Хайлтын үр дүн

626 илэрц олдлоо.

Анхан шатны эрүүл мэндийн байгууллагаас KОВИД-19 цартахлын эсрэг үзүүлж буй эмнэлзүйн тусламж үйлчилгээний менежментийг сайжруулах тогтолцооны зураглалыг шинэчлэн боловсруулах

Монгол орны өнцөг булан бүрээс ирсэн багш нар, судлаачид хүүхэд нэг бүрийн хөгжлийг дэмжсэн арга зүй, технологийг хэрэгжүүлсэн туршлагаа хуваалцаж, хамтран ажиллалаа. Багш нар судалгаат хичээл зохион байгуулж, хүүхдээ оношлон судалсан судалгааны үр дүнг ашиглан арга зүйн төлөвлөлт хийж, сургалтын материалаа боловсруулан, хичээлийн судалгааг хэрэгжүүлж буй туршлагаа бусдадаа хуваалцаж, бие биенээсээ харилцан суралцсан нь ололттой байлаа.

Төрөлжсөн мэргэшлийн эмнэлэг, Тусгай мэргэжлийн төвүүд, БОЭТ-үүд, хувийн хэвшлийн томоохон эмнэлгүүдэд ашиглаж буй өндөр өртөгтэй оношилгооны тоног төхөөрөмжийн ашиглалтыг хүний нөөцийн хангамжтай нь уялдуулан судлах

Монгол Улсад Донорын тухай хууль анх 2000 онд батлагдсан бөгөөд 2012, 2018 болон 2022 онд нэмэлт өөрчлөлтүүд хийгдэн шинэчлэгдсэн. 2018 оны нэмэлт өөрчлөлтөөр донорын зөвшөөрөл, тархины үхэлтэй донор, амьгүй донороос эд, эрхтэн авах, эс, эд, эрхтнийг шилжүүлэн суулгах үйл ажиллагааг зохицуулах алба байгуулах шийдвэрийг гаргасан. 2022 оны байдлаар Монгол Улсад 15 донор эмнэлэг, 2 эрхтэн шилжүүлэн суулгах эмнэлэг үйл ажиллагаа явуулж байна.

Эрүүл Мэндийн Сайдын 2020 оны 10 дугаар сарын 16-ны өдрийн А478 дугаар “Журам батлах тухай” тушаалын “Эрүүл мэндийн байгууллагын үзлэгийн цаг товлох үйлчилгээг утсаар зохицуулах журам” хавсралтын хэрэгжилтийг хангах зорилгоор 1800-0119 тусгай дугаарын утсаар үзүүлсэн “Амбулаторийн эмчийн үзлэгийн цаг товлох” үйлчилгээг үнэлэх

2020 оны тоон үзүүлэлтээс харахад олон нийтийн ойлголт эрхтний донорын талаарх мэдээлэл тодорхой хэмжээгээр хийж байгаа боловч тэр бүр иргэдэд сайн хүрээгүй бөгөөд Донорын талаар ойлголт бага хомс байгаа нь ажиглагдсан. Иймд бид олон нийт, эмч эмнэлгийн мэргэжилтнүүдэд чиглэсэн сургалт ухуулга, сурталчилгааны ажлуудыг улам эрчимжүүлэх, үе шаттайгаар хийх, олон нийтийн байгууллагатай хамтрах байдлаар хүргэх нь чухал байна.

Улсын хэмжээнд хорт хавдраар шинээр өвчлөгсдийн эмчилгээний төрлийг харвал хорт хавдрын өвчлөлийн 53,5% нь хөнгөвчлөх эмчилгээ, тусламж авсан байна. Хорт хавдрын улмаас нас баралтаараа Монгол улс дэлхийд дээгүүрт ордгийн гол шалтгаан нь эрт оношлогдож чадаагүй, хорт хавдрын эмчилгээний зардалд их хэмжээний мөнгө шаардагдаж байгаа хэвээр тул уг судалгааг хийх хэрэгцээтэй байна.

Хавдрын мэс заслын оношилгоо, эмчилгээнд нэвтэрсэн шинэ технологиудыг бүртгэх, зардал болон үр ашгийн шинжилгээ хийх

Төрийн өмчит болон төрөөс санхүүждэг эрүүл мэндийн байгууллагуудын хэрэглэгчийн сэтгэл ханамжийг үнэлэн, шийдвэр гаргагчдыг нотолгоонд суурилсан мэдээллээр хангах

