195
Augmented reality орчинд олон объектын байрлалыг тогтоох, түүний практик хэрэглээ
Судалгааны тайлбар: Augmented reality (AR) гэдэг нь ухаалаг утас, таблет, компьютер зэрэг төхөөрөмжид бүртгэж авсан бодит орчинг компьютерийн програм хангамжийн тусламжтайгаар байгуулсан виртуал орчинтой хослуулан харуулах технологийг хэлдэг. AR аппликейшнийг хөгжүүлэх гол шийдэл нь тухайн видео зураг дахь элементийн байрлалыг тодорхойлох эсвэл үүнтэй эквивалент байдлаар камерын байрлалыг тодорхойлох юм. Энэ нь видео зураг дахь элементийн хөдөлгөөнийг даган тодорхойлох асуудал руу шилжих юм.
Бидний санал болгож байгаа AR-ийн шинэ технологи боловсруулах төслийн хүрээнд дараах судалгаанууд хийгдэнэ. Үүнд:
1. Өгөгдсөн төхөөрөмжөөр авсан бодит орчны зургийг бодит хугацаанд боловсруулалт хийж, хүссэн объектуудын дүрсийг ялгаж авах. Ялгаж авсан объектуудын нарийвчилсан байрлалыг тогтоох математик тооцооллыг хийнэ.
2. Ялгаж авсан, байршлыг нь нарийвчлан тогтоосон бодит орчны объектуудаас хамааруулан урьдчилан бэлдсэн виртуал объектуудыг бодит хугацаанд өөрчлөх алгоритм боловсруулна.
Түлхүүр үг:
Augmented reality орчинд олон объект
Судалгааны мэдээлэл
pdf- Дундаж үнэлгээ
- Үзсэн тоо
- 538
- Татсан тоо
- 162
- Файлын хэмжээ
- 609.44 KB
- Оруулсан огноо
- 2023.05.09
- Судалгаа хийгдсэн он
- 2020 он
- Судалгааны салбар
- Цахилгаан инженерчлэл, электрон инженерчлэл, мэдээллийн инженерчлэл
- Санхүүжилтийн эх үүсвэр
- Хуулиар хориглоогүй бусад эх үүсвэр
- Гүйцэтгэгч байгууллага
- МУИС
- Захиалагч байгууллага