Өрхийн эдийн засагт өндөр насны тэтгэврийн үзүүлж буй нөлөө
Судалгааны тайлбар: Хүмүүнлэг, иргэний ардчилсан нийгмийг цогцлоон хөгжүүлэхийг зорьж
буй Монгол Улсын хувьд төрийн бодлого, шийдвэрийн үр дүн нь өрх, иргэдийн
амьжиргаа, амьдралын чанараар хэмжигдэх учиртай. Ахмад настнуудын
нийгмийн хамгааллын гол арга хэрэгсэл болох өндөр насны тэтгэвэр нь
тухайн ахмад настанд төдийгүй өрхөд ямар нөлөө үзүүлж байгааг судалснаар
нийгмийн даатгалын бодлого, тогтолцоог бодитоор дүгнэх боломж бүрдэнэ.
Монгол Улсад нийгмийн даатгалын тогтолцоонд үл итгэх хандлага
давамгай, өндөр насны тэтгэврийн хэмжээ бага, хүрэлцээт байдал
хангалтгүй гэсэн ойлголт түгээмэл байгаа энэ үед Нийгмийн Даатгалын
Ерөнхий Газраас “Өрхийн эдийн засагт өндөр насны тэтгэврийн үзүүлж
буй нөлөө” сэдэвт судалгааг гүйцэтгүүлэх захиалга өгсөн нь цагаа болсон
ажил юм. Удирдлагын академийн судалгааны багаас 2019 онд хэрэгжүүлсэн
“Өндөр насны тэтгэврийн тогтолцооны өнөөгийн байдал” сэдэвт судалгааны
тайланд тэтгэврийн тогтолцооны хүрэлцээт байдлыг тухайлан судлах
шаардлагатай талаарх дүгнэсэн нь дээрхтэй уялдаж байна.
Орчин цагт өрхийг эдийн засгийн суурь институц хэмээн үзэж, өрхийн
эдийн засгийг орлого, зардал гэсэн үндсэн орчил хөдөлгөөний хүрээнд
авч үзэж байгааг “Өрхийн эдийн засагт өндөр насны тэтгэврийн үзүүлж
буй нөлөө” сэдэвт судалгаанд эш үндэс болгов. Түүнчлэн өндөр насны
тэтгэврийн хувь хүн, өрхөд үзүүлж буй нөлөөг тоон үзүүлэлтээс гадна өөрийн
үнэлгээнд суурилан тодорхойлж байгааг харгалзсан болно.
Судалгааны мэдээлэл
pdf- Дундаж үнэлгээ
- Үзсэн тоо
- 272
- Татсан тоо
- 241
- Файлын хэмжээ
- 399.72 KB
- Оруулсан огноо
- 2026.01.22
- Судалгаа хийгдсэн он
- 2025 он
- Судалгааны салбар
- Бусад нийгмийн шинжлэх ухаан
- Санхүүжилтийн эх үүсвэр
- Улсын болон орон нутгийн төсөв
- Гүйцэтгэгч байгууллага
- Удирдлагын академи
- Захиалагч байгууллага
-
Удирдлагын академи researchcenter@naog.gov.mn 70132135 Удирдлагын академи нь төрийн албаны хөгжлийн шаардлагад нийцүүлэн өндөр мэдлэг, чадвар бүхий албан хаагчдыг бэлтгэх, давтан сургах, мэргэшлийг нь дээшлүүлэх, төрийн захиргаа, удирдлагын асуудлаар судалгааны ажил гүйцэтгэх, төрийн бодлого боловсруулах чиглэлээр төр, захиргааны байгууллагуудад мэргэжил, арга зүйн зөвлөгөө өгөх чиг үүрэг бүхий байгууллага юм. - Судалгааны баг
-
Судалгааны удирдагч: Баатаржавын Нарантулга Удирдлагын академийн Улсын салбарын удирдлагын тэнхимийн эрхлэгч, доктор, дэд профессор Судлаачид: Чогдонгийн Эрдэнэчимэг Удирдлагын академийн Улсын салбарын удирдлагын тэнхимийн профессор, доктор, дэд профессор Бавуудоржийн Ганзориг Удирдлагын академийн Эдийн засаг, санхүүгийн удирдлагын тэнхимийн ахлах багш, докторант Сандагдоржийн Ганцэцэг Удирдлагын академийн Эрх зүйн тэнхимийн ахлах багш, докторант Баатарцогтын Энхболор Нийгмийн даатгалын ерөнхий газрын судалгаа, тооцооллын хэлтсийн мэргэжилтэн Лхаасүрэнгийн Ариунболд Удирдлагын академийн Улсын салбарын удирдлагын тэнхимийн багш, докторант Батсүхийн Батчимэг Удирдлагын академийн Улсын салбарын удирдлагын тэнхимийн ажилтан, докторант