Цөмийн спектр

Судалгааны тайлбар: 9Be цөмийн бүтцийг 8Be+n хоёр кластерийн эсвэл α+α+n гурван кластерийн систем шигээр загварчилан онолын тооцооллыг хийсээр ирсэн. 9Be цөмийн эхний өдөөгдсөн 1/2+ төлөв нь резонанс эсвэл виртуал шинж чанартай болох талаар онол болоод туршлагын физикчид удаан хугацааны турш нэгдсэн нэг дүгнэлтэнд хүрч чадахгүй байсан. 2016 онд бид 9Be цөмийн бүтцийг α+α+n гурван кластерийн загвар болон комплекс скайлингийн арга (КСА) ашиглан фото-цөмийн урвалыг тооцоолох замаар тодорхойлсон. Гарган авсан үр дүнгүүд маань 9Be цөмийн эхний өдөөгдсөн 1/2+ төлөв нь 8Be+n гэсэн хоёр кластерийн бүтэцтэй виртуал төлөв болохыг харуулж байгаа бөгөөд фото-цөмийн урвалы огтлолын үр дүнд анализ хийснээр 8Be+n хоёр кластерийн босго энергийн орчимд байрлах пик цөмийн бүтцийн судалгаанд чухал үүрэг гүйцэтгэдэг болохыг тогтоосон. КСА-аар виртуал төлвийг шууд тодорхойлох боломжгүй. Хэдий тийм ч бид КСА-аар виртуал төлвийг тодорхойлох шинэ аргачлал боловсруулан, үр дүнг өндөр зэрэглэл бүхий олон улсын сэтгүүлд хэвлүүлсэн. КСА нь виртуал төлвийн бүтцийн талаар цогц мэдээлэл гарган авахад хэрэглэгдэх чухал физик хэмжигдэхүүнүүд болох тасралтгүй төлвийн нягт (CLD), фазын шилжилт /өнцгийн/, сарнилын урт зэргийг тооцоолж чаддаг болохыг харуулсан. Дараагийн алхам болгон энэ төслийн хүрээнд бид виртуал болон резонансын төлвүүдийн хоорондох ялгааг судлахыг зорьж байна. Энэ төслийн хүрээнд КСА-ийг ашиглан 9Be цөмийг 8Be+n хоёр кластерийн загвараар төлөөлүүлэн авч, фото-цөмийн огтлолыг онолоор тооцоолон виртуал төлвөөс урвалын огтлолд өгөх хувь хэмжээг тогтооно. 8Be голомт-кластерийг p- ба s-долгионы орбитал дээр орших валенс нейтрон тойрч хөдлөж буйгаар загварчилан онолын тооцоолол хийнэ. Цахилгаан диполын /E1/ шилжилтийг хоёр кластер оршин байх потенциалын гүнг өөрчилөх замаар тооцоолно. 8Be+n системийн хоёр кластер оршин байх потенциалын гүнг өөрчилөх замаар E1 шилжилтийг бодож виртуал болон резонанс төлвийн ялгааг нарийн тодорхойлно.
Түлхүүр үг: Цөмийн спектр

Судалгааны мэдээлэл

pdf
Дундаж үнэлгээ
0 (0)
Үзсэн тоо
520
Татсан тоо
193
Файлын хэмжээ
685.03 KB
Оруулсан огноо
2023.05.09
Судалгаа хийгдсэн он
2019 он
Судалгааны салбар
Физикийн шинжлэх ухаан
Санхүүжилтийн эх үүсвэр
Гадаад, дотоодын хөрөнгө оруулалт
Гүйцэтгэгч байгууллага
МУИС
Захиалагч байгууллага
Монгол улсын их сургууль
Монгол улсын их сургууль news@num.edu.mn 75754400, 77307730-1163

Сэтгэгдэл

Нэвтэрсэн хэрэглэгч сэтгэгдэл үлдээх боломжтой!

Хуваалцах

Энэ судалгааны ажлыг хуваалцахын тулд url хаягийг хуулж аваад найз руугаа илгээнэ үү.

Үнэлгээ өгөх

               

Зөрчил мэдэгдэх

Судалгаа