Ортой хувийн эмнэлгүүдийн санхүүжилтийг нэмэгдүүлэх хэрэгцээний судалгаа -2017 он

Судалгааны тайлбар: Хувийн хэвшлийн эмнэлгүүдэд 2016 оны байдлаар 31 тэрбум 736 сая төгрөгийн санхүүжилтийг Эрүүл мэндийн даатгалын сангаас олгосон байна. 2. Эрүүл мэндийн даатгалын сангаас улсын болон хувийн эмнэлгүүдийн хэвтүүлэн эмчлэх тусламж, үйлчилгээг ижил тарифаар санхүүжүүлснээр мэдрэл, дотор, хүүхэд, чих, хамар хоолой, уламжлалтын тасгуудын ачааллаас 15-35 хувь хүртэл ачааллыг хуваалцах боломжтой байна. 3. Хувийн болон улсын эмнэлгүүдийн хэвтүүлэн эмчлэх тусламж үйлчилгээг санхүүжүүлснээр жилд 50.0 тэрбум төгрөг нэмэгдэх тооцоо гарч байна. 4. Хувийн эмнэлгүүдэд урологийн тасгийн батлагдсан орны багтаамжийг 33.2 хувиар нэмэгдүүлж үйлчлүүлэгчдийг хэвтүүлэн эмчилж байна. 5. Өртөг ойролцоо оношийн бүлгээр санхүүжүүлэх арга нь тухайн бүлгийн өвчлөлүүдэд шаардлагатай хувьсах зардлыг тооцон санхүүжилт хийдэг арга. Хувийн болон улсын эмнэлгүүдийн алинд ч үйлчлүүлсэн тухайн өвчнийг нэг удаа хэвтүүлэн эмчлэхэд ижил зардал гардаг онцлогтой төлбөрийн арга юм. Гэтэл улсын болон хувийн эмнэлгүүдэд ялгаатай санхүүжилтээр санхүүжүүлснээр хувь хүний төлбөр өндөр эсвэл чанар муу, хямд эмнэлгийн хэрэгсэл ашиглах зэрэг сул тал гардаг байж болох юм.

Судалгааны мэдээлэл

pdf
Дундаж үнэлгээ
0 (0)
Үзсэн тоо
240
Татсан тоо
49
Файлын хэмжээ
911.03 KB
Оруулсан огноо
2024.06.12
Судалгаа хийгдсэн он
2017 он
Судалгааны салбар
Бусад анагаахын шинжлэх ухаан
Санхүүжилтийн эх үүсвэр
Улсын болон орон нутгийн төсөв
Гүйцэтгэгч байгууллага
Эрүүл мэндийн хөгжлийн төв
Захиалагч байгууллага
Эрүүл мэндийн хөгжлийн төв
Эрүүл мэндийн хөгжлийн төв otgonchimeg.b@hdc.gov.mn 99957994 Эрүүл мэндийн хөгжлийн төв ....
Судалгааны баг
Эрүүл мэндийн хөгжлийн төв

Сэтгэгдэл

Нэвтэрсэн хэрэглэгч сэтгэгдэл үлдээх боломжтой!

Хуваалцах

Энэ судалгааны ажлыг хуваалцахын тулд url хаягийг хуулж аваад найз руугаа илгээнэ үү.

Үнэлгээ өгөх

               

Зөрчил мэдэгдэх

Судалгаа