0.9K
Баруун бүс нутаг дахь руни бичиг, тамганы цогц судалгаа-2
Судалгааны тайлбар: Баруун бүс нутгаас эртний түрэгийн үеийн бичгийн дурсгал, тамга тэмдэг арвин илэрсээр байгаа болно. Гэвч эдгээр дурсгалуудын судалгаа төдийлөн хангалтгүй байгаа бөгөөд хамгийн сүүлд 2019 онд Увс, Завхан, Баянхонгор аймгуудын нутаг дэвсгэр дэх руни бичиг, тамга тэмдгийн судалгаа хийгдсэн байна. Харин Ховд, Баян-Өлгий, Говь-Алтай аймгийн нутагт хамаарах шинээр илэрсэн дурсгал хийгээд нэгдсэн судалгаа хараахан гараагүй ажээ. Тухайлбал, Говь-Алтай аймгийн нутгаас зургаан газрын 15 дурсгал бүртгэгдсэн бөгөөд 2016 онд гэхэд 2 дурсгал шинээр илэрсэн боловч одоогоор зөвхөн гэрэл зурагт тулгуурласан уншлага судалгаа хийгдсэн байна. Түүнчлэн эдгээр дурсгалыг дахин нягтлан судалсан нь өнөө хир үгүй байгаа нь энэ бүсэд хайгуул судалгааны ажил маш бага хийгдсэнийг харуулж байна. Энэхүү судалгааны төслийн гол зорилго нь баруун бүс нутаг, ялангуяа Ховд, Баян-Өлгий, Говь-Алтай аймгийн нутагт буй руни бичиг, тамганы цогц судалгаа хийж, холбогдох он цаг, ямар овог аймагт хамаарах дурсгал болохыг тогтоох, хэв дардас, гэрэл зураг, дүрсийн сан хөмрөг бүрдүүлэх, дурсгалын байршил, газар орны байц байдал, холбогдох бусад мэдээ мэдээллийг цогц байдлаар бүртгэн нэгтгэхэд оршино. Жил бүр хүрээгээ тэлж буй уул уурхайн замбараагүй олборлолт зарим дурсгалыг сүйтгэж, зарим дурсгал олон зууны нар салхинд элэгдэж, зарим үсэг тэмдэгт нь эмтэрч унах, бүрмөсөн сүйдэх аюул тулгарч байна.
Түүнээс гадна дурсгалуудын орших газрын хол, бартаа зэргээс үүдэн зөвхөн сургаар төдийхөн судалсан дурсгалууд ч цөөнгүй байна. Тиймээс Монголын баруун бүс нутаг дахь руни бичгийн дурсгалыг тамганы хамт цогц байдлаар авч үзэх, улмаар шинжлэх ухааны үндэстэй, системтэй судлах судалгааны ажлын эх хэрэглэгдэхүүн бэлтгэх нь энэхүү судалгааны төсөл гүйцэтгэх үндэслэл болно.
Түлхүүр үг:
руни бичиг тамганы цогц судалгаа
Судалгааны мэдээлэл
pdf- Дундаж үнэлгээ
- Үзсэн тоо
- 463
- Татсан тоо
- 324
- Файлын хэмжээ
- 1.02 MB
- Оруулсан огноо
- 2023.05.09
- Судалгаа хийгдсэн он
- 2022 он
- Судалгааны салбар
- Хэл, уран зохиол
- Санхүүжилтийн эх үүсвэр
- Хуулиар хориглоогүй бусад эх үүсвэр
- Гүйцэтгэгч байгууллага
- МУИС
- Захиалагч байгууллага