Хайлтын үр дүн

1141 илэрц олдлоо.

Төвийн бүсийн нэгдсэн сүлжээний цахилгаан эрчим хүчний үйлдвэрлэл, нийслэл хотын хэрэглэгчдийн дулааны ачаалал сүүлийн жилүүдэд тогтмол нэмэгдэж, эрчим хүчний эх үүсгүүрийн хүчин чадал хүрэлцэхгүйд хүрч байна. “ДЦС-4” ТӨХК-ийн Турбоагрегат “№1-4”-ийг шинэчлэх төслийг бүрэн хэрэгжүүлснээр станцын суурилагдсан хүчин чадлыг цахилгаанаар 89 МВт, дулаанаар 74 Гкал/цаг-аар нэмэгдүүлсэн. Нэмэгдэж буй хүчин чадлыг хангах хурц уурын дутагдал үүсч байгаа тул тус станцын бэлэн дэд бүтцэд түшиглэн богино хугацаанд, бага хөрөнгө оруулалтаар шийдэх шаардлага гарч байгаа тул төслийн хэмжээнд техникийн ба эдийн засгийн үндэслэлийг боловсруулсан.

Амьтдын тархац байршил, нөөцийн судалгаа явуулж, тэдгээрийн бодит нөөц дээр тулгуурласан ашиглалтыг бий болгох, ан агнуурын менежментийг төлөвлөхөд шаардлагатай мэдээллийн санг бий болгох.

Сэлэнгэ аймгийн хөдөлмөрийн зах зээлийн эрэлт, нийлүүлэлт тоон болон чанарын судалгаа

Цахилгаан дамжуулах үндэсний сүлжээ ТӨХК-ийн төв байрны гамшгийн эрсдлийн үнэлгээ

“ЦДҮС” ТӨХК-ийн 220/110/35 кВ-ын “Улаанбаатар” дэд станцын Байгаль орчны төлөв байдлын үнэлгээний тайлан

“ЦДҮС” ТӨХК-ийн 110/10кВ-ын “Амгалан” дэд станцын Байгаль орчны төлөв байдлын үнэлгээний тайлан Нийслэлийн Баянзүрх дүүргийн 10-р хороонд хэрэгжиж буй 110/10кВ-ын “Амгалан” дэд станцын талбайн өнөөгийн байгаль орчны төлөв байдал тухайлбал, газарзүйн нөхцөл, геологийн тогтоц, уур амьсгал, агаарын чанар, газрын доорх ус, хөрсөн бүрхэвч, мөн түүнчлэн төслийн талбай орчмын оршин суугчид, хорооны нийгэм, эдийн засгийн хөгжлийн төвшин, эрүүл мэнд, түүх соёлын өвийг тодорхойлов.

Цахилгаан дамжуулах ундэсний сулжээ ТӨХК-иас Гамшгаас хамгаалах судалгаа шинжилгээний үндэсний төв Төрийн бус байгууллагатай /ГХСШУТ ТББ/ 2019 оны 09-р сарын 24-ны өдрийн 2019/241 тоот гэрээний дагуу, ГХСШУТ ТББ-ын үнэлгээний баг Цахилгаан дамжуулах ундэсний сулжээ ТӨХК—ийн Улаанбаатар салбарын 30 дэд станцад гамшгийн эрсдэлийн унэлгээний ажлыг гуйцэтгэж энэхүү тайланг гамшгаас хамгаалах тухай хууль, бусад хууль тоггоомжийн хүрээнд, холбогдох удирдлага, мэргэжилтнүүдтэй хийсэн уулзалт, зөвлөмж дээр тулгуурлан боловсруулан мэргэжлийн баг бурдуулэн хийж гүйцэтгэлээ.

“Цахилгаан дамжуулах агаарын шугамд нисдэг камерын тусламжтай үзлэг, шалгалт хийх, тасралтын шалтгаан тогтоох, судалгаа шинжилгээ хийх ажлын зөвлөх үйлчилгээ үзүүлэх” гэрээт ажлын хүрээнд 2020 оны 9-р сард 110 кВ болон 220 кВ-ын өндөр хүчдэлийн ЦДАШ дээр нисгэгчгүй нисэх төхөөрөмж ашиглан хийгдсэн дээд үзлэгийн бэлтгэл ажил, үзлэгийн явц болон үзлэгийн үр дүнг тайлагнав.

Судалгаа