Хайлтын үр дүн

44 илэрц олдлоо.

Алсын хараа-2050” Монгол Улсын урт хугацааны хөгжлийн бодлогын “Улаанбаатар ба дагуул хот” есдүгээр бүлгийн хүн төвтэй хот, орчин төвтэй шийдэл, төлөвлөлт төвтэй хөгжил, хотын сайн засаглал гэх 4 үндсэн зорилтыг үндэслэн Бодлогын судалгаа, шинжилгээний төв нь “Хотын хөгжлийн индекс”-ийг 4 бүлэг 86 индекс үзүүлэлттэйгээр судлан боловсруулж байна. Тус индекс нь хотын цаашдын хөгжил, нийслэлийн харьяа байгууллагуудын үйл ажиллагааны уялдааг зөв системтэй болгох замаар нийслэл хотын өмнө тулгамдаад буй авто замын түгжрэл, агаар, хөрсний бохирдол, цэвэр усны хүртээмжгүй байдал, хэт төвлөрөл, хүнсний аюулгүй байдал зэрэг асуудлуудыг шинжлэх ухааны үндэслэлтэйгээр шийдвэрлэхэд дэвшил гаргах ач холбогдолтой юм. Үүнтэй холбогдуулан Хууль зүйн үндэсний хүрээлэн нь “Бодлогын судалгаа, шинжилгээний төв”- ийн захиалгаар “Хотын хөгжлийн индекс”-ийн үзүүлэлтэд хамаарах эрх зүйн зохицуулалтын судалгааг хийж гүйцэтгэлээ.

Өнөөдрийн байдлаар Монгол Улсад үйл ажиллагаа явуулж буй хуулийн этгээдийн эрхгүй байгууллагыг судалж, тэдгээрийн эрх зүйн байдлыг тодорхойлох замаар Иргэний хуульд тусгасан хуулийн этгээдийн эрхгүй байгууллагын талаарх эрх зүйн зохицуулалтад үнэлгээ хийхийг зорилоо. Үүний тулд сууц өмчлөгчдийн холбоо, ойн нөхөрлөлийн эрх зүйн байдлыг тодруулж, практикт ямар эрх, үүрэг эдэлж эрх зүйн харилцаанд оролцож байгаад дүн шинжилгээ хийх юм.

Судалгааны ажлын зорилго нь гэм хорын эрх зүйн үндсэн зарчим, онолын үндэслэлийг тайлбарлахаас гадна гадны зарим улсын гэм хорын эрх зүйн тогтолцоог судалснаар Монгол Улсын гэм хор учруулснаас үүсэх үүргийн тогтолцоонд тулгамдаж байгаа асуудлыг шийдвэрлэх, даван туулах арга замыг эрэлхийлэхэд оршино.

Шүүхийн шинжилгээний тухай хуульд эрүү, иргэн, захиргааны хэрэгт хийх шинжилгээний зарим онцлог төрлүүдийг нарийвчлан тусгаагүй бөгөөд нийгмийн хөгжлийг даган инженер техник, байгаль экологи, цахим төхөөрөмж гэх мэт шинжилгээний бусад төрлүүдийг хэрхэн хийх тухай зохицуулалтыг тусгах шаардлага тулгарч байна. Үүнээс гадна дээрх төрлийн шинжилгээг хийхэд шаардлагатай техник хэрэгсэл, тоног төхөөрөмж, дэд бүтэц, хүний нөөцийн чадавхийг бүрдүүлэх нь тулгамдсан асуудал хэвээр байна. Иймд энэхүү судалгаагаар дээр дурдсан зарим асуудлын талаар судалж, үнэлгээг хийсэн болно.

Шүүхийн шинжилгээний тухай хуулийн төсөлд зориулан боловсруулсан “Шүүх шинжилгээ” харьцуулсан судалгааны ажлын хүрээнд forensic science буюу шүүх шинжилгээ зүй болон police science буюу цагдаагийн шинжлэх ухаан гэсэн ойлголтыг тодорхойлох,шүүх шинжилгээний байгууллагын түүхэн хөгжил,бүтэц, зохион байгуулалт, хөгжлийн чиг хандлага болон мэргэжлийн шинжээчдийн эрх зүйн байдлыг хэрхэн зохицуулсан байдаг тухайд Монгол, Унгар, Солонгос, Эстони, Австрали улсын туршлага судлах, харьцуулан дүгнэх зорилгоор хийсэн судалгаа.

Эрүүгийн хуулийн ерөнхий болон тусгай ангийн хүрээнд бусад шинжлэх ухааны түүвэрлэн авсан нэр томьёог судалж шинжлэх ухааны үндэслэлтэй, практик ач холбогдолтой нэр томьёоны тайлбарыг бий болгоход оршино.

Гадаад орнуудын татварын маргаан хянан шийдвэрлэх тогтолцооны төрөл, үе шат, онцлогийг судалж, өөрийн орны тогтолцоотой харьцуулан аль тогтолцоонд татварын маргааныг хурдан шуурхай, үр дүнтэй шийдвэрлэдэг болохыг судаллаа.

Олон нийтийн газар үзэл бодлоо илэрхийлэх эрхийн тухай хуулийн төслийг хэрэгжүүлэхэд иргэн, хуулийн этгээд буюу аж ахуйн нэгж байгууллага, төрийн байгууллагын үйл ажиллагаа эрхлэхтэй холбоотой энэхүү төсөлд тусгасан үүргийг гүйцэтгэхтэй холбогдуулан гаргах зардлыг тооцож, түүний үндсэн дээр эдгээрт ногдох зардал, үйл ажиллагааны ачааллыг багасгаж, зохицуулалтын боломжит хувилбарыг боловсруулахад энэхүү зардлын тайлангийн гол зорилго нь оршино.

