус судлалын лабораторийн эрхлэгч, ХӨСҮТ Н.Баясгалан- АУ-ы магистр, Вирус судлалын лабораторийн эмч, ХӨСҮТ С.Анхбаяр- АУ-ы бакалавр, Вирус судлалын лабораторийн судлаач, ХӨСҮТ Ч.Хишигмөнх- АУ-ы магистр, Вирус судлалын лабораторийн судлаач, ХӨСҮТ Б.Цэрэндулам- Вирус судлалын лабораторийн техникч, ХӨСҮТ Б.Сарангуа- АУ-ы магистр, Иммунологийн лабораторийн эрхлэгч, ХӨСҮТ Э.Алтансүх- АУ-ы магистр, Иммунологийн лабораторийн эмч, ХӨСҮТ Э.Пүрэвжаргал- АУ-ы магистр, Иммунологийн лабораторийн эмч, ХӨСҮТ Д.Баярболд, АУ-ы магистр, ЭМЯ С.Энхболд, АУ-ы магистр, ЭМЯ Ж.Байгалмаа, АУ-ы магистр, Халдварт өвчний тандалт, сэргийлэлт эрхэлсэн дэд захирал, ХӨСҮТ Д.Баярсайхан- БС-ы доктор, Гадаад харилцаа, стратеги төлөвлөлт эрхэлсэн дэд захирал, ХӨСҮТ Ц.Чинбаяр, АУ-ы магистр, Клиник эрхэлсэн дэд захирал, ХӨСҮТ Л.Баттөр, АУ-ы доктор, дэд профессор Ж.Баярсайхан, АУ-ы магистр, Хүний нөөцийн албаны дарга, ХӨСҮТ Э.Оюунчимэг, АУ-ы доктор, Эрдэм шинжилгээ, судалгааны албаны дарга, ХӨСҮТ Б.Бумдэлгэр, АУ-ы доктор, Нэгдсэн лабораторийн албаны дарга, ХӨСҮТ