430
ХОТЫН ХӨГЖЛИЙН ИНДЕКСИЙН СУДАЛГАА
Судалгааны тайлбар: Алсын хараа-2050” Монгол Улсын урт хугацааны хөгжлийн бодлогын “Улаанбаатар
ба дагуул хот” есдүгээр бүлгийн хүн төвтэй хот, орчин төвтэй шийдэл, төлөвлөлт төвтэй
хөгжил, хотын сайн засаглал гэх 4 үндсэн зорилтыг үндэслэн Бодлогын судалгаа,
шинжилгээний төв нь “Хотын хөгжлийн индекс”-ийг 4 бүлэг 86 индекс үзүүлэлттэйгээр
судлан боловсруулж байна. Тус индекс нь хотын цаашдын хөгжил, нийслэлийн харьяа
байгууллагуудын үйл ажиллагааны уялдааг зөв системтэй болгох замаар нийслэл хотын
өмнө тулгамдаад буй авто замын түгжрэл, агаар, хөрсний бохирдол, цэвэр усны
хүртээмжгүй байдал, хэт төвлөрөл, хүнсний аюулгүй байдал зэрэг асуудлуудыг шинжлэх
ухааны үндэслэлтэйгээр шийдвэрлэхэд дэвшил гаргах ач холбогдолтой юм. Үүнтэй
холбогдуулан Хууль зүйн үндэсний хүрээлэн нь “Бодлогын судалгаа, шинжилгээний төв”-
ийн захиалгаар “Хотын хөгжлийн индекс”-ийн үзүүлэлтэд хамаарах эрх зүйн зохицуулалтын
судалгааг хийж гүйцэтгэлээ.
Судалгааны мэдээлэл
pdf- Дундаж үнэлгээ
- Үзсэн тоо
- 530
- Татсан тоо
- 270
- Файлын хэмжээ
- 4.96 MB
- Оруулсан огноо
- 2024.02.21
- Судалгаа хийгдсэн он
- 2023 он
- Судалгааны салбар
- Бусад нийгмийн шинжлэх ухаан
- Санхүүжилтийн эх үүсвэр
- Улсын болон орон нутгийн төсөв
- Гүйцэтгэгч байгууллага
- Хууль зүйн үндэсний хүрээлэн
- Захиалагч байгууллага
-
Нийслэлийн Засаг даргын Тамгын газар battulga.ts@ulaanbaatar.mn