Орхон- Сэлэнгийн сав газрын томоохон голуудын экологийн урсацыг тогтоох, ашиглалтын нөөцийг тодорхойлох

Судалгааны тайлбар: Усны чанарын доройтлын үндсэн гол шалтгааны нэг нь усны нөөц, хэмжээ багасах, усны байгалийн горим өөрчлөгдсөнөөс болдгийг сүүлийн үеийн судалгаа шинжилгээний дүн нотолж байна.Тухайн голын экосистемийн үзүүлэлтүүд тухайлбал, голдрилын төрөл, хэв шинж, хөрс, хагшаас, усны химийн шинж чанар, температур, эргийн болон голдрилын доторх амьтан, ургамал, ус намгархаг газрууд зэрэг нь голын усны горимын хэв шинжийг илэрхийлж байдаг. Үүнээс гадна гол мөрний урсацын горимын нөлөөн дор хөрс, ургамлын бүрхэвчийн хэв шинж, амьтан, ургамлын төрөл зүйл, түүнчлэн хүний амьдралын хэлбэр ч бүрэлдэн бий болж байдаг.

Судалгааны мэдээлэл

pdf
Дундаж үнэлгээ
0 (0)
Үзсэн тоо
249
Татсан тоо
239
Файлын хэмжээ
3.24 MB
Оруулсан огноо
2023.08.30
Судалгаа хийгдсэн он
2013 он
Судалгааны арга зүй
Экологийн урсац гэдэг нь байгалийн цэвэр усны нөөц, горим, түүний сав газрын экосистемийг тэтгэх, байгаль орчин болон хүний ахуй амьдрал, нийгэмд үзүүлдэг олон талт үйлчилгээг хадгалахын тулд голд үлдээх урсацын хэмжээг хэлнэ. Экологийн урсацын хэмж
Судалгааны салбар
Байгалийн бусад шинжлэх ухаан
Санхүүжилтийн хэмжээ
75,687,000.00₮
Санхүүжилтийн эх үүсвэр
Хуулиар хориглоогүй бусад эх үүсвэр
Гүйцэтгэгч байгууллага
Монгол Улсын Их Сургууль
Захиалагч байгууллага
battsengel@met.gov.mn
Судалгааны баг
С.ТӨМӨРЧӨДӨР 
                                                                                  /Гадаргын ус судлаач/ 
Х.ЦОГЗОЛМАА 
/Гадаргын ус судлаач/

Сэтгэгдэл

Нэвтэрсэн хэрэглэгч сэтгэгдэл үлдээх боломжтой!

Хуваалцах

Энэ судалгааны ажлыг хуваалцахын тулд url хаягийг хуулж аваад найз руугаа илгээнэ үү.

Үнэлгээ өгөх

               

Зөрчил мэдэгдэх

Судалгаа