178
Гүн сургалтын аргад суурилсан их хэмжээний шуугиант цэгэн өгөгдлийн боловсруулалт
Судалгааны тайлбар: Сүүлийн жилүүдэд 3 хэмжээст технологи тухайлбал, лазерь сканнер, лидарыг аж үйлдвэр, хүрээлэн буй орчин, уул уурхай зэрэг салбаруудад өргөн хэрэглэх болсон. Эдгээр нь аж үйлдвэрийн 4-р хувьсгалын үндэс болсон компьютер симуляци, аугментэд болон виртуал реалити зэрэг технологиудын нэг чухал үндэс юм. 3 хэмжээст цэгэн өгөгдөл болон түүний боловсруулалт нь жолоочгүй автомат удирдлагатай машин, үйлдвэрлэл болон уул уурхайн симуляци зэрэг олон салбарт чухал үүрэгтэй. Гэвч их хэмжээний шуугиант цэгэн өгөгдлийг боловсруулах нь математикийн болон програм хангамжийн өндөр түвшний мэдлэг шаардсан орчин үеийн тулгамдсан асуудал болоод байна. Их хэмжээний шуугиант цэгэн өгөгдөл боловсруулах гүн сургалтанд суурилсан арга, аргачлал олон улсын түвшинд сүүлийн жилүүдэд дөнгөж хөгжиж байгаа судалгааны нэг шинэ салбар юм. Иймд манай багийн хамт олон урьд өмнө хийж байсан судалгаан дээрээ үндэслэн гүн сургалтанд суурилсан шуугиант цэгэн өгөгдлийг боловсруулах тухайлбал, цэгэн өгөгдлийг бүртгэх, цэгэн өгөгдлөөс онцгой шугамыг ялгах зэрэг аргуудыг боловсруулна.
Түлхүүр үг:
цэгэн өгөгдлийн боловсруулалт
Судалгааны мэдээлэл
pdf- Дундаж үнэлгээ
- Үзсэн тоо
- 403
- Татсан тоо
- 313
- Файлын хэмжээ
- 4.30 MB
- Оруулсан огноо
- 2023.05.09
- Судалгаа хийгдсэн он
- 2022 он
- Судалгааны салбар
- Цахилгаан инженерчлэл, электрон инженерчлэл, мэдээллийн инженерчлэл
- Санхүүжилтийн эх үүсвэр
- Хуулиар хориглоогүй бусад эх үүсвэр
- Гүйцэтгэгч байгууллага
- МУИС
- Захиалагч байгууллага