506
МОНГОЛ УЛСЫН 2020 ОНЫ ХҮНИЙ ЭРХИЙН ТАЙЛАН
Судалгааны тайлбар: Төрийн департаментаас 2021 оны дундуур тухайн тайланд оруулсан
нэмэлт өөрчлөлтүүдийг нийтлэх ба үүгээр зургаадугаар хэсгийн Эмэгтэйчүүд гэсэн
дэд хэсэгт нөхөн үржихүйтэй холбоотой илүү өргөн хүрээний асуудлуудыг тусгах
болно.
Монгол Улс нь ардчилсан зарчмаар сонгогдсон засгийн газартай, олон намын
тогтолцоотой парламентын ардчилсан улс юм. 6 дугаар сарын 24-ний өдрийн УИХын сонгууль тайван бөгөөд ерөнхийдөө чөлөөтэй, шударга болсон гэж үзсэн
боловч зарим нэгэн нэр дэвшигчид сонгуулийн хугацаанд баривчлагдан
саатуулагдаж, шалгагдсан. Сонгуулийн үеэр сонгогчдын саналыг худалдан авах
явдал гарсан гэх мэдэгдлүүдэд ажиглагчид сэтгэл зовниж буйгаа илэрхийлж байв.
Хууль зүй, дотоод хэргийн яамны харьяа байгууллагууд болох Цагдаагийн ерөнхий
газар болон Хил хамгаалах ерөнхий газар нь дотоодын аюулгүй байдлыг голлон
хариуцдаг. Ерөнхий сайдад шууд тайлагнах үүрэгтэй Тагнуулын ерөнхий газар нь
дээрх хоёр агентлагт дотоодын аюулгүй байдлыг сахиулахад туслалцаа үзүүлэн
ажилладаг. Зэвсэгт хүчин нь Батлан хамгаалах яаманд тайлагнаж, онцгой
байдлын болон гамшгийн үед дотоодын цэрэгт тусламж дэмжлэг үзүүлдэг.
Иргэний эрх бүхий байгууллагууд нь аюулгүй байдлыг хамгаалах хүчинд хяналт
тавин ажилладаг. Аюулгүй байдлыг хангах албадын зарим алба хаагчид зөрчилд
холбогдсон.
Хүний эрхийг ноцтойгоор зөрчсөн асуудлуудад цагдан хорих байгууллагуудын
хүнд нөхцөл; шүүхийн хараат бус байдалд заналхийлэх; нэр төр гутаах, гүтгэх гэмт
хэрэгтэй холбоотой зүйл заалт эрүүгийн хуульд хэвээр байгаа; албан
тушаалтнуудын авлигатай холбоотой ноцтой үйлдлүүд; лесбиян, гей, бисексуал,
трансжендер, интерсекс иргэдийн эсрэг заналхийлж, хүчирхийлэх болон хүүхдийг
албадан хөдөлмөр эрхлүүлэх зэрэг зөрчлүүд багтаж байна.
Төр засгийн зүгээс хүний эрхийг зөрчсөн албан тушаалтнуудад авах арга хэмжээ,
шийтгэл оногдуулах байдал хангалтгүй хэвээр байна.
Түлхүүр үг:
Монгол улсын Хүний эрхийн судалгаа 2020
Судалгааны мэдээлэл
pdf- Дундаж үнэлгээ
- Үзсэн тоо
- 243
- Татсан тоо
- 126
- Файлын хэмжээ
- 290.47 KB
- Оруулсан огноо
- 2024.01.12
- Судалгаа хийгдсэн он
- 2020 он
- Судалгааны салбар
- Бусад нийгмийн шинжлэх ухаан
- Санхүүжилтийн эх үүсвэр
- Гадаад, дотоодын хөрөнгө оруулалт
- Гүйцэтгэгч байгууллага
- АНУ-ын Монгол улс дах Элчин сайдын яам
- Захиалагч байгууллага
-
АНУ-ын Элчин сайдын яам estroestra123@gmail.com