Монгол газар нутгийн нэрийн баримтад туссан танихуйн онцлогийг тодруулахуй

Судалгааны тайлбар: Юм үзэгдлийг байгалийн мөн чанарыг хүн түүний тухай хийсвэр төсөөллөөсөө бус, харин түүнтэй харьцах үйлдлээсээ үүдэн ухаардаг. Нэр бүтээх, өөрөөр хэлбэл аливаа зүйлийг нэрлэх гол зарчим бол дүрслэл юм. Гэвч энэ дүрслэлд уг зүйлийн бүхий л талыг тусгадаггүй ажээ. Аливаа зүйлийг нэрлэхдээ аль нэгэн шинж дээр нь үндэслэн нэрлэдэг ажээ. Түүнчлэн хүн юманд нэр өгөхдөө өөрсдийн мэдрэх эрхтнүүдээрээ дамжуулан авсан олон мэдээллээс аль нэг тодорхой мэдээлэлд гол анхаарлаа хандуулдаг. Хүн юмыг олон талаас нь хардаг ч нэрлэхдээ аль нэг талыг нь хардаг. Харин тухайн нэг үндэстэн газар нутгаа нэрлэхдээ өөрсдийн туршлага, хэлний хэм хэмжээ, танихуйн онцлог зэргээс хамааран тухайн биетийн олон шинжээс аль нэгэн шинжид нь гол анхаарлаа төвлөрүүлдэг бөгөөд түүгээрээ ялгардаг. Тухайлбал, дэлхийн олон хэлний газар нутгийн нэрд өнгө заасан нэр тохиолддог хэдий ч Монгол газар нутгийн нэрд эдгээр нэр илүү өндөр давтамжтай. Цагаан, хар, шар, улаан, хөх, ногоон гэх мэт үндсэн өнгө заасан нэрс төдийгүй хээр, хүрэн, шарга гэсэн адуу малын зүс заасан үгс ч цөөнгүй тохиолддог. Энэ нь монголчуудын малаа өнгө зүсээр нь зүслэн ялгах ахуйн шаардлага, амьдралын туршлага нь нөлөөлсөн байхыг үгүйсгэх аргагүй. Орчин цагийн хэл шинжлэлийн салбарт адил төст болоод ялгаатай байдлыг олон хэлний нийтлэгийн үүднээс тайлах болон хэл-соёл, танихуйн үүднээс тодруулах судалгаа зонхилох болов. Хэл-соёл болон танихуйн хэл шинжлэлийн судалгаанд өвөрмөц хэлц, үндэсний онцлог бүхий үгийн судалгаа чухал гэж үзэж энэ талын судалгаа хийгдсээр ирсэн. Үүний зэрэгцээ газар нутгийн нэр ч мөн тухайн ард түмний танихуй, хэл соёлын онцлогийг судлах нэгэн баримт гэж үзэж болно. Монголчуудын газар нутгаа нэрлэх танихуйн онцлогийг газар нутгийн баримтад тулгуурлан хэлшинжлэл-газарзүйн үүднээс тодруулан импакт фактор бүхий сэтгүүлд хэвлүүлж судалгааны эргэлтэд оруулах, салбар тус бүрийн судлаачдад нээлттэй сан бүрдүүлэх нь эл судалгааны гол зорилго болно.

Судалгааны мэдээлэл

pdf
Дундаж үнэлгээ
0 (0)
Үзсэн тоо
368
Татсан тоо
209
Файлын хэмжээ
655.82 KB
Оруулсан огноо
2023.05.09
Судалгаа хийгдсэн он
2023 он
Судалгааны салбар
Хэл, уран зохиол
Санхүүжилтийн эх үүсвэр
Хуулиар хориглоогүй бусад эх үүсвэр
Гүйцэтгэгч байгууллага
МУИС
Захиалагч байгууллага
Монгол улсын их сургууль
Монгол улсын их сургууль news@num.edu.mn 75754400, 77307730-1163

Сэтгэгдэл

Нэвтэрсэн хэрэглэгч сэтгэгдэл үлдээх боломжтой!

Хуваалцах

Энэ судалгааны ажлыг хуваалцахын тулд url хаягийг хуулж аваад найз руугаа илгээнэ үү.

Үнэлгээ өгөх

               

Зөрчил мэдэгдэх

Судалгаа