182
“Турбоагрегат №1-4-ийн шинэчлэлийн төсөл”-ийн үр дүнд 89 МВт-аар суурилагдсан хүчин чадал нэмэгдэх тул шаардлагатай хурц уурын үйлдвэрлэлийг шинэ зуухаар өргөтгөж хангах тооцоо, судалгаа хийж дүгнэлт гаргах”
Судалгааны тайлбар: Төвийн бүсийн нэгдсэн сүлжээний цахилгаан эрчим хүчний үйлдвэрлэл, нийслэл хотын хэрэглэгчдийн дулааны ачаалал сүүлийн жилүүдэд тогтмол нэмэгдэж, эрчим хүчний эх үүсгүүрийн хүчин чадал хүрэлцэхгүйд хүрч байна. “ДЦС-4” ТӨХК-ийн Турбоагрегат “№1-4”-ийг шинэчлэх төслийг бүрэн хэрэгжүүлснээр станцын суурилагдсан хүчин чадлыг цахилгаанаар 89 МВт, дулаанаар 74 Гкал/цаг-аар нэмэгдүүлсэн. Нэмэгдэж буй хүчин чадлыг хангах хурц уурын дутагдал үүсч байгаа тул тус станцын бэлэн дэд бүтцэд түшиглэн богино хугацаанд, бага хөрөнгө оруулалтаар шийдэх шаардлага гарч байгаа тул төслийн хэмжээнд техникийн ба эдийн засгийн үндэслэлийг боловсруулсан.
Судалгааны мэдээлэл
pdf- Дундаж үнэлгээ
- Үзсэн тоо
- 687
- Татсан тоо
- 83
- Файлын хэмжээ
- 20.81 MB
- Оруулсан огноо
- 2023.03.10
- Судалгаа хийгдсэн он
- 2020 он
- Судалгааны арга зүй
- Судалгааны ажилд дараахь судалгаа, тооцоог гүйцэтгэсэн. Үүнд: 1.Шинэ зуух суурилуулах боломжийн талаарх судалгаа 2.Шинээр барих зуухны дулааны тооцоолол 3.Шинэ зуух суурилуулах хөрөнгө оруулалтын эдийн засгийн тооцоолол 4.Шинэ зуух суурилуулснаар
- Судалгааны салбар
- Цахилгаан инженерчлэл, электрон инженерчлэл, мэдээллийн инженерчлэл
- Санхүүжилтийн хэмжээ
- 79,000,000.00₮
- Санхүүжилтийн эх үүсвэр
- Хуулиар хориглоогүй бусад эх үүсвэр
- Гүйцэтгэгч байгууллага
- “БСД Эрчим хэмнэлт” ХХК
- Захиалагч байгууллага
- Судалгааны баг
Удирдагч: Доктор (Ph.D) Ж.Доржпүрэв Гүйцэтгэсэн: Доктор (Ph.D) Ц.Санчин, зөвлөх инженер магистр Б.Болормаа, зөвлөх инженер, магистр Ч.Батжаргал, зөвлөх инженер, магистр С.Буян, магистр Ж.Баярмагнай Оролцсон: Доктор (Ph.D), дэд профессор Ч.Дашпунцаг, зөвлөх инженер, магистр М.Чинбат, зөвлөх инженер, магистр Г.Галбадрах, магистр Э.Ганбат, мэргэшсэн инженер А.Баттүвшин