231
Үйлдвэрийн бүсийн хөрсөн дэх хүнд элементийн тархалтыг тодорхойлох, электрокинетикийн аргаар бохирдлыг бууруулах судалгаа
Судалгааны тайлбар: Манай орны үйлдвэрлэлд голлох байр суурийг уул уурхайн салбар эзэлдэг. Уул уурхайн баяжуулах “Эрдэнэт” vйлдвэр нь зэс, молибдений хvдрийн олборлолт, баяжуулалтаар Ази тивдээ томоохонд тооцогддог vйлдвэр юм. Хэдийгээр уул уурхайн салбар улс орны хөгжилд дорвитой хувь нэмэр оруулдаг ч байгаль орчинд сєрєг нөлөө үзүүлэгч нэг гол хүчин зүйл болдог. Орчны бохирдлын төлөв байдлыг хянах гол үзүүлэлтүүдэд хөрс агаар, усны хяналт шинжилгээ зүй ёсоор орно. Монгол улсад урт удаан хугацаанд ажиллаж орчны хүчин зүйлс тодорхой хэмжээгээр тогтмол өөрчлөлт оруулдаг үйлдвэрлэл, уул уурхайн бүсийн байгаль орчинд үзүүлэх нөлөөллийг улирлын туршид мониторинг хийж эдгээр уул уурхайн хаалтын ажилд бэлтгэх нь ногоон эдийн засагт үнэтэй хувь нэмэр оруулна. Манай судалгааны баг 2013 онд Эрдэнэт хот, Эрдэнэт үйлдвэрийн ойр орчмын өнгөн хөрсний бохирдлыг үнэлэх судалгаа хийсэн ба судалгааны үр дүнд үйлдвэрийн бүс орчмын өнгөн хөрсөн дэх Cu, As-ийн агуулга 1443-4866, 12-52 мг/кг тус тус байгааг тогтоосон. Энэ бүсийн хөрсний бохирдлыг бууруулах тал дээрх судалгаа харьцангуй бага хийгдсэн байна. Иймд бид Эрдэнэтийн УБҮ-ийн жишээн дээр уул уурхайн үйлдвэрийн бүсийн хөрсний мониторингийн судалгаа хийн бохирдлыг тогтоох, бохирдлыг бууруулах аргуудыг туршин хамгийн тохиромжтой электрокинетикийн аргын аргачлал боловсруулах зорилго тавин ажиллана. Электрокинетикийн арга нь органик бус, органик аль аль бохирдлыг бууруулах, хөрсийг нөхөн сэргээх чадвартай, усархаг буюу шаварлаг орчинд хөрсийг цахилгаан орны үйлчлэлээр идэвхижүүлэн бохирдлыг арилгах, бууруулах шинж чанар дээр үндэслэгдэн явагддаг. Энэхүү судалгааны зорилго нь уул уурхайн орчмын хөрсний хүнд металын бохирдлыг электрокинетикийн аргаар бууруулах аргыг ашиглан хөрсийг эрүүлжүүлэх тохиромжтой нөхцлийг гаргаж авахад оршино.
Судалгааны мэдээлэл
pdf- Дундаж үнэлгээ
- Үзсэн тоо
- 532
- Татсан тоо
- 253
- Файлын хэмжээ
- 183.47 KB
- Оруулсан огноо
- 2023.05.09
- Судалгаа хийгдсэн он
- 2023 он
- Судалгааны салбар
- Химийн шинжлэх ухаан
- Санхүүжилтийн эх үүсвэр
- Хуулиар хориглоогүй бусад эх үүсвэр
- Гүйцэтгэгч байгууллага
- МУИС
- Захиалагч байгууллага