ДУЛААРЛААС ҮҮДЭЛТЭЙ ТАРВАГАН ТАХЛЫН БАЙГАЛИЙН ГОЛОМТЫН ТАРХАЛТЫН ӨӨРЧЛӨЛТ, ХӨДЛӨЛ ЗҮЙ, ХҮН АМЫН ӨРТӨХ ЭРСДЭЛ

Судалгааны тайлбар: Монгол орны 17 аймгийн 132 суманд тарваган тахлын байгалийн голомт тэмдэглэгдсэн бөгөөд байгалийн голомтын үндсэн агуулагч нь 13 зүйлийн мэрэгч, туулай хэлбэртэн, 6 овгийн 37 төрлийн 158 зүйлийн бүүрэг дамжуулагчийн үүргийг гүйцэтгэдэг. Судалгаагаар тарваган тахлын үүсгэгчийн 4 салбар зүйлийн омог Монгол оронд тархсаныг тогтоосон. Дэлхий дахины анхаарлыг татсаар байгаа уур амьсгалын өөрчлөлтөд дамжуулагчаар дамжин халдварлах халдварт өвчин, түүний дотор тарваган тахал өвчин, уур амьсгалын өөрчлөлтийн хоорондын хамаарлыг судалсан судалгаа цөөнгүй байна. Уур амьсгалын зарим үзүүлэлтийг тарваган тахлын байгалийн голомтын экологийн орчилд хэрхэн нөлөөлж байгааг агуулагч, дамжуулагчийн нягтшил, популяцийн бүтэц, шилжилт, хөдөлгөөн, үржил, үүсгэгчийн биологийн шинж төрхтэй холбон судалж, голомтот нутгийн хүн амын өвчинд өртөх эрсдлийг тогтоож, тарваган тахал өвчний эрт сэрэмжлүүлэх, хариу арга хэмжээг боловсронгуй болгох шаардлагатай байгаа тул уг судалгааг гүйцэтгэсэн.

Судалгааны мэдээлэл

pdf
Дундаж үнэлгээ
0 (0)
Үзсэн тоо
48
Татсан тоо
10
Файлын хэмжээ
2.71 MB
Оруулсан огноо
2024.06.22
Судалгаа хийгдсэн он
2014 он
Судалгааны салбар
Эрүүл мэндийн шинжлэх ухаан
Санхүүжилтийн хэмжээ
30,000,000.00₮
Санхүүжилтийн эх үүсвэр
Хуулиар хориглоогүй бусад эх үүсвэр
Гүйцэтгэгч байгууллага
Зоонозын өвчин судлалын үндэсний төв
Захиалагч байгууллага
Зоонозын өвчин судлалын үндэсний төв
Зоонозын өвчин судлалын үндэсний төв tserennorov_d@nczd.gov.mn 88115664 Зоонозын өвчин судлалын үндэсний төв ....
Судалгааны баг
Судалгааны багийн ахлагч: А.Долгорханд, тархвар судлагч, НЭМ/ШУ-ны магистр 
Зохицуулагч: Д.Цэрэнноров, биологч, Биологийн ухааны доктор 
Зөвлөх: З.Адьяасүрэн, зөвлөх эмч, Анагаах ухааны доктор 
тархвар судлагч Д.Отгонбаяр 
тархвар судлагч Б.Ундраа 
Нийслэлийн ЗӨСТ-ийн биологч Д.Батжав
биологч Ц.Ганхуяг
биологч Б.Оюунбат 
нян судлагч эмч Д.Ганболд
Архангай, Говь-Алтай, Дундговь аймгийн ЗӨСТ-ийн дарга нар, биологч, эмч нар, цаг уур, орчны шинжилгээний албаны мэргэжилтнүүд 
Цаг уур орчны шинжилгээний газрын эрдэм шинжилгээний ажилтан Д.Дуламсүрэн
тархвар судлагч Б.Амгаланбаяр

Сэтгэгдэл

Нэвтэрсэн хэрэглэгч сэтгэгдэл үлдээх боломжтой!

Хуваалцах

Энэ судалгааны ажлыг хуваалцахын тулд url хаягийг хуулж аваад найз руугаа илгээнэ үү.

Үнэлгээ өгөх

               

Зөрчил мэдэгдэх

Судалгаа