МОНГОЛ УЛСЫН 2019 ОНЫ ХҮНИЙ ЭРХИЙН ТАЙЛАН

Судалгааны тайлбар: Монгол Улс нь ардчилсан зарчмаар сонгогдсон засгийн газартай, олон намын тогтолцоотой парламентын ардчилсан улс юм. 2017 оны Ерөнхийлөгчийн сонгууль, 2016 оны УИХ-ын сонгуулийг чөлөөтэй, шударга болсон гэж үзсэн боловч зарим ажиглагчид Ерөнхийлөгчийн сонгуулийн үеэр сонгогчдын саналыг худалдан авах, нэр дэвшигчид авлигын хэрэгт холбогдох явдал гарсан байж болзошгүй гэж үзэж байв. Хууль зүй, дотоод хэргийн яамны харьяа байгууллагууд болох Цагдаагийн ерөнхий газар болон Хил хамгаалах ерөнхий газар нь дотоодын аюулгүй байдлыг голлон хариуцдаг. Ерөнхий сайдад шууд тайлагнах үүрэгтэй Тагнуулын ерөнхий газар нь дээрх хоёр агентлагт дотоодын аюулгүй байдлыг сахиулахад туслан ажилладаг. Зэвсэгт хүчин нь Батлан хамгаалах яаманд тайлагнаж, онцгой байдлын болон гамшгийн үед дотоодын цэрэгт тусламж дэмжлэг үзүүлдэг. Иргэний эрх бүхий байгууллагууд нь аюулгүй байдлыг хамгаалах хүчинд хяналт тавин ажилладаг. Хүний эрхийг ноцтойгоор зөрчсөн асуудлуудад шүүхийн хараат бус байдалд заналхийлэх; цагдан хорих байгууллагуудын хүнд нөхцөл; нэр төр гутаах, гүтгэх гэмт хэрэгтэй холбоотой зүйл заалт эрүүгийн хуульд хэвээр байгаа; албан тушаалтнуудын авлига; лесбиян, гей, бисексуал, трансжендер, интерсекс иргэдийн эсрэг заналхийлж, хүчирхийлэх болон хүүхдийг албадан хөдөлмөр эрхлүүлэх зэрэг зөрчлүүд орж байна.

Судалгааны мэдээлэл

pdf
Дундаж үнэлгээ
0 (0)
Үзсэн тоо
228
Татсан тоо
108
Файлын хэмжээ
278.15 KB
Оруулсан огноо
2024.01.12
Судалгаа хийгдсэн он
2024 он
Судалгааны салбар
Бусад нийгмийн шинжлэх ухаан
Санхүүжилтийн эх үүсвэр
Гадаад, дотоодын хөрөнгө оруулалт
Гүйцэтгэгч байгууллага
АНУ-ын Монгол дах элчин сайдын яам
Захиалагч байгууллага

Сэтгэгдэл

Нэвтэрсэн хэрэглэгч сэтгэгдэл үлдээх боломжтой!

Хуваалцах

Энэ судалгааны ажлыг хуваалцахын тулд url хаягийг хуулж аваад найз руугаа илгээнэ үү.

Үнэлгээ өгөх

               

Зөрчил мэдэгдэх

Судалгаа