181
АХУЙН ТООСНЫ ХАРШИЛААС СЭРГИЙЛЬЕ
Судалгааны тайлбар: Харшлаар өвчлөгчдийн тоо 10 жил тутамд ихсэж зарим улсын нийт хүн амын 30-40% нь янз бүрийн шалтгаант харшлаар өвчилж байгааг ДЭМБ-ийн мэдээнд тэмдэглэжээ. Манай улсад үйлдвэр албан байгууллага номын сан архив гэр ахуйн тоос үс ноосны шалтгаант халдварт бус харшил оношилж эмчлэх асуудалд холбогдсон судалгаа
шинжилгээний ажил хийгдээгүй байна.
Төслийн зорилго: Ахуйн тоосны харшил өвчний шалтгааныг тодорхойлох оношилгоо эмчилгээний өвөрмөц аллерген бэлтгэх , харшилаас урьдчилан сэргийлэх оновчтой арга боловсруулж, иргэдийн эрүүл мэнд экологийн боловсролыг дээшлүүлэхэд оршино.
Судалгаа явуулсан газар нутаг : Судалгаа Улаанбаатар хотын төвийн 6-н дүүрэг Налайх, Багануур, Сайн шанд, Замын үүд , Дархан, Эрдэнэт, Сэлэнгэ, Хөвсгөл, Өвөрхангай, Баянхонгор аймаг.
Судалгааны арга зүй: Судалгааг тархвар зүй, харшил судлал, дархлаа судлал, клиник хими,
биохими, микробиологийн лабораторийн шинжилгээний сонгомол аргуудаар явуулж,
материалд тоон боловсруулалтын дүн шинжилгээ хийсэн.
Орон сууц, байшин гэр ахуй ор дэрний тоосны үндсэн харшил төрүүлэгч D.Pteronyssinus, D.Farina, агуулахын тоосны Tyrophagus зэрэг харшил төрүүлэгч хачиг илрүүлэх биологи, харшил, дархлал судлалын судалгааны арга боловсруулж гэрийн тоосны сорьц цуглуулах ажлыг эхлүүлэв. Түүнчлэн хамрын харшил, гуурсан хоолойн багтраа, чонын хөрвөс,
коньюнктивит, дерматит өвчнүүдийн шалтгаан, эмнэл зүй, оношилгоо, урьдчилан сэргийлэх оновчтой арга боловсруулах, олон нийтэд сургалт сурталчилгаа, нөлөөллийн ажил хийгдэж байна.
Судалгааны мэдээлэл
pdf- Дундаж үнэлгээ
- Үзсэн тоо
- 883
- Татсан тоо
- 144
- Файлын хэмжээ
- 206.38 KB
- Оруулсан огноо
- 2023.04.19
- Судалгаа хийгдсэн он
- 2020 он
- Судалгааны арга зүй
- Аналитик, Судалгааг тархвар зүй, харшил судлал, дархлаа судлал, клиник хими, биохими, микробиологийн лабораторийн шинжилгээний сонгомол аргуудаар явуулж, материалд тоон боловсруулалтын дүн шинжилгээ хийв.
- Судалгааны салбар
- Эрүүл мэндийн шинжлэх ухаан
- Санхүүжилтийн хэмжээ
- 10.00₮
- Санхүүжилтийн эх үүсвэр
- Улсын болон орон нутгийн төсөв
- Гүйцэтгэгч байгууллага
- Арьсны өвчин Судлалын Үндэсний Төв
- Захиалагч байгууллага
-
Арьсны өвчин судлалын үндэсний төв lkhagvasurenmd@gmail.com 88091821 Арьсны өвчин судлалын үндэсний төв ....
- Судалгааны баг
Төслийн удирдагч : Б.Сангидорж доктор (Sc.D ) – АӨСҮТөвийн Харшлын лабораторийн эрхлэгч Төслийн гүйцэтгэгч, оролцогчид : С.Байгалмаа Арьсны Өвчин Судлалын Үндэсний Төвийн зүрх судас , харшлын эмч докторант, П.Минжбадрах Арьсны Өвчин Судлалын Үндэсний Төвийн Харшлын лабораторийн ургамал зүйч Б. Баярлхавга Арьсны Өвчин Судлалын Үндэсний Төвийн Харшлын лабораторийн биохимич Б. Сүхболд Арьсны Өвчин Судлалын Үндэсний Төвийн лабораторийн их эмч А. Дулмаа Арьсны Өвчин Судлалын Үндэсний Төвийн лабораторийн лаборант Б. Алтантуяа Арьсны Өвчин Судлалын Үндэсний Төвийн лабораторийн лаборант Э. Мөнхчимэг Арьсны Өвчин Судлалын Үндэсний Төвийн Харшлын лабораторийн лаборант Д. Баатар Ази-Европын Мон экологи төвийн ажилтан