Нийгмийн хэрэгцээ, шаардлага, хүний эрх, эрх чөлөөг хамгаалах зорилгоор нэмэлт, өөрчлөлтүүд хийгдсэн хэдий ч тус хуулийг хууль хэрэглээ, хүний эрх, эрх чөлөөг хамгаалах болон зохион байгуулалтыг сайжруулах талаас өөрчлөн шинэчлэх шаардлага гарч буйг олон судалгааны бүтээл, илтгэл, нийтлэл, Олон Улсын байгууллагын болон дотоодын хүний эрхийг хамгаалах байгууллагын зөвлөмж, дүгнэлтэд авч үзжээ. Тиймээс энэхүү хуулийн төслийн үр нөлөөг үнэлэх судалгааг дээрх нөхцөл байдлуудад нийцүүлэн хийсэн болно.

Нийгмийн хэрэгцээ, шаардлага, хүний эрх, эрх чөлөөг хамгаалах зорилгоор нэмэлт, өөрчлөлтүүд хийгдсэн хэдий ч тус хуулийг хууль хэрэглээ, хүний эрх, эрх чөлөөг хамгаалах болон зохион байгуулалтыг сайжруулах талаас өөрчлөн шинэчлэх шаардлага гарч буйг олон судалгааны бүтээл, илтгэл, нийтлэл, Олон Улсын байгууллагын болон дотоодын хүний эрхийг хамгаалах байгууллагын зөвлөмж, дүгнэлтэд авч үзжээ. Тиймээс энэхүү хуулийн төслийн үр нөлөөг үнэлэх судалгааг дээрх нөхцөл байдлуудад нийцүүлэн хийсэн болно.

Олон нийтийн сүлжээнд иргэд үзэл бодлоо илэрхийлэхдээ хүнийг гүтгэх, нэр төрд нь халдах тохиолдолд цөөнгүй байна. Иймд цахим орчинд хүний эрхийг хамгаалах эрх зүйн зохицуулалт шаардлагатай гэж үзэж, түүний зорилго, хамрах хүрээ, хязгаарыг тогтоох зорилгоор энэхүү судалгааг гүйцэтгэлээ.

Дээрх агуулгын хүрээнд манай улсад тулгамдаж байгаа асуудлыг тодорхойлж холбогдох шийдлийг Бүгд Найрамдах Албани улс, Холбооны Бүгд Найрамдах Герман улс, Бүгд Найрамдах Франц улс болон Япон улсын зохицуулалтаас судалсан нь уг судалгааны шинэлэг юм.

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн хэрэгжилтийн явцад цагдан хорих таслан сэргийлэх арга хэмжээ нь яллагдагчийн эрх зүйн байдалд зүй ёсны шаардлагад нийцсэн байдлаар хэрэгжиж байгаа эсэхэд илүүтэй чиглэсэн, Эрүүгийн процессын хуулийн зорилтыг бататгахын зэрэгцээ хуулийг хэрэгжүүлснээр гарч буй хүндрэл, бэрхшээл, нийгэмд үзүүлж буй эерэг, сөрөг нөлөөллийг илрүүлэн цаашид зохистой, үр дүнтэй хэрэгжүүлэх боломжит хувилбарыг тодорхойлж, үнэлэлт дүгнэлт өгөх, зөвлөмж боловсруулахад оршино.

Монгол Улсын ОУ-ын гэрээнд заасан зарим төрлийн гэмт хэргийн ойлголт, шинж, эрүүгийн хариуцлагатай холбоотой хэм хэмжээг ЭХ-д тусгасан байдлыг судалж, нийцлийг дүгнэн, зөрчлийг тодруулж, ЭХ-ийн холбогдох зохицуулалтыг боловсронгуй болгоход чиглэсэн.

Энэхүү судалгааны зорилго нь шинэчлэн найруулсан Эрүүгийн хуульд тусгасан аутентик тайлбар, түүний ач холбогдол, онцлог, онолын ойлголт, эл ойлголтын түүхэн уламжлал, гадаадын зарим орны туршлагыг харьцуулан судлах, тус зохицуулалтыг практикт хэрэгжүүлэхэд тулгамдаж буй асуудал, эрх зүйн хийдэл, нийгэмд үзүүлж буй эерэг, сөрөг нөлөөллийг илрүүлэн, цаашид зохистой, үр дүнтэй хэрэгжүүлэх боломжит хувилбарыг тодорхойлж, үнэлэлт дүгнэлт өгөх, зөвлөмж боловсруулахад оршино.

2017 онд хууль батлагдсанаас хойш зөрчил хянан шийдвэрлэх ажиллагааг захиргааны хэргийн шүүх болон эрүүгийн хэргийн шүүх хэрэгжүүлдэг болсон нь өмнөх хуулиудыг бодвол шүүхийн харьяаллыг нарийвчлан зохицуулах оролдлого хийсэн шинэлэг зохицуулалт мэт боловч хэргийн харьяаллын хувьд давхардал үүссэн байдал ажиглагдаж байна. Үүнээс үүдэн нэг төрлийн зөрчлийг өөр өөр албан тушаалтан шалган шийдвэрлэсэн тохиолдолд, тухайн зөрчлийг хянан шийдвэрлэх шүүхийн харьяалал өөр байхаас гадна шүүхийн харьяаллаас хамаарч зөрчил хянан шийдвэрлэх журам нь ялгаатай байна. Иймд уг судалгаагаар зөрчлийн хэргийг хянан шийдвэрлэж буй шүүхийн харьяаллын талаарх асуудлыг судалж, хуулийн хэрэгжилтийн үр дагаварт үнэлгээ хийхийг зорьсон.

Судалгаа