503
МОНГОЛ УЛСЫН 2019 ОНЫ ХҮНИЙ ЭРХИЙН ТАЙЛАН
Судалгааны тайлбар: Монгол Улс нь ардчилсан зарчмаар сонгогдсон засгийн газартай, олон намын
тогтолцоотой парламентын ардчилсан улс юм. 2017 оны Ерөнхийлөгчийн
сонгууль, 2016 оны УИХ-ын сонгуулийг чөлөөтэй, шударга болсон гэж үзсэн
боловч зарим ажиглагчид Ерөнхийлөгчийн сонгуулийн үеэр сонгогчдын саналыг
худалдан авах, нэр дэвшигчид авлигын хэрэгт холбогдох явдал гарсан байж
болзошгүй гэж үзэж байв.
Хууль зүй, дотоод хэргийн яамны харьяа байгууллагууд болох Цагдаагийн ерөнхий
газар болон Хил хамгаалах ерөнхий газар нь дотоодын аюулгүй байдлыг голлон
хариуцдаг. Ерөнхий сайдад шууд тайлагнах үүрэгтэй Тагнуулын ерөнхий газар нь
дээрх хоёр агентлагт дотоодын аюулгүй байдлыг сахиулахад туслан ажилладаг.
Зэвсэгт хүчин нь Батлан хамгаалах яаманд тайлагнаж, онцгой байдлын болон
гамшгийн үед дотоодын цэрэгт тусламж дэмжлэг үзүүлдэг. Иргэний эрх бүхий
байгууллагууд нь аюулгүй байдлыг хамгаалах хүчинд хяналт тавин ажилладаг.
Хүний эрхийг ноцтойгоор зөрчсөн асуудлуудад шүүхийн хараат бус байдалд
заналхийлэх; цагдан хорих байгууллагуудын хүнд нөхцөл; нэр төр гутаах, гүтгэх
гэмт хэрэгтэй холбоотой зүйл заалт эрүүгийн хуульд хэвээр байгаа; албан
тушаалтнуудын авлига; лесбиян, гей, бисексуал, трансжендер, интерсекс иргэдийн
эсрэг заналхийлж, хүчирхийлэх болон хүүхдийг албадан хөдөлмөр эрхлүүлэх зэрэг
зөрчлүүд орж байна.
Түлхүүр үг:
Монгол улсын хүний эрхийн судалгаа 2019
Судалгааны мэдээлэл
pdf- Дундаж үнэлгээ
- Үзсэн тоо
- 261
- Татсан тоо
- 121
- Файлын хэмжээ
- 278.15 KB
- Оруулсан огноо
- 2024.01.12
- Судалгаа хийгдсэн он
- 2024 он
- Судалгааны салбар
- Бусад нийгмийн шинжлэх ухаан
- Санхүүжилтийн эх үүсвэр
- Гадаад, дотоодын хөрөнгө оруулалт
- Гүйцэтгэгч байгууллага
- АНУ-ын Монгол дах элчин сайдын яам
- Захиалагч байгууллага
-
АНУ-ын Элчин сайдын яам estroestra123@gmail.com