МОНГОЛ УЛСЫН 2022 ОНЫ ХҮНИЙ ЭРХИЙН ТАЙЛАН

Судалгааны тайлбар: НЭГДСЭН ХУРААНГУЙ ТЭМДЭГЛЭЛ: Монгол Улс нь ардчилсан зарчмаар сонгогдсон Засгийн газартай, олон намын тогтолцоотой парламентын ардчилсан улс юм. 2021 оны Ерөнхийлөгчийн сонгууль болон 2020 оны УИХ-ын сонгууль тайван бөгөөд ерөнхийдөө чөлөөтэй, шударга болсон гэж үзсэн. Хууль зүй, дотоод хэргийн яамны харьяа байгууллагууд болох Цагдаагийн ерөнхий газар болон Хил хамгаалах ерөнхий газар нь дотоодын аюулгүй байдлыг голлон хариуцдаг. Ерөнхий сайдад шууд тайлагнах үүрэгтэй Тагнуулын ерөнхий газар нь дээрх хоёр агентлагт дотоодын аюулгүй байдлыг сахиулахад туслалцаа үзүүлэн ажилладаг. Зэвсэгт хүчин нь Батлан хамгаалах яаманд тайлагнаж, онцгой байдлын болон гамшгийн үед дотоодын цэрэгт тусламж дэмжлэг үзүүлдэг. Иргэний эрх бүхий байгууллагууд нь аюулгүй байдлыг хамгаалах хүчинд хяналт тавин ажилладаг. Аюулгүй байдлыг хангах албадын зарим алба хаагчид зөрчилд холбогдсон гэх үндэслэлтэй. Хүний эрхийг ноцтойгоор зөрчсөн асуудлуудад үг хэлэх, улс төрийн үзэл бодлоо илэрхийлэх эрх чөлөөг хязгаарлах, нэр төр гутаах, гүтгэх гэмт хэрэгтэй холбоотой зүйл заалтыг Эрүүгийн хууль болон бусад хуульд ашиглах; албан тушаалтнуудын авлигатай холбоотой ноцтой үйлдлүүд; лесбиян, гей, бисексуал, трансжендер, ижил хүйстэн, интерсекс иргэдийн эсрэг заналхийлэх; хүүхдийг албадан хөдөлмөр эрхлүүлэх зэрэг зөрчлүүдийн талаарх баттай мэдээллүүд багтаж байна. Төр засгийн зүгээс хүний эрхийг зөрчсөн ба авлигатай холбогдсон албан тушаалтнуудад авах арга хэмжээ, шийтгэл оногдуулах байдал хангалтгүй хэвээр байна.

Судалгааны мэдээлэл

pdf
Дундаж үнэлгээ
0 (0)
Үзсэн тоо
761
Татсан тоо
150
Файлын хэмжээ
468.50 KB
Оруулсан огноо
2024.01.12
Судалгаа хийгдсэн он
2024 он
Судалгааны салбар
Бусад нийгмийн шинжлэх ухаан
Санхүүжилтийн эх үүсвэр
Гадаад, дотоодын хөрөнгө оруулалт
Гүйцэтгэгч байгууллага
АНУ-ын Монгол улс дах Элчин сайдын яам
Захиалагч байгууллага

Сэтгэгдэл

Нэвтэрсэн хэрэглэгч сэтгэгдэл үлдээх боломжтой!

Хуваалцах

Энэ судалгааны ажлыг хуваалцахын тулд url хаягийг хуулж аваад найз руугаа илгээнэ үү.

Үнэлгээ өгөх

               

Зөрчил мэдэгдэх

Судалгаа