1.8K
Эрүүл мэндийн байгууллагын магадлан итгэмжлэлийн өнөөгийн байдал ба эрүүл мэндийн даатгалын байгууллагын оролцоо- 2014он
Судалгааны тайлбар: Монгол улсад магадлан итгэмжлэлийн тогтолцоо бий болсноор эрүүл мэндийн байгууллагуудын чанарыг сайжруулах эрмэлзлэлийг тодорхой түвшинд бий болгосон байна. Цаашид магадлан итгэмжлэлийг бие даасан байгууллагаар гүйцэтгүүлж, удирдлага зохион байгуулалтын хувьд шинэчлэл хийхээр салбарын түвшинд төлөвлөж байгаа нь энэхүү тогтолцоог олон улсын жишгээр хөгжүүлэхэд чухал ач холбогдолтой юм. Манай улсын хувьд магадлан шинжлэх үйл ажиллагааг хөндлөнгийн үнэлгээ байлгах үүргийг шинжээч нар гэрээгээр гүйцэтгэх хэлбэрээр хүлээж байна. Тухайлбал, сонгон шалгаруулалтад тэнцсэн шинжээч нар үйл ажиллагаа, санхүүжилтийн талаар тухайн эрүүл мэндийн байгууллагатай холбоогүй, ашиг сонирхлын зөрчилгүй болохоо илэрхийлж, баталгаа өгөх гэх мэт хөшүүргүүдийг хэрэглэж байна. Шинжээч нарын сонгох шалгуур нь мэргэжлийн ур чадварын хувьд бусад орнуудтай адил боловч багшлах, сургах ур чадварын шалгуур хэрэглэхгүй байна.
Судалгааны мэдээлэл
pdf- Дундаж үнэлгээ
- Үзсэн тоо
- 94
- Татсан тоо
- 74
- Файлын хэмжээ
- 979.90 KB
- Оруулсан огноо
- 2024.06.11
- Судалгаа хийгдсэн он
- 2014 он
- Судалгааны салбар
- Бусад анагаахын шинжлэх ухаан
- Санхүүжилтийн эх үүсвэр
- Улсын болон орон нутгийн төсөв
- Гүйцэтгэгч байгууллага
- Эрүүл мэндийн хөгжлийн төв
- Захиалагч байгууллага
- Судалгааны баг
Эрүүл мэндийн хөгжлийн төв