УСНЫ НӨӨЦИЙГ ХУРИМТЛУУЛАХ, НЭМЭГДҮҮЛЭХ, ГАЗРЫН ДООРХ УСНЫ ОРДЫГ ЗОРИУДААР АРВИЖУУЛАХ СУДАЛГАА

Судалгааны тайлбар: Монгол орны хуурай бүс нутагт уул уурхайн үйлдвэрлэл эрчимжихийн хирээр байгалийн нөөцийн ашиглалт ялангуяа усны нөөцийн хомсдол хязгаарлах хүчин зүйл болж олон мянган жилээр тэжээгдэж хуримтлагдсан бага хэмжээний ордуудыг экологийн хязгаараас хэтрүүлэн ашиглах болж байгаа нь байгаль орчныг хамгаалах, зохистой ашиглах төрийн бодлого, хууль тогтоомжийн биелэлтэд төдийлэн зохицохгүй болж байна. Өмнөд говийн бүс ашигт малтмалын арвин нөөцтэй боловч унд ахуй, үйлдвэрлэлийн усны хэрэглээг хангах боломж хязгаарлагдаж улсын эдийн засгийн хөгжлийг тэтгэх шаардага, байгаль орчныг хамгаалах, бүсийн экосистемийг хамгаалахтай холбогдуулан БОАЖЯ боломж эрэлхийлж энэхүү “Усны нөөцийг хуримтлуулах, нэмэгдүүлэх, газрын доорх усны ордыг зориудаар арвижуулах судалгаа” ШУТТ санаачлан дэвшүүлсэн байна. БСШУ-ы Яамны зарласан төслийн шалгаруулалтад ХААИС-ийн багш нарын /Мөнхтуяа/ баг, манай хүрээлэнгийн Усны Нөөц Ус Ашиглалтын Салбар гэсэн хоёр баг орж манай хүрээлэнгээр гүйцэтгүүлэх шийдвэр гарсан байдаг. Газрын доорх усыг зориудаар арвижуулах арга манай оронд төдийлэн нэвтрээгүй, магадгүй шаардлага тулгараагүй байсан болохоор Говийн бүсийн уул уурхайн үйлдвэрлэийн усан хангамжийн бэрхшээлтэй тулмагц үер борооны усыг боож газрын хэвлийн усыг нэмэгдүүлэх, усны нөөцтэй зарим хотгороос ус шилжүүлэх хүртэл санал гаргаж, хэрэгжүүлэх боломжийг мэргэжлийн байгууллага руу хандаж шинжлэх ухааны үндэслэл, аргачлал зөвлөмж боловсруулж өгөхийг хүсдэг болжээ. Хөгжингүй улс орнууд зориудын арвижуулалт, тэжээмжээр ихээхэн ажиллаж энэ асуудлаар эхлэх гэж байгаа Манай улсад чиг зааж байгаа юм. Монгол орны байгаль цаг уурын өгөгдөл юу билээ, түүнд зохицох тийм арга, технологийг бид нутагшуулах шаардлагатай байгаа юм. Мөн манай оронд энэ чиглэлээр юу хийж ямар үр дүнд хүрсэн бол гэдэг асуулт гарна. Бид байгалийн усны эргэлтийн үйл явцын хүрээнд юуны өмнө борооны ус хуримтлуулан том, бага хотгоруудын газар доорх усыг арвижуулдаг байгалын үйл явцыг мэднэ. Харин туршилт хийсэн үндэслэлтэй мэдээлэл хуримтлагдаагүй байна.

Судалгааны мэдээлэл

pdf
Дундаж үнэлгээ
0 (0)
Үзсэн тоо
384
Татсан тоо
413
Файлын хэмжээ
8.07 MB
Оруулсан огноо
2023.06.19
Судалгаа хийгдсэн он
2018 он
Судалгааны арга зүй
өөрийн урсгалаар нэвчүүлэх аргаар голын татам нам газарт усан сан байгуулах/3 -р зургийн а/ , суваг татах замаар хайлсан усыг нэвчүүлэх энэ арга усажсан давхаргыг зааглаж байгаа ус үл нэвтрүүлэх давхрага 2-3 м –ээс хэтрэхгүй нөхцөл/3- зургийн б/
Судалгааны салбар
Байгалийн бусад шинжлэх ухаан
Санхүүжилтийн хэмжээ
69,800,000.00₮
Санхүүжилтийн эх үүсвэр
Хуулиар хориглоогүй бусад эх үүсвэр
Гүйцэтгэгч байгууллага
Газарзүй-Геоэкологийн хүрээлэн
Захиалагч байгууллага
battsengel@met.gov.mn
Судалгааны баг
Сэдэвт ажлын гүйцэтгэгчид:  
Л.Жанчивдорж,                                     чм48121517 Доктор (Ph.D)                                      ЭШТА                                     
Д.Одонцэцэг,                                        чт62121567,Доктор (Ph.D)                ЭШТА, эдийн засагч 
С.Чинзориг,                                          чм83052619,Доктор (Ph.D)             ЭШДА, гидротехникч                                     
З.Бямбасүрэн,                                       аю90060297, Баклавр,                      ЭШдА, Гидрогеологч Б.Оюун-Эрдэнэ,                                  фа84022720, Магистр,                ЭШДА, химич-технологч 
 
гэрээт ажилтан: 
М.Ринзаан,                                         хд46070111, Магистр,                       Гидрогеологч инженер  
Б.Мөнхтөр,                                        дю87052394,  Магистр,                       ЭШдА, гидротехникч Б.Саранчимэг,                                   пе84051600, Магистр,                               ЭШдА, гидрологч

Сэтгэгдэл

Нэвтэрсэн хэрэглэгч сэтгэгдэл үлдээх боломжтой!

Хуваалцах

Энэ судалгааны ажлыг хуваалцахын тулд url хаягийг хуулж аваад найз руугаа илгээнэ үү.

Үнэлгээ өгөх

               

Зөрчил мэдэгдэх

Судалгаа