Онцгой чанартай хайлшийн харимхай чанар, хольцны тунадасжилтаас үүдэн хэврэгших үзэгдлийг хатуу биеийн квант онолоор судлах нь

Судалгааны тайлбар: Өндөр чанартай хайлш нь эрчим хүчний үүсгүүрийн бүх төрөл, түүний дотор цөмийн, нөхөн сэргээгдэх, болон дулааны эрчим хүчний технологийн үндэс суурь болдог. Тухайлбал, эрчим хүчний салбарын үр ашиг өндөр, урсгал зардал багатай байх эсэх нь хөнгөн боловч бат бөх, зэвэрч мууддаггүй, урт настай хайлшаар хийсэн зуух, турбин, сэнс, дамжуулах хоолой хэрэглэхээс шууд хамаарна. Улмаар уул уурхай болон аж үйлдвэр, өндөр технологийн бүх салбарт сайн чанарын хайлшны хэрэгцээг тоочиж баршгүй. Түүнчлэн, хайлшны физик шинж чанарыг муутгалгүй найрлагад нь ордог үнэт металлын орцыг багасгах, эсвэл бүр солих явдал орчин үеийн өндөр технологи, эдийн засгийн тэлэлт, улс орнуудын стратегийн өрсөлдөх чадвар болон геополитикийн тулгамдсан асуудал болоод байна. Хатуу биеийн физик шинж чанарын судалгаа нь МУИС-ийн Физикийн Тэнхимд олон арван жилийн турш амжилттай хөгжиж ирсэн. Чухам энэ салбарт МУИС-ийн олон профессор дэлхийн олон орны хүрээлэн, их сургуулиудад эрдмийн зэрэг хамгаалсанаар өдгөө МУИС-ийн Физикийн Тэнхимийн эрдэм шинжилгээний тэргүүлэх чиглэлүүдийн нэг болжээ. Үүн дотор хагас дамжуулагч, нимгэн хальсны оптик болон цахилгаан шинж чанар, гадаргын физик шинж чанарын судалгааны чиглэлүүд түлхүү хийгдэж ирсэн. Энэ төслөөр бид өндөр чанарын хайлшны судалгааг МУИС-ийн Физикийн Тэнхимд шинээр хөгжүүлэхэд онцгой анхаарах болно. Тус тэнхимд хатуу биеийн физикийн судалгаа өндөр хөгжсөн, материал судлалд хатуу биеийн квант онолын тооцооллын арга хэрэглэх ажлууд эрчимтэй хийгдэж байгаа нь энэ төслийг амжилттай эхлүүлэх үндсэн нөхцөл болж байна. Дэлхийн хамгийн нэр хүндтэй хүрээлэнгүүд сүүлийн хэдэн арван жилийн турш өндөр чанартай хайлшны судалгааг стратегийн чиглэлдээ оруулж ирсэн бөгөөд энэ чиглэлийн судалгааны арга техникт олон шинэ дэвшил хийгдэж байна. Эдгээр нэн орчин үеийн шинжлэх ухаан, технологийн дэвшлийг МУИС-ийн Физикийн тэнхим анхааралдаа авч эрдэмтдийнхээ энэ чиглэлд хийж буй ажлыг дэмжих нь МУИС-н стратегийн төлөвлөгөөнд бүрэн нийцэх төдийгүй манай улсын судалгаа шинжилгээний чадавхи, технологи нутагшуулах, зах зээлд өрсөлдөх чадварт нэгэн хувь нэмэр болох юм.

Судалгааны мэдээлэл

pdf
Дундаж үнэлгээ
0 (0)
Үзсэн тоо
355
Татсан тоо
231
Файлын хэмжээ
399.60 KB
Оруулсан огноо
2023.05.09
Судалгаа хийгдсэн он
2023 он
Судалгааны салбар
Физикийн шинжлэх ухаан
Санхүүжилтийн эх үүсвэр
Хуулиар хориглоогүй бусад эх үүсвэр
Гүйцэтгэгч байгууллага
МУИС
Захиалагч байгууллага
Монгол улсын их сургууль
Монгол улсын их сургууль news@num.edu.mn 75754400, 77307730-1163

Сэтгэгдэл

Нэвтэрсэн хэрэглэгч сэтгэгдэл үлдээх боломжтой!

Хуваалцах

Энэ судалгааны ажлыг хуваалцахын тулд url хаягийг хуулж аваад найз руугаа илгээнэ үү.

Үнэлгээ өгөх

               

Зөрчил мэдэгдэх

Судалгаа