432
"Хүйтэн дайн"-аас хойшхи Монгол, Орос, Хятадын гурамсан харилцаа
Судалгааны тайлбар: Олон тулгуурт гадаад бодлогын хэрэгжилтийн явцад Монгол Улсын оролцоотой гурван талт харилцаа хөгжиж эхэлсний тод томруун илрэл бол Монгол-Орос-Хятадын харилцаа, хамтын ажиллагаа юм. Энэхүү гурван талт харилцаа, хамтын ажиллагаа хэдийгээр ойрын жилүүдээс эрчимжиж буй ч “Хүйтэн дайн”-аас хойш Монгол Улсаас ОХУ, БНХАУ-тай шинээр тогтоосон хоёр талт найрсаг харилцааны хөгжлийн уялдааны үр дүн болж, хөрш орнуудтай харилцах гадаад бодлогод нэгэн шинэ хуудсыг нээсэн юм. Хөрш орнуудтайгаа бүхэлдээ тэнцвэртэй найрсаг харилцах гэсэн Монгол Улсын гадаад бодлогын тэргүүлэх чиглэл шинэ агуулгаар баяжин өргөжиж эхэлснийг энэхүү гурван талт харилцаа гэрчлэхийн зэрэгцээ Монгол Улсын хөгжилд боломж, сорилтыг ч хамтатгах болсон нь уг сэдвийн хүрээнд системтэй судалгаа хийхийн үндэслэл болж өгөв. Уг үндэслэлд тулгуурлан «“Хүйтэн дайн”-аас хойших Монгол, Орос, Хятадын гурамсан харилцаа» хэмээх суурь судалгааны сэдэвт ажлыг 2017-2019 онд хийж гүйцэтгэв.
Түлхүүр үг:
олон улс, гурван талт харилцаа, стратегийн түншлэл, улс төр, соёл, боловсрол, эдийн засаг, геополитик
Судалгааны мэдээлэл
pdf- Дундаж үнэлгээ
- Үзсэн тоо
- 2.1K
- Татсан тоо
- 342
- Файлын хэмжээ
- 1.00 MB
- Оруулсан огноо
- 2023.04.04
- Судалгаа хийгдсэн он
- 2019 он
- Судалгааны арга зүй
- Суурь судалгаа
- Судалгааны салбар
- Улс төр судлал
- Санхүүжилтийн хэмжээ
- 25,000,000.00₮
- Санхүүжилтийн эх үүсвэр
- Гадаад, дотоодын хөрөнгө оруулалт
- Гүйцэтгэгч байгууллага
- Олон улсын харилцааны хүрээлэн
- Захиалагч байгууллага
-
Шинжлэх ухаан, технологийн сан info@stf.gov.mn stf Шинжлэх ухаан, технологийн сан (ШУТС) нь Монгол Улсын Засгийн Газрын 1993 оны 12-р сарын 24-ны өдрийн 192 дугаар тогтоолоор байгуулагдаж, мөрдөгдөж байгаа хууль тогтоомж болон холбогдох дүрэм, журмын дагуу үйл ажиллагаа явуулж байна.
- Судалгааны баг
Ж.Баясах