Ахмад настаны сэтгэлийн түгшүүр, стресс, сэтгэл гутралын байдлыг судалсан нь

Судалгааны тайлбар: Энэхүү судалгааны ажлын үр дүнгээс харахад “Геронтологийн төв”- өөр үйлчлүүлж буй ахмад настануудын дунд сэтгэл түгшилт болон стресс, гутралын байдал тодорхой хэмжээнд байгаа төдийгүй сэтгэл түгшилтийн байдал нь хамгийн өндөр хувьтай гарсан байна. Мөн эдгээр үр дүнгээс харахад боловсролын түвшин дээрхи судалгааны гурван шалгууртай сул урвуу харилцан хамааралтай гарсан байна. Харин нас дээрхи гурван шалгуур үзүүлэлттэй хэдийгээр урвуу харилцан хамааралтай гарсан хэдий ч стрессийн түвшинтэй бараг харилцан хамааралгүй байна. Энэ бүхнээс дүгнэж үзэхэд Монголын мянга мянган ахмад настны төлөөлөл болсон эдгээр хүмүүсээс авсан судалгааны үр дүн нь хэдийгээр бүх хүмүүсийг төлөөлж чадахгүй ч тодорхой хэмжээний хүмүүсийг төлөөлж байгаа. Ахмад настануудын сэтгэл түгшилтийн байдал өндөр байгаа болон стресс сэтгэл гутралын байдал байгаатай холбогдуулан ахмад настнуудад болон эдгээр сэтгэлзүйн асуудалд өртөх эрсдэлт бүлгийн ахмадуудад зориулсан сэтгэл түгшилтийг багасгах, сэтгэл гутрал , стрессийн сэтгэл засал эмчилгээ, сургалт , ахмад настануудын уулзалт зэрэг нийгэм болон хувь хүнд чиглэсэн үйл ажилгаануудыг холбогдох байгууллага олон нийтийн зүгээс зохион байгуулах хэрэгтэй гэсэн зөвлөмж дэвшүүлж байна.

Судалгааны мэдээлэл

pdf
Дундаж үнэлгээ
0 (0)
Үзсэн тоо
5
Татсан тоо
1
Файлын хэмжээ
339.38 KB
Оруулсан огноо
2025.07.22
Судалгаа хийгдсэн он
2012 он
Судалгааны салбар
Суурь анагаах ухаан
Санхүүжилтийн эх үүсвэр
Гадаад, дотоодын хөрөнгө оруулалт
Гүйцэтгэгч байгууллага
"Ариусахуйн ертөнц” сэтгэл зүйн төв, сэтгэл заслын эмнэлэг
Захиалагч байгууллага
gerontologyconference@gmail.com
Судалгааны баг
Б.Эрдэнэчимэг,  Д. Эрдэнэбаатар

Сэтгэгдэл

Нэвтэрсэн хэрэглэгч сэтгэгдэл үлдээх боломжтой!

Хуваалцах

Энэ судалгааны ажлыг хуваалцахын тулд url хаягийг хуулж аваад найз руугаа илгээнэ үү.

Үнэлгээ өгөх

               

Зөрчил мэдэгдэх

Судалгаа