Монгол Улсын хил орчмын аймаг, сумын нийгэм, эдийн засгийн өнөөгийн байдал, хил хамгаалалтад иргэдийн оролцоо
Судалгааны тайлбар: “Улсын хил орчмын аймаг, сумын нийгэм, эдийн засгийн өнөөгийн байдал,
хил хамгаалалтад иргэдийн оролцоо” сэдэвт судалгааг Засгийн Газрын Хэрэг
эрхлэх газрын харьяа Удирдлагын академи болон Хил хамгаалах ерөнхий
газрын харьяа Хилийн цэргийн хил судлалын хүрээлэнгийн судлаачид 2025 онд
хамтран, улсын төсвөөр гүйцэтгэв.
Судалгааны хүрээнд улсын хил орчмын 14 аймаг, хил орчмын 70 сумын
хүн ам зүйн 5 үзүүлэлт, нийгмийн үйлчилгээний 4 үзүүлэлт, эдийн засгийн 6
үзүүлэлтийн 2020–2024 оны өгөгдөлд статистик шинжилгээ хийж, хөгжлийн
түвшнийг тогтоож, үзүүлэлт тус бүрээр 3–4 ангилж, аймаг сумаар нь бүлэглэж,
голлох үзүүлэлтээр индекс тооцож, өнөөгийн байдлыг тодорхойлов.
Улсын хил хамгаалалтад иргэдийг оролцуулж ирсэн түүхэн уламжлалыг 4–5
үечилж, Монгол Улсын үндэсний аюулгүй байдлын үзэл баримтлал, Монгол
Улсын төрөөс хилийн талаар баримтлах бодлогын баримт бичигт тусгагдсан
онолын үзэл баримтлалыг судалж, ололт амжилт, сорилтыг тодорхойлов.
Монгол Улсын хилийн тухай хууль, Улсын хил хамгаалалтад иргэдийг
оролцуулах журмын дагуу нутгийн захиргааны байгууллагатай хамтарч хил
хамгаалалтад туслах хүчний гишүүн (ТХГ) ажиллуулдаг бөгөөд энэхүү ажлыг
Хил хамгаалалтад туслах хүчний орон тооны бус зөвлөл (ХХТХЗ) хариуцан
хэрэгжүүлж байна. Үүнийг баримт бичигт суурилсан ярилцлагын аргаар
шинжилсний үндсэн дээр “ХХТХЗ-ийн ажлын 6 хэлбэр” байгааг илрүүлж,
талуудын Хамтын ажиллагааны түвшнийг “3Co” загвараар үнэлж, “Зөвлөлийн
хамтын ажиллагааны матриц” боловсруулав.
Монгол Улсын хилийн тухай хуульд заасан аймаг, сумын Засаг даргын бүрэн
эрхийн хэрэгжилтийг судалж, улсын хил орчмын аймаг, сум, багийн чиг үүрэг
тодорхой бус, төсөв санхүүгийн хуулийн хязгаарлалт зэргээс бүрэн эрхийн
хэрэгжилт 58 хувьтай байгааг тогтоож, чиг үүргийн хийдлийг арилгахын тулд
холбогдох хуульд нэмэлт оруулах саналыг боловсруулав.
Хил орчмын алслагдсан сумын эдийн засаг идэвхгүй, дэд бүтэц хоцрогдсон,
нийгмийн үйлчилгээ хангалтгүй, хүн амын шилжих яван хөдөлгөөн нэмэгдсээр
байгаа нь Монгол Улсын үндэсний аюулгүй байдалд эрсдэл үүсгэж болзошгүй
байгааг онцлов. Энэхүү байдлыг Төрийн бодлогын түвшинд авч үзэж,
алслагдсан сумын хөгжлийн бодлогыг боловсруулах, хэрэгжүүлэх, хил орчмын
сумдын хөгжлийг дэмжихэд аймаг, сумын ЗДТГ, ХЦА, иргэдийн оролцоог
нэмэгдүүлэх санал, зөвлөмжийг дэвшүүлэв.
Түлхүүр үг:
Монгол Улсын хил орчим, аймаг, сум, нийгэм, эдийн засаг, хил хамгаалалт, иргэдийн оролцоо
Судалгааны мэдээлэл
pdf- Дундаж үнэлгээ
- Үзсэн тоо
- 463
- Татсан тоо
- 113
- Файлын хэмжээ
- 399.72 KB
- Оруулсан огноо
- 2026.01.22
- Судалгаа хийгдсэн он
- 2025 он
- Судалгааны салбар
- Бусад нийгмийн шинжлэх ухаан
- Санхүүжилтийн эх үүсвэр
- Улсын болон орон нутгийн төсөв
- Гүйцэтгэгч байгууллага
- Удирдлагын академи
- Захиалагч байгууллага
-
Удирдлагын академи researchcenter@naog.gov.mn 70132135 Удирдлагын академи нь төрийн албаны хөгжлийн шаардлагад нийцүүлэн өндөр мэдлэг, чадвар бүхий албан хаагчдыг бэлтгэх, давтан сургах, мэргэшлийг нь дээшлүүлэх, төрийн захиргаа, удирдлагын асуудлаар судалгааны ажил гүйцэтгэх, төрийн бодлого боловсруулах чиглэлээр төр, захиргааны байгууллагуудад мэргэжил, арга зүйн зөвлөгөө өгөх чиг үүрэг бүхий байгууллага юм. - Судалгааны баг
-
Судалгааны удирдагч: Гүррагчаагийн Жаргал Удирдлагын aкадемийн Улсын салбарын удирдлагын тэнхимийн багш, доктор (Ph.D), дэд профессор Судлаачид: Галбадрахын Цогбадрах ХХЕГ-ын Хилийн цэргийн хил судлалын хүрээлэнгийн дэд захирал, хурандаа Наянбуугийн Сэлэнгэ Мандах Их сургуулийн багш, доктор (Ph.D) Пэрэнлэйн Оюун–Эрдэнэ Удирдлагын aкадемийн Улсын салбарын удирдлагын тэнхимийн багш, доктор (Ph.D) Алагдаагийн Ганбилэг ХХЕГ-ын Хилийн цэргийн хил судлалын хүрээлэнгийн захирал, доктор (Ph.D), хурандаа Алтангэрэлийн Алтанзул Удирдлагын aкадемийн Эрх зүйн тэнхимийн багш, доктор (Ph.D), дэд профессор Мягмарын Ариунтуяа Удирдлагын aкадемийн Судалгаа эрдэм шинжилгээний албаны Захиалгат судалгааны секторын эрхлэгч, доктор (Ph.D) Баатарын Мөнхбат ДХИС-ийн Хилийн албаны сургуулийн Хилийн албаны тэнхимийн эрхлэгч, доктор, дэд хурандаа Цэнгэлийн Өнөржаргал Удирдлагын aкадемийн Улсын салбарын удирдлагын тэнхимийн багш, доктор (Ph.D) Пүрэвжавын Энхзаяа Удирдлагын aкадемийн Төрийн албаны сургуулийн сургалтын ажилтан, магистр Мөнхтайваны Дорждамба Удирдлагын aкадемийн Төрийн албаны сургуулийн сургалтын ажилтан, магистр