“БАЙДРАГ ГОЛЫН САВ ГАЗРЫН ЭКОЛОГИЙН ЧАДАВХИЙГ ЛАНДШАФТЫН ТҮВШИНД ҮНЭЛЭХ, ЦААШИД ЗОХИСТОЙ АШИГЛАХ, ХАМГААЛАХ ҮНДЭСЛЭЛ”

Судалгааны тайлбар: . Байдраг голын сав газрын биологийн төрөл зүйлээс Сүүлийн жилүүдэд Бөөнцагаан нуурын ёроолын амьтдын зүйлийн бүрдэл ихээхэн өөрчлөгдөж ялангуяа цэнгэг усны индикатор болох хаварч шавжийн авгалдай тэмдэглэгдэхээ больж харин нуурын гүн хэсэгт хирономидын авгалдай 0.44 г/м², цөөн өргөст хорхой 0.24 г/м² хүрч байгаагаас харахад тэжээллэг чанар нь даруй 2 дахин багасаад байгааг харуулж байна. Байдрагийн голын дунд хэсгээс авсан ёроолын амьтдын дээжинд 5 овгийн 6 зүйлийн ёроолын шавж тэмдэглэгдсэн бөгөөд голын доод хэсэгт 4 овгийн 4 зүйл тус тус тархаж байна. Эдгээрээс гадна сав газарт усны цагаан сүүлт бүргэд, хээрийн галуу, хотон, хошуу галуу, ногтруу зэрэг олон зүйлийн шувуудын амьдран, үржих таатай нутаг. Байдраг голын ай савд Алтайн давжаа сугас, говийн эрээлж түгээмэл тархацтай, сахалт эрээлж зэрэг нийт 3 зүйл загас тархан амьдардгаас 2003 онд зэвэг, шивэр хадран зэрэг загасыг нутагшуулсан нь тус нутгийн популяцийг үүсгээд байна. Бөөнцагаан нуурт усны дээд ургамал ховор тэмдэглэгдсэн байна. Нуурын эргийн хэсэгт усан хөрш (Potamogeton pectinatus L, Potamogeton natans, P. rostratus, ) ба заннихелли (Zannichellia pedunculata), Alisma plantago-aquatiс, Lemna minor ба Hippuris vulgaris; 3-3.5 м гүнд усан тарна Polygonum lapathifolium, түрүүлэг түмэн навчит Myriophyllum spicatum тохиолдоно. Нуурын гүехэн хэсгийн 20 хувьд нь ургамал ургасан байв. Элс, шаварлаг хөрс бүхий нуурын эргээс 2-3 м гүн хүртэл хара замагнууд Chara tomentosa, Chara aspera, Fontinalis antipyretica тохиолдож байна (Павченко, 2004, Аюушсүрэн, 2008).

Судалгааны мэдээлэл

pdf
Дундаж үнэлгээ
0 (0)
Үзсэн тоо
352
Татсан тоо
256
Файлын хэмжээ
55.31 MB
Оруулсан огноо
2023.10.12
Судалгаа хийгдсэн он
2022 он
Судалгааны арга зүй
Судалгааны ажлын хүрээнд Байдраг голын сав газрын гадаргын болон газрын доорх усны чанар, бохирдлыг тодорхойлох зорилгоор Баянхонгор аймгийн Галуут, Жаргалант, Заг, Хүрээмарал, Бууцагаан, Бөмбөгөр, Баацагаан сумдын нутаг дэвсгэрээс гадаргын усны 26 с
Судалгааны салбар
Байгалийн бусад шинжлэх ухаан
Санхүүжилтийн хэмжээ
48,400,000.00₮
Санхүүжилтийн эх үүсвэр
Хуулиар хориглоогүй бусад эх үүсвэр
Гүйцэтгэгч байгууллага
ШУА Газарзүй-Геоэкологийн хүрээлэн
Захиалагч байгууллага
battsengel@met.gov.mn
Судалгааны баг
Захиалагч: 	 	НҮБ-ийн Хөгжлийн хөтөлбөр (UNDP, ENSURE төсөл) 
Гүйцэтгэгч: 	 	ШУА-ийн Газарзүй, геоэкологийн хүрээлэн, 
Физик газарзүй, орчин судлалын салбар 
Удирдагч: 	 	С.Нарангэрэл (докторант), ШУА-ийн Газарзүй, геоэкологийн хүрээлэн, Физик газарзүй, орчин судлалын салбарын дарга

Сэтгэгдэл

Нэвтэрсэн хэрэглэгч сэтгэгдэл үлдээх боломжтой!

Хуваалцах

Энэ судалгааны ажлыг хуваалцахын тулд url хаягийг хуулж аваад найз руугаа илгээнэ үү.

Үнэлгээ өгөх

               

Зөрчил мэдэгдэх

Судалгаа