Баянхонгор аймгийн ойн менежментийн төлөвлөгөө

Судалгааны тайлбар: БОАЖЯ, НҮБХХ хамтран хэрэгжүүлж байгаа “Монголын унаган байгалийн хүлцэл, тогтворжилтыг хангах нь” төсөл (цаашид ENSURE төсөл гэх)-ийн 4 газар, тэдгээрийг харъяалсан 4 аймаг, 13 сумын нутагт биологийн олон янз байдал, экосистемийн үйлчилгээг үнэлэх, хөгжлийн төлөвлөгөө боловсруулах зөвлөх үйлчилгээний ажлыг НҮБХХ-ийн суурин төлөөлөгчийн газартай 2019 оны 10 дугаар сарын 24-нд байгуулсан гэрээний дагуу ЖЭМР ХХК хийж гүйцэтгэв. Гэрээний дагуу зөвлөх баг төсөлд хамрагдсан аймгуудын Хөгжлийн ба байгаль хамгаалах төлөвлөгөө, түүний хэрэгжилтийн өнөөгийн байдлын үнэлгээ хийж, сонгосон аймаг, сумын хөгжлийн төлөвлөгөө, хөтөлбөрийн уялдаа холбоонд дүн шинжилгээ хийлээ. Ингэхдээ Хөгжлийн бодлого, төлөвлөлтийн олон улсын жишиг арга зүйг баримтлан, урт болон дунд хугацааны хөгжлийн бодлого, төлөвлөлт нь үр дүнд суурилсан байх гол шалгуур болон төлөвлөлт нь хяналт-шинжилгээ, үнэлгээтэй нягт уялдсан байх шаардлагыг харгалзан үнэлгээ хийв. Энэхүү тайланд Засаг даргын үйл ажиллагаа хөтөлбөр, ус, цөлжилтэй тэмцэх, хог хаягдлын менежментийг сайжруулах, аялал жуулчлалыг хөгжүүлэх дэд хөтөлбөр, газар зохион байгуулалтын ерөнхий төлөвлөгөө болон усны нөөцийн нэгдсэн менежментийн төлөвлөгөөний уялдаа холбоо мөн аймгийг 2021-2025 онд хөгжүүлэх таван жилийн үндсэн чиглэл, аймгийн хөгжлийн жилийн төлөвлөгөө нь Монгол улсын урт хугацааны хөгжлийн бодлого Алсын хараа-2050, Монгол Улсыг 2021-2025 онд хөгжүүлэх таван жилийн үндсэн чиглэл, Ногоон хөгжлийн бодлого 2030-тай хэрхэн нийцэж байгаад дүн шинжлэл хийв. Зөвлөхийн үйлчилгээг 2019.X - 2021.IV хүртэл хугацаанд хийж гүйцэтгэн, Завхан, ГовьАлтай, Баянхонгор, Архангай аймгуудыг хамарсан бөгөөд энэхүү тайланд Баянхонгор аймагт хийгдсэн Ногоон хөгжлийн төлөвлөгөө боловсруулах судалгаа, үнэлгээний үр дүнг нэгтгэн харуулав.

Судалгааны мэдээлэл

pdf
Дундаж үнэлгээ
0 (0)
Үзсэн тоо
322
Татсан тоо
218
Файлын хэмжээ
2.38 MB
Оруулсан огноо
2023.10.12
Судалгаа хийгдсэн он
2022 он
Судалгааны арга зүй
Аргазүй
Судалгааны салбар
Байгалийн бусад шинжлэх ухаан
Санхүүжилтийн хэмжээ
34,000,000.00₮
Санхүүжилтийн эх үүсвэр
Хуулиар хориглоогүй бусад эх үүсвэр
Гүйцэтгэгч байгууллага
ШУТИС-ийн харьяа ой модны сургалт,судалгааны хүрээлэн
Захиалагч байгууллага
battsengel@met.gov.mn

Сэтгэгдэл

Нэвтэрсэн хэрэглэгч сэтгэгдэл үлдээх боломжтой!

Хуваалцах

Энэ судалгааны ажлыг хуваалцахын тулд url хаягийг хуулж аваад найз руугаа илгээнэ үү.

Үнэлгээ өгөх

               

Зөрчил мэдэгдэх

Судалгаа