1.8K
Ортой хувийн эмнэлгүүдийн санхүүжилтийг нэмэгдүүлэх хэрэгцээний судалгаа -2017 он
Судалгааны тайлбар: Хувийн хэвшлийн эмнэлгүүдэд 2016 оны байдлаар 31 тэрбум 736 сая төгрөгийн санхүүжилтийг Эрүүл
мэндийн даатгалын сангаас олгосон байна.
2. Эрүүл мэндийн даатгалын сангаас улсын болон хувийн эмнэлгүүдийн хэвтүүлэн эмчлэх тусламж,
үйлчилгээг ижил тарифаар санхүүжүүлснээр мэдрэл, дотор, хүүхэд, чих, хамар хоолой, уламжлалтын
тасгуудын ачааллаас 15-35 хувь хүртэл ачааллыг хуваалцах боломжтой байна.
3. Хувийн болон улсын эмнэлгүүдийн хэвтүүлэн эмчлэх тусламж үйлчилгээг санхүүжүүлснээр жилд 50.0
тэрбум төгрөг нэмэгдэх тооцоо гарч байна.
4. Хувийн эмнэлгүүдэд урологийн тасгийн батлагдсан орны багтаамжийг 33.2 хувиар нэмэгдүүлж
үйлчлүүлэгчдийг хэвтүүлэн эмчилж байна.
5. Өртөг ойролцоо оношийн бүлгээр санхүүжүүлэх арга нь тухайн бүлгийн өвчлөлүүдэд шаардлагатай
хувьсах зардлыг тооцон санхүүжилт хийдэг арга. Хувийн болон улсын эмнэлгүүдийн алинд ч
үйлчлүүлсэн тухайн өвчнийг нэг удаа хэвтүүлэн эмчлэхэд ижил зардал гардаг онцлогтой төлбөрийн арга
юм. Гэтэл улсын болон хувийн эмнэлгүүдэд ялгаатай санхүүжилтээр санхүүжүүлснээр хувь хүний
төлбөр өндөр эсвэл чанар муу, хямд эмнэлгийн хэрэгсэл ашиглах зэрэг сул тал гардаг байж болох юм.
Судалгааны мэдээлэл
pdf- Дундаж үнэлгээ
- Үзсэн тоо
- 195
- Татсан тоо
- 39
- Файлын хэмжээ
- 911.03 KB
- Оруулсан огноо
- 2024.06.12
- Судалгаа хийгдсэн он
- 2017 он
- Судалгааны салбар
- Бусад анагаахын шинжлэх ухаан
- Санхүүжилтийн эх үүсвэр
- Улсын болон орон нутгийн төсөв
- Гүйцэтгэгч байгууллага
- Эрүүл мэндийн хөгжлийн төв
- Захиалагч байгууллага
- Судалгааны баг
Эрүүл мэндийн хөгжлийн төв