Эмч нар, эмнэлгийн мэргэжилтнүүд нь хурдацтайгаар шинэчлэгдэн өөрчлөгдөж буй эрүүл мэндийн салбарт өөрийгөө тасралтгүй хөгжүүлж сурч боловсрон шинэ технологийг эмчилгээ оношлогоо, тусламж үйлчилгээндээ нэвтрүүлэх шаардлагатай тулгарч байна. Магадлан итгэмжлэгдсэн анагаахын тасралтгүй сургалт нь эмч, эмнэлгийн ажилчдыг хөгжүүлэх гол түлхүүр болоод байна. Эмнэл зүйн төдийгүй тусламж үйлчилгээг зохион байгуулах мэдлэг, ур чадвар, оролцоог дээшлүүлсэн анагаахын тасралтгүй сургалтанд заавал хамрагдах нь олон улсад мэргэжлийн үйл ажиллагаа эрхлэх зөвшөөрлөө сунгуулах нэг үндэслэл болдог

Эрүүл мэндийн хөгжлийн төвийн захирлын 2020 оны 04 сарын 15-ны А/40 дугаар тушаалаар 2019 онд багц цаг бүрдүүлэн мэргэжлийн үйл ажиллагаа эрхлэх зөвшөөрөл авсан эмнэлгийн мэргэжилтний материалд хяналт үнэлгээ хийх ажлын хэсгийг байгуулсан. Ажлын хэсгийн гишүүд 2020 оны 4 сарын 20-ны өдөр хуралдан “Эрүүл мэндийн хөгжлийн төв нь Эмнэлгийн мэргэжилтний мэргэжлийн үйл ажиллагаа эрхлэх зөвшөөрлийн ажлын албаны үйл ажиллагаанд дотоодын хяналтыг тогтмол хийж, үр дүнг тооцон шаардлагатай арга хэмжээг хэрэгжүүлнэ гэсэн заалтыг хэрэгжүүлэх зорилгоор “Эмнэлгийн мэргэжилтний багц цаг бүрдүүлэлтэд үнэлгээ хийх ажлын удирдамж”-ыг боловсруулан Эрүүл мэндийн хөгжлийн төвийн захирлаар батлуулан, ажил үүргийн хуваарийг гаргасан. Ажлын хэсгийн гишүүд 4 дүгээр сарын 25-наас 5 дугаар сарын 15-ны хооронд архивийн материалд дүн шинжилгээ хийж ажилласан.

Энэхүү судалгаанд бид сумын эрүүл мэндийн төв нь тодорхой хэмжээний орцыг тодорхой хэмжээний гарц болгон хувиргах хүчин чадлыг "техникийн үр ашиг" гэж нэрлэн тооцож харуулсан болно. Бидний судалгаанд техникийн үр ашгийг тооцоолсноор бага орцоор бүтээмжтэй ажиллах гарц бий болох боломжийг тусгасан болно.

Хот суурин газар дахь эмч, эмнэлгийн мэргэжилтний илүүдэл, алслагдсан орон нутаг дахь хомсдол, өвчтнийг эмнэлэг хооронд шилжүүлэх байдал, тусламж үйлчилгээний давхардал, дэвшилтэт тоног төхөөрөмжийг хөгжүүлэн нэвтрүүлэх зэргээс үүдэлтэй хүн амд эрүүл мэндийн тусламж үйлчилгээг хүртээмжтэй, чанартай хүргэхэд эрүүл мэндийн салбарт ажиллаж буй эмч, эмнэлгийн мэргэжилтний хүний нөөц, оновчтой байршил, хэрэгцээ, мэргэшсэн боловсон хүчний чадавхи зэргийг судлах зайлшгүй шаардлага үүсээд байна.

Эс, эд, эрхтнийг шилжүүлэн суулгах үйл ажиллагааг зохицуулах алба байгуулагдснаас хойшхи хугацаанд хийгдсэн амьд болон тархины үхэлтэй донороос эрхтэн шилжүүлэн суулгах мэс заслын эмчилгээнд орсон донор реципиентийн хамаарлыг судлахад оршино.

Монгол улсын гадаад секторын статистикийн чанарыг сайжруулах, эрүүл мэндийн салбарын бодлого төлөвлөлтөд дэмжлэг үзүүлэх мэдээллийг олж авах зорилгоор Эрүүл мэндийн яам, Монголбанк, Эрүүл мэндийн хөгжлийн төв хамтран “Гадаадад эмчлүүлсэн Монгол иргэдийн зардлын түүвэр судалгаа”-г зохион байгуулав.

2020 онд шалгалт тохируулгад хамрагдсан 22 эрүүл мэндийн байгууллагад ашиглагдаж байгаа 103 амьсгалын аппаратад Fluke Biomedical компанийн VT Plus HF загварын хийн анализатораар хийсэн хэмжилтийн үр дүнгээр 45 аппарат нь шалгалт тохируулгад тэнцээгүй амьсгалын аппаратын үл тэнцлийн гэмтэл саатлын судалгаа хийж, үнэлэлт, дүгнэлт өгч, тулгарч буй асуудлыг шийдвэрлэх арга замыг тодорхойлов.

Судалгаа