МОНГОЛ УЛСЫН 2020 ОНЫ ХҮНИЙ ЭРХИЙН ТАЙЛАН

Судалгааны тайлбар: Төрийн департаментаас 2021 оны дундуур тухайн тайланд оруулсан нэмэлт өөрчлөлтүүдийг нийтлэх ба үүгээр зургаадугаар хэсгийн Эмэгтэйчүүд гэсэн дэд хэсэгт нөхөн үржихүйтэй холбоотой илүү өргөн хүрээний асуудлуудыг тусгах болно. Монгол Улс нь ардчилсан зарчмаар сонгогдсон засгийн газартай, олон намын тогтолцоотой парламентын ардчилсан улс юм. 6 дугаар сарын 24-ний өдрийн УИХын сонгууль тайван бөгөөд ерөнхийдөө чөлөөтэй, шударга болсон гэж үзсэн боловч зарим нэгэн нэр дэвшигчид сонгуулийн хугацаанд баривчлагдан саатуулагдаж, шалгагдсан. Сонгуулийн үеэр сонгогчдын саналыг худалдан авах явдал гарсан гэх мэдэгдлүүдэд ажиглагчид сэтгэл зовниж буйгаа илэрхийлж байв. Хууль зүй, дотоод хэргийн яамны харьяа байгууллагууд болох Цагдаагийн ерөнхий газар болон Хил хамгаалах ерөнхий газар нь дотоодын аюулгүй байдлыг голлон хариуцдаг. Ерөнхий сайдад шууд тайлагнах үүрэгтэй Тагнуулын ерөнхий газар нь дээрх хоёр агентлагт дотоодын аюулгүй байдлыг сахиулахад туслалцаа үзүүлэн ажилладаг. Зэвсэгт хүчин нь Батлан хамгаалах яаманд тайлагнаж, онцгой байдлын болон гамшгийн үед дотоодын цэрэгт тусламж дэмжлэг үзүүлдэг. Иргэний эрх бүхий байгууллагууд нь аюулгүй байдлыг хамгаалах хүчинд хяналт тавин ажилладаг. Аюулгүй байдлыг хангах албадын зарим алба хаагчид зөрчилд холбогдсон. Хүний эрхийг ноцтойгоор зөрчсөн асуудлуудад цагдан хорих байгууллагуудын хүнд нөхцөл; шүүхийн хараат бус байдалд заналхийлэх; нэр төр гутаах, гүтгэх гэмт хэрэгтэй холбоотой зүйл заалт эрүүгийн хуульд хэвээр байгаа; албан тушаалтнуудын авлигатай холбоотой ноцтой үйлдлүүд; лесбиян, гей, бисексуал, трансжендер, интерсекс иргэдийн эсрэг заналхийлж, хүчирхийлэх болон хүүхдийг албадан хөдөлмөр эрхлүүлэх зэрэг зөрчлүүд багтаж байна. Төр засгийн зүгээс хүний эрхийг зөрчсөн албан тушаалтнуудад авах арга хэмжээ, шийтгэл оногдуулах байдал хангалтгүй хэвээр байна.

Судалгааны мэдээлэл

pdf
Дундаж үнэлгээ
0 (0)
Үзсэн тоо
242
Татсан тоо
125
Файлын хэмжээ
290.47 KB
Оруулсан огноо
2024.01.12
Судалгаа хийгдсэн он
2020 он
Судалгааны салбар
Бусад нийгмийн шинжлэх ухаан
Санхүүжилтийн эх үүсвэр
Гадаад, дотоодын хөрөнгө оруулалт
Гүйцэтгэгч байгууллага
АНУ-ын Монгол улс дах Элчин сайдын яам
Захиалагч байгууллага

Сэтгэгдэл

Нэвтэрсэн хэрэглэгч сэтгэгдэл үлдээх боломжтой!

Хуваалцах

Энэ судалгааны ажлыг хуваалцахын тулд url хаягийг хуулж аваад найз руугаа илгээнэ үү.

Үнэлгээ өгөх

               

Зөрчил мэдэгдэх

Судалгаа